in ,

Сахарын хэрэглээнээс “Үгүй” гэж татгалзах 4 чухал шалтгаан. Таны биед ямар нөлөө үзүүлдгийг мэдэж аваарай!

Сахарын хэт их хэрэглээнд автахгүйн тулд эзэнгүй арал дээр л амьдрах хэрэгтэй болно. Энэ нь бодит байдалтай зохицохгүйгээс хойш сахар бидний биед ямар нөлөө үзүүлж байгааг мэдэцгээе.

Бялуунаас “үгүй” гэж татгалзах 4 онцгой шалтгааныг танд танилцуулж байна.

 

1. Сахар арьсны хөгшрөх явцыг хурдасгадаг

Цусанд орсон сахар уурагтай химийн урвалд орно, ялангуяа арьсны залуу төрхийг хадгалах коллаген, эластинд муугаар нөлөөлж эхэлдэг байна.

  • Юуны түрүүнд уургийг гэмтээнэ (коллаген болон эластин гэмтсэнээр арьс хуурай, үрчлээтэй болдог)
  • Хоёрдугаарт, өөр бусад хортой бодис ялгаруулж эхэлнэ. Жишээ нь, арьсыг наранд хэт мэдрэг болгодог ажээ. Нар нь арьсыг эрт хөгшрүүлэх гол шалтгааны нэг гэдгийг мартаж болохгүй.

 

2. Сахар үрэвслийг даамжруулна

Сахар нь арьсны үрэвслийг сэдрээдэг, өөрөөр хэлбэл зөвхөн үрчлээтүүлээд зогсохгүй батганы гаралтыг нэмэгдүүлдэг байна. Үүнээс гадна өөр бусад өвчний эх үүсвэр болох нь ч бий (жишээ нь, артрит).

Бид ханиадаа эмчилж байна гээд жимсний чанамалтай цай уудаг, сахар нь хоолойн улайж үрэвсүүлсэн нянг улам л тэжээж өгдөг ажээ. Тэгэхээр энэхүү уламжлалт эмчилгээ нь хоолойн өвчнийг улам сэдрээх нь.

 

3. Сахар нь зүрх, судасны өвчлөлд хүргэнэ

Барууны анагаахын шинжлэх ухаан 20-р зуунд зүрх, судасны өвчлөлийн гол шалтгаан нь зөвхөн өөх тос гэж үзэж ирсэн. Харин сахар нь амьтны гаралтай тосноос дутахааргүй муу нөлөө үзүүлдэг ажээ. Өөх тосгүй хоолны дэглэм барьдаг хүмүүс амттан идсээр ирсэн.

21-р зуунд энэхүү баримтаасаа татгалзах болсон бөгөөд судалгаанаас харахад сахар нь холестериныг багасгах бус ихэсгэж байгааг тогтоожээ. Сахараар бүрхэгдсэн судасны хананд холестерин илүү их наалддаг байна.

 

4. Сахар зүгээр л галзууруулна

  • Сахар нь депресст хүргэж байгааг судалгаагаар тогтоосон. Сахар нь BDNF гормоныг багасгах бөгөөд хүнийг депресс, шизофрени болгоход нөлөөлдөг ажээ.
  • Өөр нэгэн судалгааны дүнгээс харахад, сахарын хэт их хэрэглээ нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэж байгааг тогтоосон байна (сэтгэл санаа таагүй байхад бид амттан руу гараа явуулдаг нь буруу)
  • Туршилтын хулганууд сахарын хэрэглээнээс болж мангартаж эхэлснийг дурьдаад ч хэрэггүй болов уу. Сахар тархины эд эсийг гэмтээж суралцах чадвар, ой санамжинд муугаар нөлөөлж байгаагийн тод жишээ гэж эрдэмтэд үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *