Хөxний даруулга – эмэгтэй хүний хувцасны шүүгээнд байх хамгийн чухал элемент. Бидний сэтгэл санаа ямар байхаас хамааралгүй өдөр тутам хэрэглэх хувцас.
Энэхүү дотуур хувцсыг өөрийн биед хэрхэн тааламжтай мэдрэмж төрүүлэхээр зүүх ёстойг та бүхэнд танилцуулж байна.
Доош гулсуулахгүйн тулд
Мөрөвчгүйгээр хөxний даруулга зүүхэд доош унжаад байдаг. Хөxний даруулгын мөрөвчийг салган авч арын түгжээнд углан хөxний даруулгын доогуур явуулна. Одоо таны хөxний даруулга доош гулсахгүй.
Төгс пуш-апын нууц
Олны нүдэн дээр ил гарах эсвэл гэрэл зураг авахуулахад тохиромжтой арга юм. Өөрөө наалддаг аягыг наахдаа хөндлөн бус босоо байрлалаар наана.
Мөрөвч үрээд байвал
Тусгай силикон зөөлөвч хийгээрэй. Ер нь, тараагүй хөxний даруулгын мөрөвч л үрдэг гэдгийг анхаарна уу.
Мөрөвчгүй даашинзад хөxний даруулга тогтоох
Мөрөвчгүй бас задгай нуруутай даашинзад ямар хөxний даруулга таарах вэ – асуудлыг амархан шийдэж болно. Шилдэг арга бол хөxний даруулгын аягыг шууд даашинздаа оёх.
Хөxний даруулгын мөрөвчийг тааруулах
Санаж яваарай: хөxний даруулгын мөрөвчийг тааруулахдаа давхарласан хоёр хуруу хийж үзнэ. Одоо мөрөвчөө тааруулах гэж зовох хэрэггүй боллоо.
Хөxийг дээш өргөх
Таны хөxний даруулга хөxийг тань өргөж чадахгүй байвал мөрөвчийг нуруугаараа явуулахаар тохируулаарай.
Хатуулгагүй хөxний даруулгыг сайжруулах
Энэ төрлийн хөxний даруулга биед маш эвтэйхэн байдаг, зөөлөн бөгөөд хатгах төмөргүй. Гэсэн хэдий ч хөxний хэлбэрийг төдий л өөд нь татаж чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд дотор нь усны хувцасны хөxний зөөлөвч нэмээрэй. Хувцсанд зориулсан скочны тусламжтайгаар тогтоож болно.
Цамц ангайгаад байвал
Том хөxтэй эмэгтэйчүүдэд элбэг тохиолдол хүндрэл. Гаднын хүний харцыг хөxөн дээрээ байлгах хүсэлгүй бол хоёр талтай хувцсанд зориулсан скоч наагаарай.
Хөxний даруулгыг зөв хадгалах
Хөxний даруулгыг хадгалах шилдэг арга маш энгийн – зүгээр л хувцасны өлгүүрт өлгөөрэй. Хэлбэрээ алдахгүй, бүгд гар дор бэлэн.