in , ,

ГоёГоё

Эрүүл мэндэд хамгийн муу гэж ярьдаг эдгээр 12 хүнсний тухай яриа худал цуурхал байжээ!

Интернетээр дүүрэн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хоол хүнсний тухай бичдэг бол хоол судлаачид хоолныхоо цэсэнд оруулах ёсгүй уртаас урт хоолны жагсаалтыг гаргасан байдаг. Аз болж нөхцөл байдал тэдний үзэж байгаа шиг үнэхээр яадгаа алдчихаагүй ажээ. Тэдний муу, хортой гэсэн хоол хүнсэнд ч гэсэн шим тэжээл бий юм шүү.

Эрүүл мэндэд хортой гэж үзэж байсан нь цаг хугацааны эрхэнд эсрэгээрээ ашигтай болж хувирах тохиолдлууд ганц биш хэд хэдээрээ бий. Ингээд буруу ойлголтоосоо салцгаая.

 

Эрүүл мэндэд хортой хоол хүнс

Олон нийтийг хамарсан айдсын учрыг олж тухайн хоол хүнстэй нарийвчлан танилцацгаая.

 

Пицца

Олон хүний хайрыг татсан итали хоолонд шим тэжээлтэй зүйл бий. Бүх зүйл суурь гурилын зуурмаг болон хачраас шалтгаална. Жишээ нь, нимгэн суурьтай цагаан хоолтны пицца – өдөр өлөө дарах сайхан хоол: бяслаг, ногоо, улаан лоолийн паста – энэ бүгд амин дэмээр баялаг, мөн бидэнд шаардлагатай кальци агуулсан байдаг.

 

Бастурма

Хэт их давстай учраас эрүүл мэндэд хортой гэж үздэг хэдий ч хүний биед шаардлагатай уургийн агууламж өндөртэй. Гэртээ өөрийн гараар бэлдсэн бастурмагаар зочдоо дайлахад та айх зүйлгүй.

 

Кетчуп

Дэлгүүрээс худалдаж авсан кетчуп нэг л итгэл төрүүлдэггүй юм. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай: зүрхний өвчлөл тусах эрсдэлийг бууруулах ликопен гэх бодис агуулдаг байна.

 

Улаан мах

Улаан махыг өнөөдөр их олон өвчний үндэс гэж үзэн маш олон хүн идэхээс татгалзах болжээ. Гэхдээ сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад, улаан махны хэрэглээ болон зүрхний өвчлөл, цус харвалт, хорт хавдрын дунд ямар нэгэн тодорхой харилцан шүтэлцээ байхгүй байгааг тогтоожээ. Ямартай ч хэмжээг нь тааруулах хэрэгтэй, эмч нарын зөвлөснөөр долоо хоногтоо 3 удаа идэж байгаарай. Улаан маханд бас нэгэн эерэг зүйл бий – хүний биед амархан шингэх Д аминдэм болон цинкээр баялаг ажээ.

 

Шар айраг

Энэ удаад согтууруулах төрлийн ундааны талаас нь ярих гээгүй юм шүү. Бага хэмжээгээр шар айраг ууснаар хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, арьс цэвэрлэж, батга гарахаас хамгаалж болно. Өдөрт нэг стакан шар айраг уудаг хүмүүсийн дунд зүрх, судасны өвчлөл 25%-иар бага байгааг судалгаагаар тогтоожээ.

 

Крекер

Шаржигнуур жигнэмэгт сайн зүйл юу л байгаа аж гэж бодож байна уу? Гэхдээ интернетэд бичээд байгаа шиг тийм ч аймшигтай зүйл бас бага юм шүү. Бараг сахар байхгүй, зуурсан гурил нь тийм ч муу биш.

 

Бекон

Энэ хүнсийг өөр өнцгөөс харахыг хүсэж байна. Хэдий холестерины хэмжээ их ч гэлээ, сайн тал бий – холин гэх бодис нь тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл мэдрэлийн өвчнөөс сэргийлнэ. Жишээ нь, Альцгеймер.

 

Попкорн

Кино сонирхогчид попкорн идэх болгондоо нэг л айдастай иддэг байх даа. Үнэндээ уг попкорнд муу зүйл байхгүй харин нэмэлт амтанд нь бүх тайлбар оршино: тос, амт оруулагч, амт нэмэгч.

 

Сүши

Сүши хийхэд ордог далайн бүтээгдэхүүн нь уураг, тосны хүчил омега 3-аар баялаг төдийгүй бамбай булчирхайд зайлшгүй хэрэгтэй йодоор баялаг. Цагаан будаатай сүши идмээргүй байвал бор будаагаар орлуулж болно.

 

Сүүтэй шоколад

Хар шоколадны адил антиоксидант, магни, флавоноид-оор баялаг. Нэг л дутагдалтай тал бий – калори ихтэй учраас турах гэж байгаа хүмүүст санал болгохгүй байсан нь дээр.

 

Өндөгний шар

Бас л холестирин ихтэй гэж муугаар хэлэгдэх болсон юм. Гэхдээ өнөөгийн тахиа үржүүлгийн фермерүүд тахиагаа өөрөөр тэжээдэг болжээ: ингэснээр өндөгний шард агуулагдах холестирины хэмжээ буурсан юм.

 

Цөцгийн тос

Хэд хэдэн ургамлын тос хольсон бус харин цэвэр цөцгийн тос нь хүний өдөр тутмын хоолны цэсэнд заавал байх ёстой хүнс юм: К2 амин дэмээр баялаг бөгөөд ашигтай тосны хүчил ихээр агуулдаг.

Ингээд та дуртай хоолоо айдасгүй идэхэд бид нөлөөлж чадлаа гэж бодож байна. Хэрвээ уг мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл бусадтайгаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *