in

Та самар идэх дуртай бол хэтрүүлэн хэрэглэх нь таны биед ямар нөлөөтэйг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй

Самар цөмөнгөө “хов базаж” суух нь эргэн тойрны хүмүүст муухай харагддагаас гадна таны эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Ихэнх интернетийн мэдээ зохиогчид наранцэцгийн үрийн ашиг тусын тухай маш олон баримтуудыг бичдэг, гэвч самрыг хяналтгүй идэх нь асар том хор уршиг авчирдаг гэдгийг мартдаг.

 

Шүдний пааланг гэмтээнэ

Юуны өмнө самар нь таны инээмсэглэлд муугаар нөлөөлнө. Самрын ясыг үүдэн шүдээрээ хазсанаар пааланд бичил цууралт үүсдэг ба мэдрэлийн төгсгөл ил гарахад хүргэдэг. Тослог наранцэцгийн самар идэх олон цагийн үйл явц нь цоорол үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Үүний үр дүнд шүдний өнгө алдагдаж паалан дээр хар толбо үүснэ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ хэсэгт цоорол үүсдэг. Хэрэв шар, бүрсгэр өнгийн шүдтэй явахыг хүсэхгүй байгаа бол эсвэл үргэлж шүдний эмчид хандахыг хүсэхгүй байгаа бол самар цөмөх зуршлаасаа салах нь хамгийн зөв арга юм.

 

Бие галбирыг эвдэнэ

Наранцэцгийн самрын илчлэгийн хэмжээ 2385 кЖ буюу 100 гр-д 570 Ккал байдаг. Энэ нь маш их гэсэн үг! Хэрэв самар цөмөгчдийг 100 гр-аас илүү цөмдөг гэж үзвэл самар цөмөхөөр нэг суухдаа л илчлэгийн өдрийн нормоо авдаг гэсэн үг юм.

Самар нь калоритойгоос гадна асар их хэмжээний тос агуулдаг: 100 гр самарт 49,57 гр тос бий. Энэ бүх үзүүлэлтээс дүгнэвэл самар цөмөх нь илүүдэл жинтэй болох хамгийн хурдан арга юм. Самар галбирт муугаар нөлөөлдөг гэдгийг хоол тэжээлийн мэргэжилтнүүд батлан хэлж байна.

 

Хоол боловсруулалтанд муугаар нөлөөлнө

Наранцэцгийн самрыг тогтмол идсэнээр цээж хорсоход хүргэдэг аж. Учир нь нойр булчирхайн фермент ходоодноос улаан хоолой руу орж ирэн түүний ханыг цочроодог. Цээж хорсолтонд аль хэдийн дассан байсан ч үүнд ямар ч сайн зүйл байхгүй, тайвшраад ч хэрэггүй гэдгийг сана.

Цээж хорсолт – энэ бол ходоодны үрэвсэл, шархлаа, тэр ч байтугай бүхэл бүтэн ходоод гэдэсний өвчний эхний шинж тэмдэг юм. Хүндэрвэл хамгийн муудаа улаан хоолойн хорт хавдар болж хүндэрнэ. Харин энэ нь эмчилгээ авахдаа маш муу байдаг. Тиймээс хэрэв таны цээж хорсдог бол ходоод гэдэсний эмчид хандаарай. Мөн самрын тухай дахин дурсаад ч хэрэггүй шүү.

 

Ясыг гэмтээнэ

Наранцэцгийн талбай ихэвчлэн замын ойролцоо байрладаг. Харин энэ ургамал утааг өөртөө шингээж авахдаа маш сайн. Наранцэцгийн үрийн бүрэн боловсролтын үед түүнд кадмий их хэмжээгээр хуримтлагддаг. Энэ нь хатуу металл бөгөөд хүнд маш хортой. Энэ нь хүний биед хуримтлагдаж маш олон ноцтой асуудлуудыг үүсгэдэг.

Кадмийн хамгийн эхний цохилт бөөр, уушгинд хүрнэ. Хоёр дахь нь – ясанд. Энэ металл нь биед кальцийн шимэгдэлтийг саатуулдаг, тиймээс самарт дурлагсдын яс цаг хугацаа өнгөрөхөд маш хэврэг болдог. Биед хэр их кадмий хуримтлагдсан байна тэр хэмжээгээр ясны сийрэгжилт, бөөрний дутагдал, уушгины хавдартай болох магадлал өндөрсөнө гэсэн үг юм.

Кадмийн хордлогын шинж тэмдгүүд: “шалтгаангүй” булчингийн өвдөлт, яс хугарах (өөрөө хугарах), амьсгалтай холбоотой асуудлууд, мөн хаван.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *