in ,

Өглөө өлөн ходоодон дээрээ хэзээ ч идэж болохгүй 7 төрлийн хүнс

Өглөө – шинэ өдрийн эхлэл, шинэ эрч хүч, сэргэг сэтгэл санаагаар дүүрэн. Өдрийг амжилттай өнгөрөөхийг хүсвэл зөв хооллож эхлэх хэрэгтэй. Өглөөний цайндаа юу иднэ тэр эрчээрээ өдрийг өнгөрөөх болно.

Өглөөний цай заавал уух нь бодисын солилцоог өдрийн турш асуудалгүй ажиллуулахад тусална. Зөвхөн эрүүл хүн л ажлаа үр дүнтэй гүйцэтгэж амьдралын баяр баяслыг амсана шүү дээ. Хүн болгон өглөөний цайндаа өөр өөрийн хүссэнээ иддэг хэдий ч эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг нь тэр болгон анхаардаггүй.

Өдрийн анхны хоол – хоосон гэдэс рүү явуулж байгаа учраас ашигтайгаас гадна эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй хоол байх ёстой. Зарим айлын өглөөний цайндаа уухаар тавьсан хоол хүнс нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүнс харагддаг. Ингээд та бүхэнд өглөөний цайндаа идэхгүй байх хүнсийг танилцуулъя.

 

Өлөн дээрээ юу идэж болохгүй вэ?

Цитрусын төрөл

Цитрус харшил үүсгэхэд хүргэнэ. Хэдий та харшлын суурьгүй ч гэсэн өлөн дээрээ идсэн цитрус нь дотоод эрхтэнд муугаар нөлөөлөх ажээ.

Элэгний ачаалал нэмэгдэнэ. Ямар нэгэн онцын шалтгаангүйгээр гастрит болсон хүмүүс өглөө босоод жүржийн шүүс уудаг байсан нь тогтоогдсон тохиолдол ч олон бий.

Цитрусын төрлийн жимс идэх эсвэл шүүс уухаасаа өмнө овьёосны каш идэж болно. Өглөө цитрус идэж болно, гэхдээ өлөн дээрээ биш.

 

Гадил

Гадил нь зүрхний үйл ажиллагааг дэмжих магнийн агууламж өндөртэй. Гэхдээ зүрхэнд сайн гээд өглөө босонгуутаа идээд байж болохгүй. Өглөө идсэн гадил таны кали-магнийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултай. Ингээд та өдрийн турш унжийсан л хүн явах болно.

 

Түүхий ногоо

Зөвхөн гастрит бус гэдэсний өвчлөлд хүргэнэ. Түүхий ногооны хүчилд бүх учир оршино – хүчил нь ходоодны ханыг цочроодог байна.

 

Йогурт

Цитрусын төрлийн жимс шиг хортой зүйл байхгүй, гэхдээ ямар ч ашиг тус өгөхгүй. Өглөө дөнгөж сэрсэн бие эрхтэнд бактери одоогоор хэрэггүй байгаа. Харин өдөр тийшээ эсвэл орой идвэл эрүүл мэндэд тустай.

 

Хүйтэн ундаа

Хүйтэн ус хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Зөвхөн өглөө гэлтгүй, хоол идэж байхдаа хүйтэн ус уухгүй байхыг зөвлөж байна. Таныг өглөө босоод хүйтэн ус уувал идсэн хоол тань удаан л шингэх болж дээ.

 

Амттан

Өнөөдөр чихрийн шижингээр өвдсөн хүмүүс өмнө нь амттанд их л дуртай байсан хүмүүс байх. Өглөө сэрсэн бие эрхтэн хангалттай инсулин ялгаруулж чаддаггүй тул хоосон байхдаа амттанаас татгалз.

Цусан дахь сахарын хэмжээ маш ихээр нэмэгдэж ирээдүйд эрүүл мэнд хохирно.

 

Кофе

Кофе өлөн дээрээ уух… Маш хортой юм шүү дээ. Кофе нь ходоодны ханыг цочроож, цаашлаад та гастриттай болох суурь тавигдана. Элэг ч гэсэн таны өглөө уусанд кофенд нэг их баярлахгүй л байгаа. Олигтой сэрээгүй байхад бас нэг гадагшлуулах хорт бодис ороод ирлээ шүү дээ.

Нойр булчирхай ч хохирно. Дүгнэлт: зөвхөн өглөөний цайны дараа л кофе ууна.

Зөв хооллож чадвал таны эрүүл мэнд сайжирч, эрч хүчийг мэдрэх болно. Өглөө ямар хоолноос татгалзах ёстойгоо мэдэж авсан юм чинь одооноос зөв хооллож сурцгаая. Эдгээр хүнсний жагсаалтыг хөргөгч дээрээ наачих – эрүүл мэнддээ анхаараад байнга санаж явахад буруудахгүй.

Ойр дотны хүмүүстээ ч анхаарал тавь. Тэдэндээ өглөө босоод юу идэж болох, болохгүйг нь та хэлж өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *