Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэдий ч худал хуурмаг мэдээлэлтэй тулгарсаар л байна. Шинжлэх ухааны шинэ нээлт ч бай, археологийн шинэ олдвор ч бай – бүгд цаг хугацааны эрхэнд өөрчлөгдөж байдаг.
Сургуульд байх үеэсээ бидний итгэж ирсэн түүхэн зарим нэг баримтуудыг танилцуулж байна. Бидний мэдэх түүх өөрчлөгджээ.
1. Наполеон болон Сфинксийн хамар
Том сфинкс – эртний түүхэн баримал. Онцгой зүйл – хамар нь гэмтсэн. Олны дунд их тархсан домгоор бол Наполеоны их бууны сум хамрыг гэмтээсэн гэдэг, 1798 оны үед туркуудтай пирамидын хажууханд өрнөсөн дайн. Харин 1737 онд данийн аялагч Фредерик Нордены зургаас харахад аль хэдийн хамаргүй байсныг нотолж байна. Тэгэхээр Наполеон сфинксийн хамрыг оролдоогүй болж таарлаа.
2. Ван Гог болон тасархай чих
Энэ зураачийн нэрийг мэдэхгүй хүн ховор биз. Тасдаж авсан чихнийхээ сэтэрхийг хайртай бүсгүйдээ илгээсэн гэдэг. Бүх зүйл Гогентой маргалдсанаас л болсон юм. Тэдний хооронд үл ойлголцол гарч Ван Гог сахлын хутгатай найз руугаа дайрчээ. Тэр үед Винсент найзыгаа тайвшруулж чадсан юм. Сэтгэлээр унасан Ван Гог тэр шөнөө чихээ огтолсон түүхтэй. Зарим нэг судлаачдын үзэж байгаагаар Ван Гог галзуурах өвчнийхөө улмаас чихээ огтолсон гэж үздэг ажээ.
3. Викингчүүдийн эвэртэй дуулга
Ном зохиол, кинон дээр бид эвэртэй дуулга хараад бүр дасжээ, үнэндээ тэдний дуулга нь эвэртэй байсан эсэх нь археологийн малтлагаар тогтоогдоогүй байна. Викингийн энэ төрх нь оршуулгаас олдсон ганц хоёр зурагтай холбоотой ажээ. Хэрвээ викингчүүд ийм малгай өмсөж байсан бол зөвхөн зан үйлийн үүднээс л өмсөж байсан гэсэн таамгийг эрдэмтэд тавиад байгаа. Тэгээд ч эвэртэй дуулга нь хүрэл үед хамаардаг, викингчүүдээс нэн эртний үед.
4. Стоунхенж
Эрдэмтдийн хувьд Стоунхенж энэ дэлхийн хамгийн нууцлагдмал түүхтэй газар. Аварга том хадан чулуунууд яагаад тойрог хэлбэрт орсон бэ? Үнэн хэрэгтээ, Стоунхеж чулууны жижиг хэсгүүдээс замбараагүй байрлалд байжээ. 1901 онд Вильям Гоуландын удирдлага дор анхны томоохон сэргээн засварлах ажил хийгдсэн. Саяханаас интернетэд тавигдсан зургаас Стоунхенжийн анхны дүр төрхийг харж болно.
5. Америкийг хэн нээв?
Түүхийн хичээлээр бидэнд заахдаа 1492 онд Кристофор Колумб гэдэг нөхөр Америкийг европчуудад нээсэн гэж байсан. Сүүлийн үеийн шинэчилсэн баримтаас үзэхэд, 10-р зууны сүүлээр викингчүүд баруун зүгт аялж Америк тивд хөл тавьсан анхны европчууд болсон байна. Тэр үед европ болон Хойд Америкийн оршин суугчдын анхны генетик харилцаа тогтжээ.
6. Оссианы яруу найраг
Шотландын яруу найрагч Жеймс Макферсон нь Оссианы (3-р зууны кельтийн бард) яруу найргийг гэль хэлнээс хөрвүүлсэн хэмээн алдаршиж байжээ. Сүүлийн орчуулга хэвлэгдэхэд яруу найрагчаас эх гар бичмэлийг үзүүлэхийг хэд хэдэн удаа хүссэн ч тэрээр ямар нэгэн шалтгаанаар бултсаар л байв. Одоо болтол Оссианы яруу найраг мөн байсныг батлах ямар ч гар бичмэл олдоогүй учраас уг яруу найргийг хуурамч гэж үзэх болжээ.