Цус өтгөрсний улмаас хүнд олон төрлийн өвчин үүсэж болно. Цусны даралт ихсэх, атеросклероз, венийн судасны бүдүүрэл, цус харвалт, зүрхний шигдээс, венийн бүлэнт үрэвсэл, шaмбарам… гэх мэт маш олон өвчин цусны зуурамтгай чанар ихэссэнээс үүсдэг аж.
Бидний мэдэж байгаагаар цусны гол үүрэг бол зөөвөрлөлт юм. Цус нь тэжээлийн бодисыг эсэд зөөвөрлөдөг. Цус өтгөрснөөр цусны урсгал удааширч дотор эрxтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Улмаар эд эрxтний өвчлөл үүсдэг юм.
Өтгөн цусыг шингэлэх хэрэгтэй
Хүмүүсийн ихэнх нь үнэтэй эм бэлдмэл хэрэглэхийн оронд хоолондоо анхаарч асуудлыг шийдвэрлэж болдог гэдгийг мэддэггүй!
Тэгэхээр цусаа чөлөөтэй эргэлдүүлж байхын тулд яах хэрэгтэй вэ.
Хэд хэдэн энгийн зөвлөгөөг хүргэе
Бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэх
Ус сайн уу! Хүмүүсийн 90% нь маш бага ус уудаг. Учир нь шингэн зүйлдээ байгаа юм биш, харин усанд байгаа юм. Насанд хүрсэн хүн өдөрт 1,5-2,5 литр ус уух ёстой. Хүүхдүүддээ ус уухыг зааж сурга.
Байгалийн ус нь цусны бүлэгнэлтээс сэргийлэх хамгийн хүчтэй бэлдмэл гэдгийг санаарай.
Цус шингэлдэг бүтээгдэхүүнүүд:
- Оливийн болон маалингын тос
- Сонгино, сармис
- Нимбэг
- Наранцэцгийн үр
- Манжин
- Загасны тос
- Улаан лооль, улаан лоолийн шүүс
- Овъёосны зутан
- Бөөрөлзгөнө, нэрс, цангис, гүзээлзгэнэ, интоор
- Цагаан гаа
Энэ жагсаалтаас 2-3 бүтээгдэхүүнийг өдөр бүр хоолондоо хэрэглэж байх ёстой!
Цус өтгөрүүлдэг бүтээгдэхүүнүүд:
- Махны шөл
- Хиам
- Тамхи
- Стүжин
- Цагаан талх
- Цөцгий
- Сэвэг
- Нохойн хошуу
- Хар үрт тэс
- Гадил, манго
- Ихэнхи өвс (валериана, халгай, олон навчит, эрдэнэ шишийн залаа, мэхээр) – өвсийг байнга ууж болохгүй, курсээр уух хэрэгтэй!
Цусны зуурамтгай чанарыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг зүйлс:
- Тамxи татах
- Арxи
- Их хэмжээний давс
- Шээc хөөх, дааврын, жирэмснээс хамгаалах эмүүд, мөн “виaгра”
Илүү их хөдөлгөөн хийж, явган явж, биеийн тамираар хичээллэж, ЦЭВЭР агаарт гарч байгаарай.