Хувцасны шүүгээ – дан ганц имиж бүрдүүлэх хэсэг биш. Өөртөө итгэлтэй, амжилттай, таагүй нөхцөл байдлаас гарахад тусална. Хүн болгонд хэрэг болох хувцасны талаарх зарим нэг мэдээллийг өгөхөөр бэлдлээ.
Хүний хувцасны шүүгээ маш олон зүйлээс бүрддэг. Зарим нэгнийх нь хувьд хэрэгтэй хувцсаа ч олж гаргаж ирэхэд бэрхтэй байх нь бий. Энэ замбараагүй хувцаснуудаас юуг нь үлдээж, юуг нь гаргаж хаях вэ? Өөрт муу энерги хуримтлуулахгүйн тулд дараах зүйлсээс ангижрана уу.
Өөр хүний зүйл
Хэн нэгний өмсөж байсан хувцас эзнийхээ энергийг шингээсэн байдаг гэж ярьдаг. Хувь заяа нь тодорхой бус хувцаснаас салаарай. Ингэснээр та өөрийнхөө эерэг энергийг хамгаалах болно. Бусдын хувцсыг өмссөнөөр зарим нэг азгүй зүйл болох, өвчин тусах зэрэг тохиолдлууд гарч болно.
Тaлийгчийн хувцас
Бүх зөн билэгчид зөвлөж байна – тaлийгчийн бүх хувцсыг шатаана. Түүний хувцсыг өмссөн хүн аз жаргалтай болохгүй. Хэрүүл маргаан, ажилгүй болох, эрүүл мэндээрээ ч хохирч болно. Гэр бүлийн “үнэт зүйл”-ийн хувьд рашаан зэргээр ариусгаж, ном уншуулж хэрэглэнэ. “Үнэт зүйл”-ээс сайн сайхныг хүсээрэй.
Таагүй дурсамж үлдээсэн зүйлс
Хүн болгоны амьдрал өгсөж, уруудаж явдаг. Ямар нэгэн хувцас өмсөхөөр л таагүй зүйл болоод байгаа сэжиг төрвөл – яаралтай сал. Сэтгэл санаа таагүй байхдаа өмсөж байсан хувцас таны энергийг шингээсэн байдаг гэж зөн билигчид хэлж байна. Өнгөрсөн үеэсээ салахын тулд тэр хувцсаа шатаа. Танд сургамж болж үлдэг. Бүтэлгүйтэж байсан үедээ өмсөж байсан тэр даашинзаа хараад мартахыг хүсдэг үеэ дахин дахин санах хэрэггүй биз дээ?
Хэмжээ нь таараагүй гутал эсвэл хөлд эвгүй байгаа гутал
Хятадууд эрүүл мэнд хөлнөөс буюу хөлийн улнаас эхтэй гэж үздэг. Тийм учраас эрүүл саруул, урт удаан наслахыг хүсэж байвал өөрт таарсан эвтэйхэн, өөрийнхөө авсан гутлыг өмсөөрэй. Хэмжээ, өндөр, өнгө – чухал шалгуур. Зөвхөн загвар харж гутал авах нь эрсдэлтэй.
Өнгөний хослол
Хэрвээ таны хувцасны шүүгээнд арслангийн өнгө (хар, саарал, цагаан) зонхилсон бол өөр өнгөөр баяжуулаарай. Өнгө болгон өөрийн үүрэгтэй бөгөөд хүний амьдралд хувь нэмрээ оруулдаг. Өөрчлөгдөхөөс бүү ай, дэлхийг өөрийнхөө тод өнгөөр чимээрэй. Саарал өнгөнд унаснаар өөрийгөө өчүүхэн үл үзэгдэгч болгож орхино.
Хувцасны сонголт – таныг мөрөөдөлд ойртуулах чухал зүйлийн нэг. Өөрт зохихгүй байгаа, таарахгүй байгаа эсвэл сэтгэлд нийцэхгүй байгаа хувцасаа бүү өмсөөрэй.