in ,

Дааврын түвшин алдагдсан үед хүмүүс эм уухыг л урьтал болгодог. Гэхдээ түүний оронд эдгээр хүнсийг хэрэглэвэл дааврыг хэвийн болгох боломжтой

Бидний сэтгэл санааны байдал, гадаад үзэмж, эрүүл мэнд бидний дааврын системийн тэнцвэрт байдлаас шууд хамаардаг. Дааврын түвшин алдагдмагц асуудал үүсч эхэлдэг. Илүүдэл жин үүсэх, дархлаа сулрах, ядрах гэх мэт…

Дааврын түвшинг хэвийн болгохын тулд хүмүүс эм бэлдмэл ууж эхэлдэг. Эм уухгүйгээр өдөр тутмын хоолны цэсэндээ хэдэн ашигтай хүнс нэмснээр дааврын системээ тэнцвэржүүлж болно.

 

1. Брокколи

Брокколи эрүүл мэндэд их тустай. Брокколинд амин дэм, микро-элэментүүд болон ханаагүй тосны хүчил зэрэг агуулагддаг. Хоолны дэглэм барьж байгаа үед брокколи юугаар ч орлуулшгүй хүнс. 100 граммд 30-хан кКал агуулагддаг гээд бод доо? Түүнчлэн энэ байцаа эстрогений түвшнг нэмэгдүүлдэг. Эстрогений түвшин нэмэгдсэнээр үс, хумсны байдал сайжирна. Уг ашигтай ногоог өдөр тутмын хоолны цэсэндээ заавал оруулахыг зөвлөж байна.

 

2. Авокадо

Авокадо нь илчлэг ихтэй жимс. 100 грамм авокадо 207 кКал илчлэгтэй. Гэсэн ч хоол судлаачид авокадог дурын хоолны дэглэмдээ тосны хүчлийн эх үүсвэр маягаар багтаахыг зөвлөдөг. Тосны хүчил нь турахад зайлшгүй шаардлагатай зүйл. Авокадонд маш их хэмжээний микро-элементүүд, эрдэс бодисууд болон амин дэмүүд агуулагддаг. Авокадо нь прогестерон болон эстрогений түвшинг нэмэгдүүлдэг. Эдгээр нь арьсны байдалд эерэгээр нөлөөлдөг. Дааврын тэнцвэрээ тогтворжуулахын тулд долоо хоногт 2-3 ширхэг авокадо идэж байх хэрэгтэй.

 

3. Яргай загас буюу салмон

Яргай загас нь тэжээллэг уураг агуулдаг ба ханаагүй тосны хүчил омега-3-ын эх үүсвэр болж өгдөг. Омега-3 нь стероид болон бэлгийн дааврын нийлэгжилтэнд оролцдог. Түүнээс гадна яргай загасанд фосфор, Д амин дэм, В6, В12 амин дэмүүд болон селен, магни зэрэг агуулагддаг. Фосфор нь яс, шүдийг бат бөх байлгахад нэн шардлагатай. Дааврын түвшинг хэвийн байлгахын тулд долоо хоногт 2 удаа яргай загас идэж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

 

4. Киноа (Quinoa)

Энэ үр тариа нь харьцангуй саяхнаас моодонд ороод байгаа бөгөөд түүнийг залуу насны үрэл гэж нэрлэж болно. Киноа нь цусан дахь сахарын түвшинг бууруулж, холестеринийг хэвийн болгож, андроген дааврын түвшинг хэвийн хэмжээнд нь барьж байдаг. Мөн киноа нь бие организмыг тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд хорт бодисуудыг гадагшлуулж, зүрх судасны өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Киноаг долоо хоногт багаар бодоход 2 удаа хэрэглэх нь зүйтэй. Бэлтгэхийн өмнө будаагаа усаар сайтар зайлах ба хэдэн цаг усанд дэвтээгээрэй.

 

5. Өндөгний шар

Өндөгний шар бол чухал элементүүдийн баялаг эх үүсвэр юм. Өндөгний шар нь мелатонин болон омега-6, омега-3 гэсэн тосны хүчлүүдийг агуулдаг. Мелатонин бол шинэ эсүүд бий болоход зайлшгүй шаардлагатай зүйл юм. Өндөгний шар зүрх судасны систем болон мэдрэлийн системүүдийн үйл ажиллагааг хэвийн болгож, бие организмд харшил болон үрэвсэлтэй тэмцэхэд нь тусалдаг. Мэргэжилтнүүд өдөрт 1 ширхэг өндөгний шар идэхийг зөвлөдөг.

 

6. Бүйлс самар

Бүйлс самар бол самарнуудын хаан юм. Хүмүүс бүйлс самарны ашиг тусын талаар эртнээс мэддэг байсан учраас бүйлсийг анагаахын салбарт болон хоол хүнсэндээ ихээр хэрэглэсээр иржээ. Бүйлс нь хоол шингээхэд тустай эслэг эд болон амин дэм, эрдэс бодис ихээр агуулдаг. Түүнчлэн энэ самар нь цусыг цэвэрлэж, цөс хөөдөг. Адипонектин дааврын түвшинг нэмэгдүүлдэг ба энэ нь арьсны байдал сайжруулахад тусална. Өдөрт 10-11 ширхэг бүйлс самар идэж байх ёстой ба бүйлсийг хоолны амтыг сайжруулах амтлагч маягаар хэрэглэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *