in , ,

Гэрэл зурганд тухайн хүний сэтгэл шингэж, энерги үлддэг учраас дараах 10 төрлийн зургийг авахыг хориглодог!

Гэрэл зураг авахуулахтай холбоотой маш олон мухар сүсэг байдаг хэдий ч зарим нэг нь үнэхээр анхаарууштай зүйл ч байх ажээ. Гэрэл зурагтай хэрхэн харьцаж болохгүйг мэдсэнээр та аюулаас өөрийгөө хамгаалж болох юм.

Гэрэл зурганд тэр хүний сэтгэл шингэсэн байдаг гэж үздэг. Тэр хүний энерги үлдэнэ. Гэрэл зурганд үлдсэн сэтгэл, энергийг ашиглан зөн билэгтнүүд элдэв нөлөө үзүүлэх талтай юм.

 

Анхны хориг

Унтаж байгаа хүний зургийг дарж болохгүй. Унтаа хүн гэрэл зургаар нөлөөнд автах нь амархан байдаг. Унтаж байгаа хүний гэрэл зураг муу санаатай хүний гарт орвол элдэв шившлэг хийх бүрэн боломжтой ажээ.

 

Хоёр дахь хориг

Нэг нас хүртэлх хүүхдийн гэрэл зургийг дарахгүй. Хэрвээ авсан бол маш ойр дотны хүмүүстээ л үзүүлнэ, сошиал сүлжээнд огт байрлуулж болохгүй. Нэгээс доош насны хүүхдийн өөрийгөө хамгаалах давхарга маш эмзэг байдаг бөгөөд муу энергийн нөлөөнд амархан өртдөг байна.

 

Гурав дахь хориг тольтой хамаатай

Толь таны энергийг шингээж авдаг. Толинд харж зургаа авахуулж байгаа бол толинд хуримтлагдсан муу энергийг өөртөө шингээх болно. Ялангуяа хуучны тольтой болгоомжтой хандах хэрэгтэй: өөрийн болон өрөөлийн гэрэл зургийг хуучин толины өмнө авбал муу үр дагаварт хүргэж болзошгүй.

 

Дөрөв дэх хориг хаягдсан байшин барилга, “муу” газартай холбоотой

Ийм газар авахуулсан гэрэл зураг амьдралын эрч хүчнээс сорж таныг эргээгээд “муу” газартаа дуудна.

 

Тав дахь хориг: үxэгсэдтэй хамаатай

Оршуулгын ёслол болон оршуулгын газар зураг авахыг эрс хориглодог. Тухайн газрын энергийг өөртөө шингээж хүндээр өвдөх, магадгүй үхэлд ч хүргэж мэднэ.

 

Зургаа дахь хориг: бас л үxэгсэд

Нас барсан хүний гэрэл зургийг амьд сэрүүн байгаа хүний гэрэл зурагтай цуг хадгалахгүй. Энэ хоёрын энерги холилдож амьд байгаа хүнд муугаар нөлөөлөх магадлалтай.

 

Долоо дахь хориг: хүндээр өвдсөн эсвэл үxлийн ирмэгт байгаа хүнтэй холбоотой

Ийм гэрэл зураг нөгөө ертөнцөд тэднийг бүрэн явуулахгүй: гэрэл зурагт тэднийг амьд ертөнцөд барьсаар байна.

 

Найм дахь хориг: гэрэл зураг устгахтай холбоотой

Гэрэл зураг урах, муутгах, зүүгээр хатгах эсвэл шатаахыг хориглоно. Эдгээр үйлдэл нь үхэлд дуудах бөгөөд гэрэл зурагны эзэнд муу нөлөө үзүүлнэ.

 

Ес дэх хориг: хувийн гэрэл зургийг нийтлэх

Хэрвээ та өөртөө хэн нэг нь муугаар нөлөөлнө гэж айж байгаа бол зургаа хэзээ ч нийтэд бүү ил тавьж байгаарай. Сошиал сүлжээнд хэрэгтэй зургийг олоход маш амархан. Өөртөө анхаарал тавьдаг хүмүүс өөрийнхөө хувийн зургийг нийтэд ил тавьдаггүй.

 

Арав дахь хориг: цаган доорх гэрэл зураг

Зургаа авахуулсан хүнд амьдрах маш богинохон хугацаа үлдсэн гэдэг яриа явдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *