in

Аливаа тээврийн хэрэгслээр зорчихдоо аль суудалд суувал хамгийн аюулгүй болохыг мэдэх үү?

Ямарваа нэгэн тээврийн хэрэгсэлд суухдаа ихэнх тохиолдолд бид тав тухаа нэн тэргүүнд тавьдаг. Гэвч аюулгүй байдлынхаа тухай бодолцож үзэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тээврийн хэрэгсэл бүрт осол аваар тохиолдоход гэмтэл авах магадлал багатай хэд хэдэн суудал байдаг.

Бид та бүхэндээ дараах 7 төрлийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хаана нь сууж явбал аюулгүй вэ гэдгийг толилуулж байна. Эдгээр суудлуудыг аюулгүй гэдгийг янз бүрийн судалгаа шинжилгээ, статистикийн үндсэн дээр тодорхойлсон байна.

 

Суудлын автомашин

Аюулгүй суудал: Жолоочийн ард талын суудал болон төв хэсэгт аюулгүй. Учир нь машинууд “өөд өөдөөсөө мөргөлдсөн” ослын үед дээрх хэсгүүд өөрчлөлтөнд бага өртдөг байна.

Аюултай суудлууд: Жолоочийн хажуу талын суудал. Учир нь машин мөргөлдөх үед жолооч машинаа өөрийнхөө эсрэг тал руу нь эргүүлэхийг оролддог ба энэ үед жолоочийн хажууд сууж яваа хүн аюулд өртдөг аж.

 

Микроавтобус

Аюулгүй суудлууд: Буруу харсан суудлууд дээр суух нь илүү аюулгүй. Учир нь машин огцом тоормозлох үед суудлын түшлэгийг толгойгоороо цохих магадлал хамаагүй бага байдаг.

Аюултай суудлууд: Цонх, хаалганы хажууд. Учир нь осол болох үед цонх, хаалга хагарч, цууран зорчигчдод гэмтэл учруулж болзошгүй. Мөн дээр дурдсаны адилаар жолоочийн хажуу талын суудалд суух нь аюултай.

 

Троллейбус

Аюулгүй суудлууд: Замын хөдөлгөөний дүрэм нь баруун гар талдаа үйлчилдэг улс орнуудын хувьд троллейбусны баруун хэсгийн, хаалганы хажуу талын биш суудлууд аюул багатай. Түүнчлэн троллейбусны голын хэсэгт байрлах, буруу харсан суудлууд аюулгүй.

Аюултай суудлууд: Микроавтобустай адил хаалга, цонхнуудын хажууд сууж болохгүй. Учир нь осол болох үед цонхнууд хагарч, шилний хэлтэрхий таныг гэмтээж болзошгүй.

 

Автобус

Аюулгүй суудлууд: Баруун талын болон голын эгнээний суудлууд хамгийн аюул багатай байдаг. Учир нь эдгээр суудлууд нь зүүн талд байрлах тээврийн хэрэгслүүдээс хол байдаг.

Аюултай суудлууд: Автобусны урд хэсэгт, эхний 2 эгнээнд суухгүй байх хэрэгтэй. Учир нь автобусны урд талын том шил хагарахаас гадна, автобусны том цонхоор гадны биет орж ирж гэмтэл учруулах аюултай.

 

Галт тэрэг

Аюулгүй суудлууд: Дунд хэсэгт аюулгүй. Хэрвээ купены вагоны тасалбар авах гэж байгаа бол 5 юм уу 6-р купег (дунд хавьцаа гэсэн үг) сонгох хэрэгтэй. Учир нь галт тэрэгнүүд хоорондоо мөргөлдөх үед 1 болон сүүлийн вагонууд шахагдаж эсвэл замаасаа гардаг.

Аюултай суудлууд: Буруу харсан суудлууд аюултай. Учир нь огцом тоормозлох үед суудлаасаа унаж, бэртэл гэмтэл авах эрсдэлтэй.

 

Усан онгоц

Аюулгүй суудлууд: Усан онгоцны дээд давхарт аюул багатай. Учир нь хөлөг онгоц живлээ гэхэд дээд хэсэг нь хамгийн сүүлд ус руу орох болно.

Аюултай суудлууд: Доод хэсэгт сууж зорчих явах аюултай. Хөлөг онгоц цоорсон үед хөлөг онгоцны ан цав, цуурсан хэсгүүдээр ус орж ирснээр доод хэсэг усанд автах болно. Доод хэсгээс гарч ирэх хэцүү л байх болов уу.

 

Нисэх онгоц

Нисэх онгоцны аль хэсэгт суувал аюул багатай вэ гэдгийг мэргэжилтнүүд одоог хүртэл тодорхойлж чадаагүй боловч ихэнх мэргэжилтнүүд онгоцны арын хэсэгт буюу сүүлний хэсэгт суух нь онгоцны урд хэсгийн эгнээнүүдэд суухаас хамаагүй аюул багатай гэж дүгнэжээ.

Хамгийн чухал нь ямар нэгэн онцгой, аюултай нөхцөл байдал үүсэх үед та эрүүл, сэргэг ухаанаар сэтгэж, аюулгүй байдлын техникийн талаар санаж, нийтийн тээвэрт мөрдөх ёстой хөдөлгөөний болон аюулгүй байдлын дүрмийг баримтлах хэрэгтэй. Энэ тохиолдолд осол, гэмтэл гарах магадлал хамаагүй багасна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *