in ,

ГоёГоё

Шүд гэнэт өвдөөд эмнэлэг орох боломжгүй үед өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

Шүдний өвчин – таагүй мэдрэмжүүдийн нэг бөгөөд угаараа өвдвөл там л гэсэн үг. Хэрвээ хэдэн хоногийн турш таныг шаналгаж байвал дайсандаа ч ерөөмөөргүй мэдрэмжийг мэдэрнэ.

Шүдний өвчин “ёрын” юм шиг л амралтын эсвэл баярын өдрөөр өвдөж эхэлдэг. Шүдний эмчид үзүүлэхээр авсан цагийг хүлээх тэр хугацаа хэдэн зуун жилээр үргэлжилж байгаа мэт. Эсвэл та хөдөө хээр, аялал зугаалгаар явж байгаа бол эмчид хандана гэдэг бүтэхгүй хэрэг.

 

Гэнэтийн шүдний өвчний элбэг тохиолдлуудыг танилцуулахад:

  • Хугархай шүд
  • Гингивит
  • Шүд унах
  • Хиймэл шүдний суурийг буруу байрлуулах
  • Нойронд дунд хэт хурхирах
  • Доод эрүүний өвчлөл

Аливаа шүдний өвчлөлийг анагаах бүрэн боломжтой, тэгэхээр та хоосон сандраад байх хэрэггүй. Шүдний өвчлөлийг нам дарах эмчилгээ бүгд байгаа тул та дэмий зүйлд санаа бүү зовоорой. Шүдний өвчнийг дарах эм байдаг хэдий ч мэргэжлийн шүдний эмчийг орлохгүйг анхаарах хэрэгтэй. Шүдний эм – мэргэжлийн тусламж автал өвчнийг түр намдаах зорилготой юм.

 

Гэрийн нөхцөлд шүдний өвчин дарах дараах бэлдмэлийг туршиж үзнэ үү:

Орц:

  • ½ ц.х хадаасан цэцгийн нунтаг
  • ½ ц.х кокосын тос

 

Бэлдэх арга:

Хадаасан цэцэгт агуулагдах эвгенол нь өвчнийг намдаана. Кокосын тос нь үрэвсэл болон нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Орцуудыг хольж өтгөн шүдний оо шиг бэлдмэл бэлдэнэ. Өвдөж байгаа шүдэн дээрээ марлан тампон эсвэл дусаагуураар дусаана. Өдөрт хэд хэдэн удаан давтана.

Ойрын хугацаанд шүдний эмч дээр очих боломжгүй байгаа бол энэ аргыг ашиглаж үзнэ үү. Байгалийн цэвэр орцтой тул аливаа гаж нөлөөнөөс эмээх хэрэггүй. Энэ хоёр бодис айл болгонд байдаг тул хийхэд хялбар.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх бичлэгийг үзнэ үү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *