1. Ойр ойрхон шээх
Хүн өдөрт 4-7 удаа хөнгөнөөр бие засдаг. Чихрийн шижингийн үед энэ тоо эрс нэмэгдэнэ, яагаад гэвэл бөөр тэр их глюкозийг бүрэн шүүж чадахгүй байгаа учраас шээсээр дамжин гадагшилдаг ажээ. Тийм учраас ойр ойрхон шээх нь чихрийн шижингийн анхны шинж тэмдэг болдог байна.
2. Байнга ам цангах
Илүүдэл глюкозийг шээсээр гадагшлуулахын тулд биед шингэн хэрэгтэй. Энэ нь шингэний дутагдалд хүргэх бөгөөд ам ихээр цангана. Бие эрхтэн тань глюкозоос шаардлагатай эрч хүчээ авч чадахгүй байгаа нь эрүүл мэнддээ анхаарал тавих цаг болсныг илтгэнэ.
3. Ядрах
Эрч хүч ялгаруулахын тулд инсулин нь глюкоз цуглуулдаг. Инсулины хэмжээ бага байх тохиолдолд та амархан ядарна. Биед эрч хүч хэрэгтэй байдаг, учир шалтгааныг нь тогтоогоорой.
4. Өлсөх
Эрч хүчтэй байхын тулд биед нүүрс-ус шаардлагатай, тэр дундаа сахар. Харин чихрийн шижинтэй хүмүүс нүүрс-усыг боловсруулж чаддаггүй, үүнд мөн сахар орно, ингээд л бие биеэсээ хамаараад цаашилна даа. Чихрийн шижин таны эрүүл мэндэд хүсээгүй гэнэтийн бэлэг барьсаар л байх болно.
5. Хараа бүрэлзэх
Глюкозийн дутагдал нь нүдний шингэн багасахад нөлөөлдөг. Энэ нь хүн тод харахад муугаар нөлөөлнө. Хэрвээ цаг хугацаанд нь өвчнийг эмчлэхгүй бол магадгүй хараагүй болоход ч хүргэж мэднэ.
6. Шарх удаан аних
Глюкозоор дүүрсэн цус хүчилтөрөгчөөр дутагдаж байдаг, ингэснээр мэдрэлийн судаснуудыг гэмтээхэд хүргэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, зүсэлтээс үүдэлтэй шарх зэрэг нь удаан аньж, үрэвсэхэд хүргэдэг байна. Шарх удаан анихыг зөвхөн чихрийн шижинтэй шууд холбохгүй, өөр бусад шалтгаан байхыг анхаарна уу.
7. Биеийн захын эрхтнүүд өвдөх, бадайрах
Цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн хүний захын мэдрэлийн судаснууд муу ажилладаг. Ингээд гар, хөлийн үзүүр чилж бадайрч байгаа мэт мэдрэмж төрдөг ажээ.
8. Хүзүү орчим харлах
Инсулины өндөр хэмжээ нь эд эсийг хурдан үржихэд нөлөөлөх бөгөөд арьс харлахад хүргэдэг. Ялангуяа хүзүү, суга орчим харлана.
9. Буйл хавагнах
Чихрийн шижинтэй хүмүүсийн бие эрхтэн үрэвсэлтэй тэмцэж чаддаггүй учраас шүд, буйлны өвчлөл эрс нэмэгддэг.
10. Турах
Доогтой санагдаж магадгүй л дээ, яагаад гэвэл чихрийн шижинтэй хүмүүсийн ихэнх нь илүүдэл жингээр шаналдаг. Тэгэхээр жин хасна гэдгийг алга ташин хүлээн авмаар мэт. Үнэндээ иддэг хэмжээгээрээ идэж байгаа эсвэл илүү их идээд байхад тураад байвал мууг илтгэж байна. Шээстэй цуг калори биеэс гадагшилна, өөрөөр хэлбэл бодисын солилцоог дэмжих үндсэн үүргээ гүйцэтгэлгүй биеэс шууд гадагшилж байгааг анхаарна уу.