in ,

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв

Ходоодны үрэвслийн үед болон ходоодны xүчил ихэссэн тохиолдод танд туслах байгалийн гаралтай 7 эм

Ходоодны үрэвсэл болон ходоодны xүчил ихсэлт нь сүүлийн үед түгээмэл тулгарч буй өвчин бөгөөд үүнийг байгалийн аргаар эмчилж болдог.

Ходоод нь хоол боловсруулах үйл явцын гол үүргийг гүйцэтгэж бидний идсэн хоол хүнснээс шим тэжээлийг биед шингээж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

Ходоод нь биеийг эрүүл байлгахын тулд их хэмжээний xүчин чармайлт гаргадаг эрхтнүүдийн нэг юм. Тиймээс л ходоод янз бүрийн өвчин эмгэгт өртөмтгий байдаг.

Эдгээр өвчнүүдээс ихэвчлэн ходоодны үрэвсэл болон ходоодны хүчил ихсэлт тохиолддог ба энэ нь цээж хорсолт, үрэвсэл, өвдөлттэй хавсарч илэрдэг.

Эдгээр эмгэгүүд нь янз бүрийн хүчин зүйлтэй холбоотой байдаг ч ихэнх нь стресс, хэтрүүлэн хооллох болон ходоод цочроогч хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ байдаг ажээ.

Үйлдвэрийн эмийг бодвол гэрийн маш олон эм байдаг бөгөөд тэдгээр нь өвчний шинж тэмдгүүдийг ямар ч гаж нөлөөгүй арилгаж чаддаг.

 

Алимны цуу

Алимны цуу – ходоодны хүчил ялгаралтыг зохицуулдаг, гастрит болон ходоодны шархыг эдгэхэд тусалдаг маш сайн шүлтлэг бүтээгдэхүүн юм.

Алимны цуунд биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг тогтворжуулдаг хүчил агуулагдах ба хоол идсэний дараа үүсдэг ходоодны сөөргөө арилгадаг.

 

Танд хэрэг болох зүйлс:

  • 1 амны халбага алимны цуу (10 мл)
  • 1 аяга ус (200 мл)

 

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Алимны цуугаа аягатай усан дээрээ нэмээд ходоодны үрэвслийн анхны шинж тэмдгүүдийн үед уугаарай.
  • Өдөрт 3-с илүү аягыг ууж болохгүй.

 

Зөгийн балтай алое

Зуун наст – ходоодны өвдөлтийг багасгаж, суулгалт болон ходоод гэдэсний замын бусад шинж тэмдгүүдийг арилгадаг байгалийн хүчил саармагжуулагч юм. Жишээ нь, шархлаат колит болон ходоодны үрэвслийн үед тустай.

Зуун настын навчинд агуулагддаг өнгөгүй гель нь ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж хоол боловсруулах үйл явцыг хөнгөвчилдөг.

Та зуун настыг бага хэмжээний зөгийн балтай хослуулан хэрэглэж болно. Зөгийн бал ходоодны цочруулыг багасгаж хүчилшлийг бууруулдаг.

 

Танд хэрэг болох зүйлс:

  • 2 амны халбага зуун настын гель (30 гр)
  • 1 амны халбага зөгийн бал (25 гр)
  • ½ аяга ус (100 мл)

 

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Бүх орцоо блендерт хийгээд хэдэн секунд холино.
  • Нэгэн төрлийн холимог болоход аяганд хийгээд аажим уу.
  • Энэ эмийг өдөрт 2-оос олон удаа ууж болохгүй, учир нь энэ бэлдмэл хөнгөн тайвшруулах үйлчилгээтэй байдаг.

 

Хүнсний сод

Энэ байгалийн шүлтлэг бодис нь гастритийн шинж тэмдгүүдийг намжааж хоол боловсруулалттай холбоотой бусад асуудлуудыг эмчлэхэд тусална.

Шинжээчид хүнсний содыг даралт ихэссэн үед болон давсны хязгаарлалттай хоолны дэглэм барьж байгаа үед хэрэглэхийг зөвлөдөг аж.

 

Танд хэрэг болох зүйлс:

  • 1 цайны халбага хүнсний сод (5 гр)
  • 1 аяга ус (200 мл)

 

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Хүнсний содыг устай аягандаа хийгээд усны гадарга дээр хөөс үүсэхийн өмнө уугаарай.
  • Энэ эмийг өдөрт дээд тал нь 2 удаа уугаарай.

 

Будааны шүүс

Цагаан будааны шүүс – ходоодны хүчилшлийг бууруулж, шарх болон бусад хямралыг эмчилдэг байгалийн ханд юм.

Цагаан будаа нь улаан хоолойн сөөргөө, гэдэсний өвдөлт, гэдэс дүүрэх зэрэгт тустай байдгаас гадна ихэнх орнууд суулгалтын эсрэг хэрэглэдэг.

 

Танд хэрэг болох зүйлс:

  • ½ аяга будаа (100 гр)
  • 1 литр ус

 

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Литр усаа хагас аяга будаатайгаа хамт буцалгаад хөргөөд, марлиар шүүж ав.
  • Таагүй шинж тэмдгүүдийг мэдэрмэгц энэ хандыг өдөрт 1-2 удаа уугаарай.

 

Маалингын ханд

Маалингын үр нь өөхний хүчил болон байгалийн царцмагийг агуулдаг. Энэ нь ходоод гэдэсний өвчнийг эмчлэхэд тустай маш сайн бодис юм.

 

Танд хэрэг болох зүйлс:

  • 1 амны халбага маалингын үр (10 гр)
  • 1 аяга ус (200 мл)

 

Юу хийх хэрэгтэй вэ?

  • 1 амны халбага маалингын үрийг аяга усан дээрээ нэмээд 12 цаг дэвтээж хандал.
  • Хандаа шигшүүрээр шүүж аваад өтгөн холимгийг өдөр бүр өлөн ходоодон дээрээ уугаарай.

 

Балжингармын ханд

Балжингармын ханд – энэ бол ходоодны үрэвсэл болон түүний шинж тэмдгүүдийн эсрэг хамгийн шилдэг эм юм.

 

Танд хэрэг болох зүйлс:

  • 1 амны халбага балжингарам цэцэг (10 гр)
  • 1 аяга ус (250 мл)

 

Юу хийх хэрэгтэй вэ?

  • Усаа буцалгаад дээр нь балжингарам цэцгээ нэмнэ.
  • Хандаа 10 минут хөргөөд уугаарай.
  • Энэ хандыг хоол идсэнийхээ дараа уугаарай.

Дээр дурдсан аргуудаас аль нэгийг нь сонгоод ходоодны хүчиллэгийг тогтворжуулж, гастритийн шинж тэмдгүүдийг бууруулж байгаа эсэхийг шалгаж үзээрэй.

Хэдий худалдааны бүтээгдэхүүнүүд таны биеийн байдлыг богино хугацаанд сайжруулах ч байгалийн батлагдсан аргуудыг сонгох нь илүү дээр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *