Тархийг шууруулахаас өмнө оролцогч нараас санаагаа цаасан дээр буулгахыг санал болгож байна. Та итгэмээргүй үр дүнг харах болно.
Тархины шуурга – шинэ санааг бий болгох шалгарсан арга хэдий ч хамгийн шилдэг нь биш юм. Менежментийн Kellogg сургуулийн профессор Leigh Thompson загалмайлсан тэмдэглэлийн ачаар хэрхэн олон санаа авч болох аргыг тайлбарлаж байна.
Загалмайлсан тэмдэглэл гэж юу болох, хэрхэн ажилладаг вэ?
Тархины шуурганы үеэр оролцогч өөрийн санаагаа нөгөө хүнд чангаар хэлнэ, сонсож байгаа хүн юу төсөөлж байгаагаа шууд цаасан дээр буулгана. Загалмайлсан тэмдэглэл тархины шуурганаас илүү үр дүнтэй. Гэхдээ энэ хоёр аргыг хослуулах хэрэгтэй: юуны түрүүнд санаагаа тэмдэглэх, дараа нь тархины шуургыг ашиглах.
Оролцогчдыг 10 минутанд багаар бодоход 10 санаа бичихийг санал болго. Толгойд орсон болгоныг буулгана, санаа ашигтай байх эсэхийг эргэцүүлж бодох хэрэггүйгээр л шууд бичнэ.
Тэмдэглэлийг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хийж байна гэж төсөөлье. Тэгэхээр 10 минутанд багаар бодоход 100 санаа гарна. Гартаа 100 санаатай болсон хүн тархины шуургыг ашиглах боломжтой.
Яагаад энэ арга тархины шуурганаас илүү үр дүнтэй гэж?
Удаан хугацаанд хоорондоо ярихад хүмүүсийг ядрааж амархан уйдахад хүргэдэг, гэхдээ тэд үнэнээ хэлдэггүй юм. Тархины шуурганд ямар нэгэн удирдах албан тушаалтан оролцож байвал доод албан тушаалтан түүний санааг шууд дэмжих нь дамжиггүй.
Тархины шуурганы үед ганц хоёр санааг л идэвхтэй хэлэлцэж чаддаг. Үүнээс хойш тэд хойрго хандаж эхэлнэ.
Илүү үр дүнтэйгээр загалмайлсан тэмдэглэлийг хэрхэн явуулах вэ?
Илүү сонирхолтой санаа оролцогчдоос авахын тулд тэдэнд хэрэгжсэн болон хэрэгжээгүй байгаа хий хоосон санаа ч байсан болно гэдгийг нь хэлээрэй. Энэ тохиолдолд та санамсаргүй санаанаас гадна үлгэр домог мэт санаа ч харах болно. Хэдэн мянган чулуунаас алмаз эрдэнийн чулуу хайхтай дүйцэхүйц ажил юм даа.
Оролцогчдыг санааны чанарт бус тоонд анхаарал хандуулахыг хүсээрэй. Олон санаатай байх тусам илүү сонголт хийх боломж нэмэгдэнэ.
Хэрвээ зөвхөн сайн санаа бич гэвэл тэд этгээд санаа гаргахаасаа эмээх болов уу.
Олон төрлийн саналтай болох бас нэгэн арга – гадны хүнийг багтаа урих. Оролцогч сонирхолтой санааг гаргахад түлхэц болно.
Мөн хүмүүс зогсоо байрлалд байхдаа илүү их сэтгэн бодож, шинэ санаа төрдөг гэж үздэг.
Этгээд санаа гаргахад нь хэрхэн нөлөөлөх вэ?
Нэгэн туршилт хийж үзсэн юм. Санаагаа буулгахаас өмнө оролцогч нарын нэг хэсгээс сүүлийн хагас жилд бүтэлгүйтсэн тохиолдлоо ярихыг хүссэн юм. Харин үлдсэн хэсгээс сүүлийн хагас жилд гаргасан амжилтаа ярихыг хүсжээ.
Бүтэлгүйтлээ ярьсан багийнхан илүү этгээд, сонирхолтой санаа буулгажээ.
Хэнд энэ техник тохирох вэ?
Санаа буулгах техник нь зөвхөн санаачлагатай ажилладаг хүмүүст л тохирно гэж бодож болохгүй. Одоогоор бүтээлч сэтгэлгээг хариуцах ген байгаа эсэхийг эрдэмтэд тогтоож чадаагүй. Байхгүй гэж үзэх магадлал өндөр байна.
Уг техникийг шинэ санаа эрэлхийлж байгаа бүхий л салбарын байгууллага дээр ашиглаж болно.
Хамгийн гол нь оролдолцогчид мэргэжлийн бөгөөд ажилдаа дур сонирхолтой байх ёстой.