in ,

Компьютерийн ард бөгтийн суудаг хүмүүсийн анхааралд: Нуруу тэгшлэх 10 дасгал

Зөв нуруу эрүүл биеийн баталгаа болж өгөхөөс гадна өөртөө итгэлтэй болоход тусална. Мөн хэдэн килограмм хаясан болов уу гэмээр харагдуулдаг байна. Эдгээр нааштай талыг үл тоомсорлон компьютерийн ард бөгтийн суух хүн даанч олон юм даа.

Нуруу тэгшлэх 10 дасгалыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Эгц нуруутай болох дасгал

1. Мэндлэх

Гараа ар нуруундаа аваад алгаар нь зураг дээр үзүүлсэн шиг нийлүүлнэ. Баруун, зүүн гарын тохой нэг шулуунд байхыг анхаарна уу. Гарын алга бие биедээ аль болох бүтэн хүрнэ. Энэ байрлалд 10 секунд байна.

 

2. Түгжээ

Хоёр гараа ар нуруундаа авч дээр доороос нь түгжих байдлаар хүргэнэ. Дээр байгаа гарын тохойг аль болох дээш сунгана. 5 секундын дараа гарны байрлалыг солино.

 

3. Эргэх

Биеийн доод хэсгийн байрлалыг өөрчлөхгүйгээр гараа ар дагзан дээрээ тавиад цээжин биеэрээ зүүн тийш эргэнэ. Нуруу эгц байна. Энэ байрлалд 5 секунд бариад баруун тийш эргэнэ.

 

4. Гэдийх

Сандлын өнцөг дээр суугаад гараа толгойн ард барина. Нуруугаараа хойш гэдийж тааз руу ширтээрэй. Арагшаа аажим гэдийнэ, харцыг таазнаас салгахгүй. Сандлын түшлэгийг толгойгоороо тулна.

 

5. Зогсох

Зураг дээр үзүүлсэн шиг зогсоорой. Хөлийн өсгий, шилбэ, өгзөг, мөр хананд хүрсэн байна. Гэдсээ татаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, гаргана.

 

6. Уналт

Энэ дасгал дээрх дасгалын үргэлжлэл болно. Хана налж зогссон хэвээрээ гараа хоёр тийш алдлаад их биеэ аажим урагшлуулна, өвдгөөр нугарахгүй. Энэ байрлалд 10 секунд барина.

 

Нурууг дэмжих дасгал

1. Пресс барих

Нуруу нь зөвхөн нурууны булчинг ажиллуулаад зогсохгүй гэдэсний булчингаар дэмжигдэнэ. Тийм учраас гэдэсний булчинг чангалахад нуруу өөрийн эрхгүй тэгширдэг. Бүдүүн бүс эсвэл өндөр бэлхүүстэй банзал, өмд нь гэдэсний булчинг дэмжиж өгдөг байна.

 

2. Тусгай байрлал

Сандлын өнцөг дээр суугаад нэг хөлөө сандлын доогуур салгана (хоорондоо хол байх тусмаа сайн), нөгөө хөлөө урагш тавина. Энэ байрлал нуруу тэгшрэхэд нөлөөлөх бөгөөд эгц байхад тусалдаг. Ямар нэгэн дасгал хийсний дараа энэ байрлалд хэсэг сууж амарч болно.

 

3. Нурууны ачаа

Компьютерийн ард суухдаа нуруунаасаа ямар нэгэн зүйл дүүжилбэл таныг эгц суухад хүргэнэ. Хувцасны өлгүүр өлгөхөд л хангалттай.

 

4. Цээжний ачаа

Ямар нэгэн хүнд зүйл хийсэн үүргэвч гэрээ цэвэрлэхдээ цээжиндээ зүүгээрэй. Бие тань хүнд ачааг эсэргүүцэж өөрийн эрхгүй нуруу, мөрний булчинг ажиллуулна.

Эцэст нь хэлэхэд, бидний санал болгосон эдгээр дасгалууд нь маш хурдан үр дүнд хүрэх хэдий ч удаан хадгалагдахгүй. Тийм учраас дасгалыг тогтмол хийхээс гадна нурууг дэмжих бусад дасгалтай хослуулан хийхийг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *