in ,

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг дараах 7 хүнсийг буруу хэрэглэвэл аминд ч хүрч болзошгүй аюултай

Аливаа хүнс хүний эрүүл мэндэд хор уршиг хүргэх нь бий, тэр хор уршиг нь үхэлд ч хүргэх хэмжээнд нөлөөлж болзошгүй. Биднийг үхэлд хүргэж мэдэх хүнсийг эрдэмтэд танилцуулж байна.

 

Зөгийн бал

Энэхүү хүнсэнд алкалоид пирролизидин гэх хорт бодис агуулагддаг. Хорыг ариутгах замаар устгадаг байна. Түүхий зөгийн балыг нэг цайны халбага идэхэд л толгой хүчтэй өвдөж, бөөлжих зэргээр хордлогод орж болзошгүй. Энэ шинж тэмдэг хэдэн өдрөөр ч үргэлжилж болно.

 

Төмс

Төмсний иш болон навчинд гликоалкалоид гэх хорт бодис агуулагддаг. Төмсийг буруу хадгалснаас үүдэн ургаж эхэлдэг. Энэ ургасан хэсгийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна, эс бөгөөс биед хорт бодис шингэнэ.

 

Кешью самар

Түүхий кешью самар хүний биед үхлийн аюултай, учир нь самранд агуулагдах бодис нь хортой ажээ. Самрыг зөв боловсруулж болгосон цагт л уг хор арилна. Түүхийгээр нь идэхийг эрс хориглож байна.

 

Улаан шош

Түүхий улаан шошинд гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах лектин гэх бодис агуулагддаг. Улаан шошийг зөв хэрэглэхийн тулд эхлээд 5 цаг усанд дэвтээнэ, дараа нь багаар бодоход 2 цаг буцалгана.

 

Гишүүнэ

Гишүүний иш амттай бөгөөд эрүүл мэндэд ач тустай, харин навч нь хортой учраас хоолондоо хэрэглэхийг хориглоно. Навчинд агуулагдах хүчил нь бөөрийг гэмтээхээс гадна эрүүл мэндэд өөр бусад хор уршиг тарьдаг байна.

 

Гандигар/бузина

Уг жимсээр чанамал, дарс, цай хийдэг ч гэсэн буруу түүж, болговол эрүүл мэндэд хортой. Уг жимсэнд цианид болон хувирах гликозид бодис агуулагддаг ажээ.

 

Ястай жимс

Тоор, чангаанз, интоорын яс нь үхлийн аюултай – цианид болж хувирах бодис агуулдаг байна. Хоёр гурван яс залгихад л гүн хордлогод орох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *