Халуун устай ваннд хэвтэх хэвшил дан ганц сэтгэлийн таашаал авчирдаггүй бололтой. Зарим нэг тохиолдолд эмчийн заавраар орох нь ч бий.
Халуун устай ваннд орохын ашиг тусыг анагаахын эх сурвалж талаас нь түүвэрлэн хүргэж байна.
Калори шатаана
1 цагийн турш бүлээн устай ваннд ороход 126 ккал шатаана. Энэ нь 30 минутын алхаатай тэнцэх ажээ.
Зүрхэнд сайн
Хүйтэн бүлээн устай ванн нь цусны эргэлтийг сайжруулж даралт бууруулахаас гадна зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна жимс, ногоогоор зөв хооллож спортоор хичээллэх хэрэгтэй.
Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
Судлаачид дугуй унах болон халуун устай ванныг харьцуулж судалсан байна: сахарын хэмжээг бараг адилхан хэмжээнд буулгаж байгааг тогтоожээ. Ванн нь бүр илүү үр дүнтэй байв.
Илүү үзэсгэлэнтэй болгоно
Халуун ус нь арьсны нүхийг томсгож хөлрүүлэхэд нөлөөлдөг, энэ нь арьс өөрөө цэвэрлэгдэхэд хүргэдэг байна. Халуун устай ваннд орохдоо өөрт тохирох маск тавьбал гайхалтай үр дүнд хүрч болох ажээ.
Булчингийн өвчин намдаана
Үе мөч, булчин өвдөхөд зөвхөн иллэг тус болохоос гадна жирийн ванн ч тус болно. Мэргэжлийн тамирчид халуун усандаа магнези (англи давс) нэмдэг бөгөөд энэ нь хүнд бэлтгэлийн дараах булчингийн ачааллыг сулладаг.
Залуу насыг уртасгана
Хүйтэн бүлээн устай ванн нь стрессийн гормон болох кортизолын хэмжээг бууруулна. Үүнээс гадна архаг ядаргааг тайлах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Мөн адил үр дүнг бясалгал үзүүлдэг.
Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
Хүйтэвтэр усанд суугаа байдлаар ороход хоол боловсруулах эрхтэнд сайн. Үзүүлэх үр дүн нь ислэг сүүн бүтээгдэхүүний адил. Ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж хийгээр дүүрэх явдлыг багасгана. Хоол идсэнээс хойш 2 дараа ийм ваннд ороорой.
Нойронд сайн
Нойргүйдлээр шаналдаг хүмүүс унтахаасаа өмнө стакан бүлээн сүү уух нь ямар хэрэгтэйг мэднэ. Сүүнээс гадна халуун устай ванн ч нойр хүргэхэд нөлөөлдөг болохыг эмч нар баталсан байдаг. Унтахаасаа өмнө халуун устай ваннд ороход амархан унтаж, эрт хөнгөн шингэн сэрдэг байна.
Сэтгэл санаа сэргээнэ
Халуун устай ванн нь мэдрэлийн системийг тайвшруулж, ганцаардлын мэдрэмжээс салгадаг болохыг судалгаагаар баталсан. Усандаа хэдхэн дусал эфирийн тос (лаванда, жүрж, бергамот) нэмбэл сэтгэл санаа ч сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Адил үр дүнг шоколад үзүүлдэг, гэхдээ гуалиг биетэй байхаа бас мартаж болохгүй биз дээ.
Ванн – зүгээр л зугаатай
Ванн – бусдаас нуугдаж юу хүссэнээ чөлөөтэй хийж болох газар: лаа асаах, оргилуун дарс уух, хөгжим сонсох, тайвшрах, хөөсний бөмбөлөг хэрхэн хагарч байгааг зүгээр л харж хэвтэх, хөвдөг тоглоомоор тоглох… Шүршүүрт орохоос гадна бас нэгэн ашигтай зүйл бий: усны хэмнэлт. Энэ бол маш том шалтгаан юм шүү.