Эрүүл цус – эрүүл элэг! Хүний бие организмын гол чухал эрхтэн 600 жил ажиллах чадвартай байдаг ч хүн 60 жилийн дотор түүнийг алдаг нь харамсалтай. Буруу хооллолт болон арxи нь элэгний эсийг устгадаг.
Бид хэрхэн элгийг хурдан цэвэрлэж биеийг эрүүлжүүлдгийг мэднэ. Ердөө хоёр хоногийн дотор та өөрийгөө шинэхэн мэт болсныг мэдрэх болно. Энэ арга нь хоол боловсруулалттай холбоотой асуудлуудыг арилгаж зүрх судасны тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэх болно!
Хэрхэн гэрийн нөхцөлд элгээ цэвэрлэх вэ?
Үзэмний шүүс бэлтгэж уухыг зөвлөж байна. Үзэмний шүүс нь бие махбодийн биохимийн үйл явцыг идэвхжүүлж, цус болон элгэн дэх хорыг зайлуулдаг. Энэхүү хатаасан жимс үнэхээр гайхалтай шүү…
Үзэм худалдаж авахдаа үзэмний өнгөнд анхаарлаа хандуулаарай: аль болох хар бараан өнгийн үзэм сонгоорой. Цэвэрхэн, зөв хэлбэртэй, хэт хатуу биш, хэт зөөлөн биш – яг танд хэрэгтэй зүйл! Хэрэв үзэм гялалзаж байгаа бол тусгай уусмалаар гаргаж авсан гэсэн үг гэдгийг сана.
Үзэмний шүүс
Гайхалтай үр дүнтэй үзэмний шүүсийг оройноос бэлтгэж тавих хэрэгтэй!
Орц:
- 2 аяга ус
- 150 гр үзэм
Бэлтгэх арга:
Үзмээ сайтар угаана.
Усаа буцалгаад дээр нь угаасан үзмээ нэмээрэй. Үзмээ 2 минут буцалгана. Буцалгасан үзэмний шүүсээ хонуулаарай.
Өглөө шүүсээ шүүж аваад бага зэрэг халаагаарай.
Үзэмний шүүсийг уухад бэлэн боллоо! Үзэмний шүүсээ өглөө өлөн ходоодон дээрээ уугаарай. Ууснаас хагас цагийн дараа өглөөний цайгаа ууж болно! Шүүж авсан үзмүүдээ овъёостой идэхийг зөвлөж байна: биед тустай өглөөний унд болно.
Элэг цэвэрлэх эмчилгээг илүү үр дүн сайтай байлгахын тулд хоолондоо элэг цэвэрлэх хүнс хэрэглээрэй: манжин, лууван, алим, байцаа, артишок, сүүн зараа өвс, бууцай, хар чавга. Мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нь зүйтэй.
Хэрэв үзэмний шүүсийг сард дор хаяж 4 өдөр уувал үр дүн нь гарах болно! Найз нөхөдтэйгөө энэ эрүүл мэндийн ундааны жорыг хуваалцаарай.