in ,

25-ны агт арааг заавал авахуулах ёстой юу? Хэрэв авахуулмааргүй байвал таны шүд ийм байх ёстой…

25-ны агт араа – эгнээнд байгаа 8 дахь шүд бөгөөд орчин үеийн хүнд хоол зажилж идэхэд шаардлагагүй болсон гэж үздэг. Уг шүд нь 12-25 насны хооронд гарч ирэх бөгөөд шүдний эмч нар гарч ирэнгүүт нь авахуулахыг зөвлөдөг. Заавал ингэх шаардлагатай юу?

 

25-ны агт арааг ямар тохиолдолд авахуулах ШААРДЛАГАГҮЙ вэ?

  • Хэрвээ эрүүл бол (хорхой идээгүй, эргэн тойрон үрэвсээгүй бол)
  • Бүхэлдээ гарч ирж чадсан бол
  • Зөв байрлалтай бол: хажуугийн шүдэнд муугаар нөлөөлөхгүй бол
  • Амны хөндийн өдөр тутмын ариун цэвэр сахих боломжтой бол

 

Ямар тохиолдолд авах ШААРДЛАГАТАЙ вэ?

  • Шүд буйлаа цоолж цухуйсан ч бүрэн гарч ирэхгүй байх. Энэ тохиолдолд хажуугийн шүдний ёзоорт муугаар нөлөөлж мэднэ.
  • Шүд гүйцэд гарч ирэхгүй байх. Ариун цэвэр дутуу сахиснаас болж нян үржиж амны хөндийн төрөл бүрийн өвчлөлд өртөж болзошгүй.
  • Хэрвээ агт араа гарч ирэх хангалттай зай байхгүй бол (хажуугийн шүднүүд сууриндаа чанга бэхлэгдсэн бол) гарч ирэхдээ хажуугийн шүдийг түлхэж муугаар нөлөөлөх магадлалтай
  • 25-ны агт араа орчим өвчин мэдрэгдвэл
  • 25-ны агт араа орчмын буйл байнга үрэвсээд байвал
  • Хавагнавал
  • Шүд өвдөж хорхойтвол
  • Хажуугийн шүд хорхойтож 25-ны агт араа үйрч унавал

25-ны агт арааны ариун цэврийг бүрэн хангаж байхаас гадна жилдээ нэг удаа эрүүний рентген зураг авахуулж байгаа бол хөндөлгүй үлдээх боломжтой. Энэ тохиолдолд 25-ны агт араанаас үүсч болох бүхий л хүндрэлийг мэдэж байвал зохилтой. Ямар нэгэн байдлаар таагүй мэдрэмж төрж эхэлбэл авахуулах тухай бодож болно. Эмч нарын хувьд 25-ны агт арааг эртхэн авахуулахыг санал болгодог. Учир нь 25 наснаас хойш хүний яс бүрэн бэхэждэг тул шүд авахад улам хүндрэлтэй болдгоос гадна авахуулсан шүдний буйл удаан эдгэдэг гэж үздэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *