Амьдралын шугам. Энэ үгийг бид олон удаа сонссон. Гарын алганы хээгээр хүний хувь заяаг уншдаг гэж ярьдаг ч чухам юу илэрхийлдгийг бид сайн мэддэггүй. Амьдралын шугам гэж юу болох, ямар нууц агуулж байдгийг танд танилцуулахаар бэлдлээ.
Амьдралын шугамын тухай болон алганы хаана байрладаг тухай
Алганы хээг зөв тайлж унших хэрэгтэй. Юуны түрүүнд амьдралын шугам үүнд хамаарна.
Амьдралын шугам гэж юу вэ? Долоовор болон эрхий хурууны дундаас эхэлж эрхий хуруу дуустал үргэлжлэх тэр шугам юм. Амьдралын шугам хүн болгонд байх бөгөөд тухайн хүний эрч хүч, сэтгэл зүрх, эр зоригийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хүний амьдралыг бүхлээр нь илэрхийлнэ.
Амьдралын шугам Сугарын овооны хажуугаар өнгөрнө. Сугарын овоо – хүний энерги болон амьдралын хүчийг тодорхойлно. Амьдралын шугам эрхий хуруутай ойртох тусам шийдвэр гаргах чадвар удаан, амархан ядардаг, эрч хүчээ амархан гээдэг чанартай байх ажээ.
Амьдралын шугамаар үйл явдлын огноог тодорхойлох
Хүн хэзээ үхэхийг дан ганц амьдралын шугамаар тодорхойлно гэж байхгүй. Амьдралын шугам богинохон учраас богино настай гэж ойлгож болохгүй. Хүний үхэх насыг тодорхойлохын тулд өөр бусад хүчин зүйлүүдийг авч үздэг. Цаг хугацааны эрхэнд хүний алга өөрчлөгдөж байдгийг ч бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, таны амьдралд тохиолдох байсан зүйл өөрөө өөрийгөө устгаж болно гэж ойлгох боломжтой.
Хүний амьдралын ямар мөчлөг дээр үйл явдал болохыг мэдэхийг хүсвэл дунд хуруунаас доош шулуун шугам зурна. Уг шугам амьдралын шугамтай огтлолцож байгаа цэгийг 35 нас гэж авч үзнэ. Ингээд таны дундаж наслалт тодорхой болно. Мөн уг цэгийг үндэслэн амьдралын ямар мөчлөгт чухал үйл явдал болохыг ч гаргаж ирдэг байна.
Амьдралын шугамын тэмдэг
Амьдралын шугам дээр тухайн хүний амьдралд тохиолдох чухал үйл явдал, өөрчлөлтийг заах тэмдэг байдаг. Эдгээрээс дурдвал:
Амьдралын шугамын тасалдал. Тасалдах – энэ бол өөрчлөлт. Өвчин эсвэл нэмэлт ачаалал байж болно: хайртай хүнээсээ хагацах, олсон амжилтаа гээх, өвчин тусах. Гэхдээ зарим тохиолдолд амьдралын энэ мөчлөг илүү зөөлөн өнгөрөх нөхцөл байдал гарч ирдэг.
Амьдралын шугам дээрх дөрвөлжин. Энэ дөрвөлжин сайныг ч, мууг ч илэрхийлж байж болно. Хэрвээ дөрвөлжин дундаа тасалдсан байвал хүнд бэрх үеийг давж гарах эрч хүчтэй гэж ойлгоно. Харин тасалдаагүй байвал өөрийгөө бусдаас тусгаарлаж байгааг илтгэнэ: сайн дураараа эсвэл хүчээр тусгаарлагдах ажээ (шорон, цөллөг, гэрийн хорио).
Амьдралын шугам дээрх зууван (арлууд). Таагүй нөхцөл байдлыг илэрхийлнэ – эрүүл мэнд эсвэл дотоод сэтгэлд ямар нэгэн асуудал үүсэхийг илтгэнэ.
Эгч-шугам. Амьдралын шугамтай зэрэгцээд явна. Амьдралын шугамын эхэнд, дунд эсвэл сүүл орчим байрлах энэ зураас таныг гадны таагүй нөлөөнөөс хамгаалах ямар нэгэн нөмөр нөөлөг байхыг илтгэнэ. Хүнд хэцүү үед таныг хэн нэгэн хамгаалж таныг амар амгалан байлгах ажээ.
Тайван бус шугам. Эрхий хуруунаас эхлэлтэй амьдралын шугам руу явах шугам байна. Амьдралын шугамд хүрэхгүй байх ч тохиолдол бий. Энэ хугацаанд таны амьдралд ямар нэгэн асуудал үүсч болно. Таны эрч хүчийг шавхаж сэтгэл санааг тань багагүй зовоох тийм нөхцөл байдал.
Алганы хээг судлах ухаан танд бүх зүйлийг ил тод хэзээ ч хэлж өгч чадахгүй. Амьдралын тухайн мөчлөгт ямар нэгэн үйл явдал болж танд хэрхэн нөлөөлөх таамгийг л гаргаж өгнө.