Хавтгай улыг ихэнх хүмүүс хоргүй гэж эндүүрдэг. Энэхүү нийтлэг өвчин нь төрөлхийн байх нь ховор. Ихэвчлэн илүүдэл жинтэй, хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн уланд өөрчлөлт гардаг.
Зөв оношилгоо, эмчилгээг эмч тавьдаг ч танд гэж хэлэхэд таагүй шинж тэмдгүүдээс одоо ч салах боломжтой юм шүү.
Хавтгай улны сорил
Хавтгай ултай эсэхээ гэртээ шалгаж болно:
- Танд цаас, будагч бодис (жишээ нь, гуаш, иод) эсвэл тос хэрэгтэй. Уландаа будагч бодисоо түрхээд цаасан дээр болгоомжтой гишгэнэ.
- Улны хээгээ хатахыг хүлээгээрэй. Дараа нь өсгийнөөс эрхий хуруу хүртэл шулуун шугам зурна. Хоёр дахь шугамыг тавхайн голоор буюу хотгор хэсэгт нэгдүгээр шугамтай перпендикуляр зурна (зураг дээрх шиг).
- Хэрэв улны хээний хамгийн нарийн хэсэг перпендикуляр зурсан хоёр дахь шугамын тал эсвэл түүнээс ихийг эзэлж байгаа бол та хавтгай ултай болсон гэсэн үг юм.
Дасгал 1
Хавтгай улыг засаж хэлбэрийг нь хэвийн хэмжээнд нь барина.
Энэ дасгалыг өглөө хийвэл хамгийн тохиромжтой.
- Өлмий дээрээ 20-30 секунд зогсоно.
- 5-10 удаа давтаж хийнэ.
Дасгал 2
Сул булчин болон үений холбоосыг маш сайн бэхжүүлнэ.
- Газар хэд хэдэн жижиг бөмбөлөг тавь.
- Бөмбөлгийг хөлийн хуруугаараа зөөж аяганд хий. Хоёр хөлөөрөө ээлжилж хийнэ.
Илүү сайн үр дүнд хүрэхийг хүсвэл өөр бусад дасгалуудыг хийж үзээрэй. Удалгүй таны хөл хөнгөрч сэтгэл санаа тань ч сэргэх болно.