Хэрвээ та шил зүүдэг бол их бага хэмжээгээр бэрхшээлтэй тулгардаг байх. Шилний гэрээ олох, хүйтний улиралд шилээ цантуулахгүй байлгах гээд шил зүүдэггүй хараа сайтай хүний хувьд хэзээ ч ойлгохгүй асуудлууд…
Шил зүүдэг хүмүүст багахан ч гэсэн тус нэмэр болох дараах зөвлөгөөг бэлдлээ.
Шилээ харанхуйд олох
Шилний гэрний нэг хэсэгт фосфортой будаг тавиарай. Ямар ч харанхуйд та шилээ олно.
Линзийг нь арчих
Хуурайгаар нь арчихад микрофибр даавуу тохиромжтой. Энэхүү материал нь шилний гадаргууг зурахгүй, тоос татахгүй. Ямар ч тохиолдолд өмсөж байгаа цамц, футболкоороо арчиж болохгүй: жижиг зураасууд үлдэхээс гадна улам л их тоос татах болно.
Шилээ орлуулах
Яаралтай үед шилгүйгээр асуудлыг шийдэж болно. Ойрын хараа муу биш бол ухаалаг гар утсаа ашиглаарай. Жижиг сажиг зүйлийг томруулан авсан гэрэл зургаас харж болно.
Шилээ угаах
Аяга таваг угаагч шингэн бодисоор шилээ угаах бүрэн тохиромжтой. Спирт, уксус, аммиак эсвэл цайруулагч агуулсан угаалгын бодисоор угаахгүй байхыг зөвлөж байна. Эдгээр бодис нь шилний линзийг гэмтээж болзошгүй.
Шилээ хөлөргөхгүйн тулд
Шил зүүдэг хүмүүсийн хувьд нийтлэг бэрхшээл – шил нь цантах, хөлрөх. Хүйтэн газраас халуун газар руу ороход хөлөргөхгүйн тулд урьдчилан шингэн эсвэл хатуу савангаар линзээ арчаарай.
Шил бол шил
Шилийг үсний гоёл болгох хэрэггүй – шилний рам эвдэгдэнэ. Нүүрээ угаах эсвэл өөр бусад нөхцөлд шилээ заавал авч тавьж байгаарай.
Шилээ хурдан засварлах
Хэрвээ шилний шруп уначихвал шүдний чигчлүүрийг тогтоогч болгон ашиглаарай. Шруп байх ховилд шүдний чигчлүүр хийж хугалаад хийхэд нэг хэсэгтээ л та шилтэйгээ байх болно.
Өргөн эсвэл барьсан шилний хүрээ
Шил тань байнга гулсаж унаад байвал халуун усан дээр хүрээний захыг хэдэн минут барьж зөөлрүүлээрэй. Зөөлөрсөн хэсгийг дотогш бага зэрэг нугалаад өөртөө тааруулж болно. Харин шил тань бариад байвал бас л халуун усан дээр барьж хүрээг нь зөөлрүүлж шилний хүрээний захыг тэлж болно.
Хамрын зөөлөвч
Хамрын зөөлөвчийг өөртөө тааруулахын тулд тэгш гадаргуу дээр тавиарай. Хоорондын харьцаа нь адил байх ёстой.
Хүрээний хэлбэр
Хэрвээ таны нүд хоорондын зай хол бол өргөн хүрээтэй шил зүүхэд тохиромжтой буюу нүдийг тань илүү ойрхон харагдуулна. Харин нүд хоорондын зай нь ойрхон бол гоёлтой хүрээтэй шил зүүвэл илүү зохино.
Жолооч нарт
Жолооч нарт өгөх зөвлөгөө: пластик линзтэй шилийг шууд нарны гэрэлд бүү үлдээж бай. Наранд халсан шил хэлбэрээ алдах эсвэл бүр хагарч ч болно. Нүдний шил хадгалах тусгай хэсэгт хийж байхыг зөвлөж байна.