in ,

Хүний биед муу гэж яригддаг ч хэмжээг нь тааруулж хэрэглэвэл яг үнэндээ тийм ч муу биш 9 хоол хүнс

Гуалиг, эрүүл биеийн араас хөөцөлдөж бид өөрсдийгөө жирийн хүний баяр баяслаас хязгаарладаг. Эмч нар биднийг ухааруулах гэж ядаж байна: бидний хортой гэж үздэг хоол хүнс үнэн хэрэгтээ тийм ч муу биш шүү.

Бид сүүлийн үед хийсэн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнгээс танилцуулж байна. Хэмжээг нь тааруулж чадвал та дараах хүнсийг санаа зовох зүйлгүй идэж болно.

 

Шарсан төмс

Эрүүл мэндэд хортой, таргалахад нөлөөлнө гэсэн жагсаалтанд энэ хоолыг оруулсан байсан. Багахан хэмжээгээр идвэл ямар ч хор уршиггүй болохыг судалгаагаар нэгэнт тогтоожээ. Төмс нь йод, В-гийн бүлгийн амин дэм, бага зэргийн аскорбины болон фиолын хүчил агуулдгаас гадна хоол боловсруулах эрхтэн, дархлааг дэмждэг байна.

 

Зайрмаг

Зөвхөн эрүүл мэндэд тустай байхаас гадна гуалиг байхад тусална. Сүүнд агуулагдах кальци нь өөхийг шатаах үүрэг гүйцэтгэнэ. Сүүн амттан ялангуяа жирэмсэн болон залуу ээж нарт тустай. Кальциас гадна амин дэм, эрдэс бодисоор баялаг.

Төрөл бүрийн өнгө, амт оруулагчтай жимсний зайрмагны оронд цэвэр сүүн зайрмаг авч идэхийг эмч нар зөвлөж байна. Эсвэл өөрөө гэртээ хийгээд идвэл бүр ч янзтай.

 

Попкорн

Кинотеатрт попкорн идэхдээ одоо санаа зовох зүйлгүй боллоо. Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж инсулины ялгаруулалтыг нэмэгдүүлнэ. Мөн антиоксидант ажээ.

 

Шоколад

Шоколаднаас болж арьсанд асуудал үүсдэг гэдэг домогт бүү итгэ. Жинхэнэ шоколад полифенол агуулдаг – цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг сэргээнэ. Үүнээс гадна, сэтгэл санаа сэргээж эрч хүчээр сэлбэх чадалтай учраас аяга кофег шоколадаар орлуулаарай.

 

Майонез

Өнөө цагийн эмч нар өвчтөнүүддээ долоо хоногт 2-3 удаа майонезоор амталсан салат идэж байхыг зөвлөдөг болж. Учир юунд оршиж байна вэ гэвэл, уг соусанд ургамлын гаралтай тос агуулагдаж байгаа бөгөөд энэ нь зүрхний өвчлөлийг бууруулдаг байна. Е болон F амин дэм нь гадны хорт бодисыг багасгаж бодисын солилцоог дэмжих ажээ.

Гэхдээ майонез 100 % таны эрүүл мэндэд тустай гэдэгт итгэлтэй байхын тулд та дэлгүүрийн бус гэрийн майонез хэрэглээрэй.

 

Шар айраг

Шар айраг – ашигтай хүчлийн агууламжаараа алдартай. Нимбэгийн хүчил нь бөөрөнд чулуу үүсэхээс хамгаална. Аскорбины болон фолийн хүчил нь дархлаа сэргээнэ. Энэ мэт шалтгааны улмаас эмч нар долоо хоногтоо нэг удаа амьд шар айраг уухыг зөвлөж байна. Хамгийн гол нь хэмжээгээ тааруул.

 

Паста

Гоймонд крахмал, В-ийн бүлгийн амин дэм агуулагдахаас гадна хөгшрөх эсийг удаашруулах антиоксидант агуулагддаг байна.

 

Сахар

Үгүй ээ, энэ ямар ч “амттай үхэл” биш. Хүн сахаргүйгээр удаан амьдарч чадахгүйг эрдэмтэд аль хэдийн тогтоосон, сахарын дутагдал нь хэд хэдэн өвчин үүсэх шалтгаан болно. Жишээ нь, тархины өвчин. Үүнээс гадна, элэгний хэвийн үйл ажиллагааг сахар дэмжиж өгдөг байна.

 

Хатуу арxи

Багахан хэмжээний хатуу арxи (жишээ нь, кoньяк) хоргүй байх төдийгүй бүр ашигтай. Толгойн өвчин дарах, хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг дэмжих, холестерины хэмжээг бууруулахад нөлөөлнө. Халаасан сoгтууруулах төрлийн ундаа нь ханиад анагаах чадалтайг та мэдэх биз. Ганц xундага/шот татахад таны стрессийг тайлна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *