in ,

Хүзүүний өвчнийг намдаахын тулд эдгээр 6 дасгалыг өдөрт ердөө 5 минут хийхэд л хангалттай

Хүзүүний өвчин биед ачаалал их өгдөг. Уг тааламжгүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэхийн тулд өөрт тохирсон зөв дэрэн дээр унтах, өдрийн хугацаанд тавхан минутын ч болтугай хүзүүний дасгал хийнэ.

Гэхдээ аливаа хурц өвчин нь эмчид очих шалтгаан гэдгийг мартаж болохгүй.

 

Дасгал 1

  1. Толгойгоо зүүн тийш эргүүлнэ, эрүүг зүүн мөрөндөө хүртэл эргүүлнэ. 2 секунд барина. Одоо баруун тийш эргүүлнэ, мөн 2 секунд барина.
  2. Толгойгоо аль болох хойш гэдийлгээд баруун тийш толгойгоо эргүүлнэ. 2 секунд барина.
  3. Дасгалыг 10 удаа хийнэ.

 

Дасгал 2

  1. Хоёр гараараа эрүүгээ сайтар тулаад толгойгоо доош нь чанга дарж эсэргүүцнэ.
  2. Толгойгоо арагш гэдийлгэж алганы тусламжтайгаар эсэргүүцэл үзүүлнэ.
  3. Дасгалыг 10-20 удаа хийнэ.

 

Дасгал 3

  1. Алгаа ар дагзандаа нийлүүлж бариад толгойгоо арагш гэдийлгэн эсэргүүцэл үзүүлнэ.
  2. Толгойгоо урагш болгож араас нь дарж толгойгоороо эсэргүүцэл үзүүлнэ.
  3. Дасгалыг 10-20 удаа хийнэ.

 

Дасгал 4

  1. Баруун гараа шанаандаа барина. Алганд эсэргүүцэл үзүүлж толгойгоо баруун тийш болгоно, дараа нь зүүн тийш хүчилнэ.
  2. Зүүн гараараа дасгалыг мөн адил гүйцэтгэнэ.
  3. Дасгалыг 10-20 удаа хийнэ.

 

Дасгал 5

  1. Зүүн гараа толгой дээрээ тавина. Толгойгоо аль болох зүүн мөр рүүгээ хүрэхээр аажим нугална. Энэ байрлалд 20-30 секунд байна.
  2. Одоо баруун тийш дасгалыг гүйцэтгэнэ.
  3. Дасгалыг 3 удаа хийнэ.

 

Дасгал 6

Шилэн хүзүүндээ 3-5 минутын турш иллэг хийнэ. Хүзүү орчмын иллэг нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *