in ,

ХахаХаха

Тамxинаас хор багатай гэж хүмүүсийн итгэдэг электрон тамxи нь амны хөндийн эд эсийн 85%-ийг гэмтээдэг

Тамxинаас гарахаар тэмцэж байгаа хүмүүс электрон тамxи ихээр татах болсон. Тамxи татаж биеэ хордуулж байснаас илүү эрүүл арга гэж үздэг ажээ. Харин саяхны нэгэн шинэ судалгааны үр дүнгээс харахад электрон тамxи нь амны хөндийн өвчлөлд хүргэж болохыг тогтоосон байна.

 

Судалгааны үр дүнг PLOS One сэтгүүлд нийтэлсэн бөгөөд электрон тамxи нь хорт бодис болон нано эс ялгаруулж амны хөндийн эд эсийг гэмтээдэг болох нь тогтоогджээ.

Судалгаа – Лос-Анжелесын Калифорнийн Их сургуулийн захирал Шен Ху докторын удирдлага дор явагдсан судалгааны баг электрон тамxины эд эсийг лабораторийн шинжилгээнд оруулжээ.

Амны хөндийн дээд давхаргын эд эсийн бүтцийг буюу шүд болон буйлны орчмоос дээж авч шинжилжээ.

Электрон тамxины утаанаас гарах бодисыг тусгай машинд хийж утаанд агуулагдах бодисыг тодорхойлсон байна.

 

Үүнээс гадна, электрон тамxины утааны бодис 24 цагийн турш хэр тэсвэртэй байхыг ч хянаж үзсэн байна.

Электрон тамxины уур амны хөндийн эд эсийг 85 хувиар устгасан байжээ. Электрон тамxины утаа нь метал, нүүрстөрөгчийн нано эсээс тогтож байсныг илрүүлсэн ажээ. Эдгээр нано бодисын орцын хэмжээ тухайн электрон тамxины төрлөөс хамаарч харилцан адилгүй байсныг мөн тогтоожээ.

 

Электрон тамxины уур нь амны хөндийд агуулагдах глутатионы хэмжээг бууруулж байгааг судалгааны баг тогтоожээ. Уг бодис нь амны хөндийг хамгаалах маш чухал антиоксидант юм. Өөрөөр хэлбэл электрон тамxины уур амны хөндийн эд эсийг 85 хувь хүртэл устгасан гэж үзэж болно.

2011-2012 оны хооронд АНУ-д электрон тамxи хэрэглэгчдийн тоо дунд болон ахлах ангийнхны дунд хоёр дахин нэмэгдсэн тоо баримт бий. Харин 2014 онд насанд хүрэгчдийн тавны нэг нь электрон тамxи хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ.

Электрон тамxи нь тамxи татах хорт зуршлаасаа салах шилдэг арга хэмээгдэж байсан нь саяхан. Харамсалтай нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь батлагдлаа.

 

Цахилгаан тамxины эрсдэл

Одоогоор туршилтын үр дүнг хүн дээр туршиж үзээгүй байгаа хэдий ч ямар нэгэн хэмжээгээр амны хөндийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болохыг эмч нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөд байна.

Электрон тамxинаас гарах ууранд хүний амны хөндийг хордуулах нано болон химийн бодис ялгаруулдаг.

Хүн амын дунд электрон тамxины эрэлт хэрэгцээ ихэссэн. Магадгүй энэ нь хэдэн жилийн дараа амны хөндийн төрөл бүрийн өвчлөл дэгдэхэд хүргэж мэднэ гэж үзэж байна.

Өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэн эрдэмтэд электрон тамxи үйлдвэрлэгчдэд уриалга гаргажээ: өөрсдийн бүтээгдэхүүнээс гарч болох аюулыг хэрэглэгчдэд үнэн зөвөөр таниулах.

Лабораторид хийсэн туршилтаа электрон тамxи татдаг хүн дээр үргэлжлүүлэхээр шийдсэн тухайгаа судалгааны баг мэдэгдсэн.

“Шүдээ үзүүлэхээр шүдний эмнэлэг очиж байгаа өвчтөнүүд дунд электрон тамxи татдаг хүмүүс багагүй байсан. Тэдгээр хүмүүсийг бид хяналтандаа авч судалгаа хийнэ” гэжээ. “Энэ удаад бид электрон тамxины хорт бодисын хэмжээг нарийн гаргаж ирэх тоног төхөөрөмж хийхээр шийдсэн. Ингэснээр хүмүүст илүү бодит, үнэн зөв мэдээлэл өгөх болно” гэж доктор Ху мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *