in

Сонирхолтой сонжоо: Та тэдний хэнд нь хамгийн түрүүлж туслах вэ?

Аливаа сонголт бидний зан төлөвийг тодорхойлдог тухай бид урьд өмнө бичиж байсан удаатай. Хүний зан ааш, сонирхол бидний сонголт хийхэд нөлөөлдөг болохыг туршилтаар баталжээ.

Энэ удаад бид танд маш сонирхолтой сонжоо санал болгож байна. Таны хийх зүйл гэвэл та зураг дээр байгаа хүмүүс болон амьтны хэнд нь туслахаа л сонгоно. Таны сонголт таны тухай маш ихийг илэрхийлнэ шүү. Эхэлцгээе.

 

Дугаар 1-д туслахаар шийдсэн бол, та – өндөр ухамсартай хүн бөгөөд өвөг дээдсийн уламжлалыг хүндлэн дээдэлдэг ажээ. Амьдралдаа та рационалист хүн байх бөгөөд аливаа шийдвэрийг сайтар бодсоны эцэст гаргана. Хүмүүжилтэй тул та худал хуурмаг зүйлийг төдий л хүлээн зөвшөөрөхгүй.

 

Дугаар 2-ыг сонгосон бол та маш сайхан сэтгэлтэй хүн буюу амьтад хүнээс илүүтэй гэж үзэх тохиолдол ч бий. Амьтдыг та үнэхээр бие хамгаалах чадваргүй, чин сэтгэлээсээ ханддаг гэдэгт итгэдэг. Харин хүмүүс бол бие биенээ хууран мэхлэгчид гэж үзнэ. Амьдрал таны хувьд харилцан адилгүй санагдах тул та хуурамч баг өмсөх тохиолдол заримдаа гардаг.

 

Дугаар 3-ыг сонгосон бол та хариуцлагатай хүн. Хөдөлмөрч тул хүнд хэцүү үед бусдад туслахад бэлэн. Найз нөхөд олонтой, тэднийхээ итгэлийг даасан нэгэн. Та сайн удирдагч байж чадна.

 

Дугаар 4-ийг сонгосон бол та бусдад үзүүлсэн тусламжаасаа үнэхээр таашаал авч чаддаг нэгэн. Та бусдад хэрэгтэй гэдгээ мэдэрч чаддаг. Энэ мэдрэмж нь таны сэтгэл санааг сэргээдэг ажээ. Та анхаарлын төвд байхыг хүсдэг, боломж олдвол өөрийгөө бусдад мэдрүүлэхийг эрмэлзэнэ.

 

Энэ сонжоо таны тухай ихийг өгүүлж байгааг харав уу? Таны сонголт болгон ямар нэгэн шинж тэмдгийг тань илэрхийлэх болохыг бүү мартаарай. Ямар нэгэн үйлдэл хийхдээ байнга тунгаан бодож байна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *