Шинэ харилцаа холбоо нь яг л хүүхэд шиг цааш ахихын тулд цаг хугацаа, анхаарал халамжийг шаардаж байдаг.хэрвээ та харилцаагаа шинээр эхэлж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.
1. Шударга бай
Хамтрагчдаа битгий худлаа ярь. Сэтгэлийг нь татахын тулд биш шударга байхын тулд өнгөрснөө товч бөгөөд тодорхой ярь.
2. Яарах хэрэггүй
Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй. Ялангуяа хайр дурлалын тухайд , та болон таны хамтрагчид болж буй үйл явдлыг зөвөөр дүгнэхэд цаг хугацаа хэрэгтэй. Иймээс шинэ харилцаандаа битгий яараарай.
3. Хуучин хайрттайгаа харьцуулах хэрэггүй
Та шинэ хамтрагчаа хуучинтайгаа харьцуулснаар нөхцөл байдал буруугаар эргэнэ. Хэзээ ч битгий үүнийг хийгээрэй. Хоёр харилцаа хоорондоо ижилхэн байх боломжгүй. Хүн бүрт өөрийн зам байдаг ба харилцаа нь ч мөн тэр л замаар явдаг.
4. Хуучин харилцаагаа сэргээх
Харилцаандаа ямагт үнэнч бай. Хуучин амрагтайгаа уулзах хэрэггүй. Шаардлага гарсан үед уулзаж болох ч өмнө нь түүнтэй харилцдаг байсан шигээ байх хэрэггүй. Учир нь та одоо байгаа харилцаандаа илүү их цаг зарцуулах хэрэгтэй шүү дээ.
5. Хэт илэн далангүй байх хэрэггүй
Хүн бүрт л хүмүүстэй тэр бүр хуваалцаад байхыг хүсдэггүй хувийн нууц гэж байдаг.Цаг хугацаа таньд бүхнийг хэлж өгөх учраас нүд ирмэхийн зуур л хувийн бүх зүйлээ хэлэхээс зайлсхийгээрэй.
6. Харилцаагаа хэт нууцлах хэрэггүй
Харилцаагаа нууцлах нь сайны дохио биш. Хамтрагч тань таныг ямар нэг асуудалтай гэж бодож магадгүй учраас харилцаандаа шууд шулуухан байсан нь дээр.
7. Өнгөрснөө хэт сөхөх хэрэггүй
Ямар нэг харилцаанд байх үедээ тухайн цаг хугацаандаа байх нь чухал. Заримдаа таньд өнгөрсөн үеийн тухай бодлууд орж ирэх үед өөрийн хамтрагчдаа тэр бүгдийг хэлэх хэрэггүй. Энэ нь түүнийг сандаргаж ч мэдэх юм.
8. Хэт зай барих хэрэггүй
Шинэ харилцаа холбоо эхлэхдээ хэт зай барих хэрэггүй. Таньд цаг хугацаа богино мэт санагдаж болох хэдий ч зайлсхийхээс урьтаж хамтрагчдаа өөрийгөө ойлгуулах хэрэгтэй.
9. Өөрийгөө өөрчлөх хэрэггүй
Хамтрагч ба харилцаандаа зориулж өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Өөрөөрөө байх нь хамгийн чухал ба та дүр эсгэсэн байлаа ч нэг л өдөр энэ бүгд худлаа байсан нь илчлэгдэнэ. Тиймээс өөртөө үнэнч бай.
10. Өөр хэн нэгэнтэй байх хэрэггүй
Та шинэ харилцаа эхэлж байхдаа хариуцлага хүлээх хэрэгтэй. Олон хүнтэй сээтэгнэх хэрэггүй.
11. Харилцааны эхэн үед хэт дотносох хэрэггүй.
Хүчтэй харилцааг бий болгохын тулд цаг хугацаа шаардагддаг. Нэн ялангуяа шинэ харилцаанд хамтрагчдаа болон өөртөө дотносох цагийг гаргаарай. Харилцаагаа эхэлсэн даруйдаа дотно харилцаанд орох гэж яарсны хэрэггүй.
12. Найзуудынх нь тухай муугаар ярих хэрэггүй
Хамтрагчийнхаа найзуудын тухай муугаар бүү яриарай. Заримдаа тэд хамгийн дотны хүн байдаг, иймээс тэднийг хүндлээрэй.