Зун цаг ирэхээр бүсгүйчүүд богино хугацаанд найдвартай турах арга хайж эхэлдэг. Илүүдэл жингээ хасах – энэ ч бас яах вэ, харин унжсан харвинг яах вэ?
Дэлхий дээр ид шидтэй дасгал маш ихээр бий, бүгдийг нь хийхэд нас гүйцэхгүй байх. Энэ олон дасгалыг өөр дээрээ туршиж цагаа дэмий үрэх хэрэггүй. Эрдэнэ шишийн дэглэм таны галбирыг өөрчлөхөд тусална.
Эрдэнэ шишийн дэглэм
Цэс
Эхний өдөр
Дэглэм 4 өдөрт зориулагдсан. 4 удаа тус бүр 100 гр-аар хэрэглэнэ. Ямар ч байдлаар хэрэглэж болно: чанасан, усанд чанасан каш, нэмэлт амтлагч нэмээгүй натурал попкорн.
Эрдэнэ шишээ лууван, улаан лооль, амтат чинжүү, киви, ногоон навчит ногоогоор баяжуулах боломжтой. Эдгээр ногоотой салат хийж оливийн тос эсвэл нимбэгийн шүүсээр амтална.
Хоёр дахь өдөр
Эхний өдрийн цэстэй адил.
Гурав дахь өдөр
Эрдэнэ шишийн хэмжээг 200 г болтол нь багасгана. Нэг удаагийн порц нь 50 г гэсэн үг. Энэ өдөр 150 г шарсан мөөг, төрөл бүрийн жимс, ногоо (гадил, усан үзэм, төмснөөс бусад) иднэ.
Дөрөв дэх өдөр
Гурав дахь өдрийн цэсээр хооллоно.
Зөвлөмж
1. Өлсгөлөн мэдрэмжийг төрүүлэхгүйн үүднээс хэмжээгээ адил тэнцүү хуваагаарай.
2. Дэглэмийн үед их хэмжээний ус эсвэл чихэргүй цай ууна.
3. Өдрийн сүүлийн хоолыг унтахаасаа 3 цагийн өмнө иднэ.
4. Дэглэмээс зөв гарах: 4 дэх өдөр идэх хориотой байсан хоол хүнсийг бага багаар аажим иднэ.
5. Үр дүнг бататгахын тулд спортоор хичээллэ. Цээжний булчинг чангалж, харвин арилгах дараах дасгалыг хийнэ.
Дасгал
1. Ханан дээр суниах
Гарын алгаа хананд наагаад хөлөө мөрний хэмжээнээс илүү тавина. Хананаас холдож гараа тэгшилнэ. Амьсгалаа авахдаа гараа тохойгоор нь нугалж хамар эсвэл духаараа хананд хүрнэ. Амьсгалаа гаргахдаа эхлэл байрлалд ирнэ. 10 удаа 3 давтамжтайгаар хийнэ.
2. Бөгтийж өргөх
Нэг хөлөө өвдгөөр нь нугалаад сандал дээр тавина. Цээжин биеэ урагш бөгтийлгөж шалтай нэг шулуунд байрлуулна. Баруун гараараа сандал тулна. Зүүн гартаа өөрт тохирох гантель барина, нуруу шулуун. Амьсгалаа гаргахдаа гантелиа өргөж бэлхүүс орчим авчирна, тохой биеийн шулууны дагуу байрлана. 10 удаа 3 давтамжтайгаар хийнэ.
3. Толгой дээрээ гантель өргөх
Гантель бариад мөрний түвшинд гараа өргөнө. Амьсгалаа гаргахдаа гантелиа дээш өргөж аажим бэлтгэл байрлалд ирнэ. 8 удаа 3 давтамжтайгаар хийнэ.
4. Солбих дасгал
Нуруугаараа дээш харж хэвтэнэ. Их биеэ өргөөд зүүн тохойгоо баруун өвдгөндөө хүргэнэ. Нөгөө талаараа ээлжилнэ. 12 удаа 3 удаагийн давтамжтайгаар хийнэ.
Өдөр болгон хоолондоо анхаарал хандуулж спортоор хичээллэхийг эрмэлзээрэй. Хөдөлмөрийн үр дүн гарч тун удахгүй хүмүүс таны хавтгай гэдэс, нарийхан бэлхүүсэнд атаархах болно. Экспресс дэглэмийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.