in ,

ГоёГоё

Хамгийн хямд төсөр бөгөөд олон төрлийн асуудлыг шийдэж чадах тустай эм бол идэвхжүүлсэн нүүрс юм

1. Гэдэс дүүрэх үед хэрэглэх эм

Хүн бүр хийгээ гаргадаг. Хүн өдөрт дунджаар 14 удаа хийгээ гаргадаг – энэ бол хэвийн л үзэгдэл.

Гэвч хэрэв гэдэс дүүрээд таныг зовоогоод байгаа бол танд идэвхжүүлсэн нүүр тусална!

Судалгаагаар хоол идэхийн өмнө идэвхжүүлсэн нүүрс уух нь ходоодны хийн хэмжээг харьцангуй бууруулдаг гэдгийг харуулжээ.

 

2. Холестерины түвшинг бууруулах

Холестерины түвшин өндөр байх нь зүрх судасны өвчтэй болох эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг.

Нэгэн судалгаагаар сарын турш өдөрт 3 удаа 8 гр идэвхжүүлсэн нүүрс хэрэглэсэн хүний “муу” LDL-холестерин 41%-иар буурсан бол “сайн” HDL-холестерин 8%-иар ихэссэн ажээ.

Идэвхжүүлсэн нүүрс ямар ч гаж нөлөөгүй гээд бод доо!

 

3. Бөөрний эрүүл мэндийг хамгаалах

Өдөр бүр таны бөөр ойролцоогоор 115-140 л цусыг цэвэршүүлдэг ба үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүн, илүүдэл шингэн агуулсан 1-2 л шээс ялгаруулдаг.

Бөөр нь элэгтэй хамтарснаар байгаль дээрх хамгийн шилдэг цэвэрлэх тогтолцоог бий болгодог.

Гэвч элсэн чихэр, давс, амьтны уураг, өөх тос, лаазалсан бүтээгдэхүүний хэрэглээ нь өвчин болон бөөрний дутагдалд хүргэж болно.

Идэвхжүүлсэн нүүрс нь шүвтэр болон шээсний хорыг гадагшлуулж бөөрийг эрүүл байхад тусалдаг.

 

4. Хоолны хордлогыг хурдан эмчлэх

Хоолны хордлого маш түгээмэл тохиолддог – зөвхөн АНУ-д л гэхэд жил бүр 48 сая тохиолдол бичигддэг ажээ.

Хүнд хэлбэрийн хоолны хордлогын үед бөөлжих, суулгах, хэвлийн өвдөлт зэрэг шинж тэмдгүүдээс сэргийлэх нэг арга бол идэвхжүүлсэн нүүрсийг анхны шинж тэмдэг илэрсэн үед нь хэрэглэх юм.

Хоолны хордлогод орсон үед идэвхжүүлсэн нүүрс хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь хорыг хурдан саармагжуулдаг аж.

 

5. Зөөлөн арьсны нууц

Бохир, тослог нь нүүрний арьсны нүхийг таглаж таны гадаад үзэмжийг “гундаадаг”. Харин ихэнх нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд хортой химийн бодис агуулсан байдаг.

Идэвхжүүлсэн нүүрс яг л соронз шиг арьсны нүхнээс бохир, тослогийг татан авч арьсыг цэвэр, зөөлөн болгодог!

 

6. Торгомсог үс

Нөгөө л нэг арьс бохирдуулдаг хорт бодис, бохир, тослогууд үсийг ч мөн бохирдуулж муухай харагдуулдаг.

Идэвхжүүлсэн нүүрс нь үсний уутанцрыг цэвэрлэж илүү гялалзсан, зөөлөн болгоно!

Байгаль орчинд хортой химийн бодис агуулсан шампунийг бодвол идэвхжүүлсэн нүүрс нь байгальд ээлтэй 100% байгалийн бүтээгдэхүүн юм.

 

7. Шүд цайруулах

Шүд цайруулах хямд аргаар Холливуд инээмсэглэлтэй болохыг хүсэж байна уу?

Шүдний сойзон дээрээ идэвхжүүлсэн нүүрс асгаад долоо хоногт 2-3 удаа угаахад л хангалттай!

Идэвхжүүлсэн нүүрс нь шүдний пааланг цэвэрлэж, өнгөр тогтдог бичил ширхэгүүдийг шингээх чадвартай.

 

8. Амны эвгүй үнэр дарах

Амнаас гарах эвгүй үнэр таны санааг зовоож байна уу? Идэвхжүүлсэн нүүрс танд туслах болно!

Энэ нь үнэр дарахаас гадна амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрийг тогтворжуулж шүд, буйлыг нян болон өвчнөөс хамгаална!

Шүдээ идэвхжүүлсэн нүүрсээр угаагаарай. Идэвхжүүлсэн нүүрс нь амтгүй бөгөөд угаасны дараа ул мөргүй арилах учир санаа зовсны хэрэггүй!

 

9. Наснаасаа түрүүлж хөгшрөхөөс сэргийлнэ

Идэвхжүүлсэн нүүрс нь зөвхөн таны арьсыг залуужуулж, торгомсог үс, цасан цагаан инээмсэглэл бэлэглэснээрээ залуужуулах үйлчилгээ үзүүлдэггүй.

Эдгээрээс гадна идэвхжүүлсэн нүүрсийг тогтмол хэрэглэснээр эд эрхтнийг хордуулдаг, эсийг устгадаг, биеийн хөгшрөлтийг хурдасгадаг хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг болох нь батлагджээ.

 

10. Шарталтаас сэргийлэх

Амралтаараа хэтрүүлээд уучихсан уу? Их хэмжээгээр уусны маргааш мэдрэх таагүй мэдрэмж магадгүй хүн бүрт танил байх.

Гэхдээ толгой өвдөх, дотор муухайрах, шарталтаас сэргийлэх шилдэг арга бий: уухынхаа өмнө идэвхжүүлсэн нүүрс уух!

Хэдий идэвхжүүлсэн нүүрс архитай холбоогүй ч шарталтын ихэнх дайвар бүтээгдэхүүнүүдийг гадагшлуулдаг – ингээд маргааш нь та цоглог, сэргэлэн, эрүүл сэрэх болно!

 

11. Хоол боловсруулах тогтолцоог цэвэрлэх

Ногоо, жимсэнд агуулагдах пестицид, махан дахь өсөлтийн даавар, ундны усан дахь химийн бодис – бид бараг л хортой орчинд амьдардаг.

Эдгээр бүх зүйлс хоол боловсруулах тогтолцоонд хуримтлагдсанаар үрэвсэл үүсгэж чадна.

Эрүүл саруул байхын тулд хоол боловсруулах тогтолцоогоо тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *