Цусан дахь сахарын хэмжээ алдагдах нь таны өдөр тутмын амьдралын бүх зүйлд нөлөөлж болно. Таны эд эрxтэн, сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдалд нөлөөлж болно гэсэн үг юм. Цусан дахь сахарын түвшин алдагдсаныг хянаж болох олон шинж тэмдгүүд байдаг. Тэдгээр үзүүлэлтүүдээс заримыг нь дурдъя.
Цусан дахь сахарын түвшин алдагдсаныг илтгэх шинж тэмдгүүд
1. Та ойрдоо үргэлж өлсөөд байна уу?
Ердийн хоолны дэглэмд өдрийн гурван хооллолт мөн хоёр жижиг зууш багтана. Хэрэв та энэ дүрмийг дагадаг ч хоол хоорондоо хангалттай цадахгүй байгаагаар мэдэрч байгаа бол таны цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр эсвэл хэт бага болсон гэдгийг илтгэж байж болох юм.
2. Хэвлий хэсгийн таргалалт
Инсулин эсэргүүцэл нь хэвлийн таргалалтын түгээмэл шалтгаан болдог. Нүүрс усыг боловсруулах чадваргүйн улмаас инсулины хэмжээ ихсэх нь таргалалтад хүргэж болно.
3. Та үргэлж амттан руу тэмүүлнэ
Элсэн чихрийг дундаж хэмжээгээр хэрэглэж болох ч үргэлж элсэн чихэрт татагдах нь хэвийн бус үзэгдэл юм. Бие тань глюкозын хэмжээг бууруулахын тулд элсэн чихэр нэхэх нь 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрт үеийн шинж юм.
4. Хоол идсэний дараа та өөрийгөө ядарсан мэт мэдэрнэ
Үргэлж ядрах мөн өдрийн цагаар тогтмол унтах нь цусан дахь сахарын хэмжээ буурсны шинж байж болох юм. Инсулины хэт ялгаралт нь ядрахад хүргэдэг.
5. Танд шөнө унтахад хэцүү байдаг
Цусан дахь сахарын хэмжээ алдагдахад бие организм гэмтэж шөнө нойрны асуудалтай болдог. 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс нойрны амьсгал зогсолт, тайван бус хөлийн хам шинж зэрэг бусад төрлийн нойрны асуудалтай болох эрсдэл өндөртэй байдаг.
6. Та ямар ч шалтгаангүй айж түгшиж эсвэл стресстэнэ
Инсулин эсэргүүцэл болон цусан дахь сахарын түвшин алдагдахад сэтгэл санаанд маш ихээр нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээ багасах нь цочромтгой, тайван бус, сэтгэл санаагаар унах шалтгаан болдог.
7. Таны цусан дахь сахарын түвшин хоосон ходоодтой байх үед 100 мг/дл-с их бол
Хоосон ходоодтой үед цусан дахь сахарын хэвийн хэмжээ 70-100 мг/дл хооронд байдаг. 100-125 мл/дл байх нь чихрийн шижингийн урьтал байдлыг илтгэнэ. Харин 126 мг/дл-с их байвал та чихрийн шижинтэй гэсэн үг юм.