in ,

Зүрхний шигдээс болон хэт их сандралд орсон хоёрыг хэрхэн ялгаж мэдэх вэ?

Сандрах үеийн байдал болон зүрхний шигдээс нь адил төстэй шинж тэмдгээр илэрдэг: цээжээр хүчтэй өвдөх, хөлрөх, зүрх салгалах, амьсгал давхцах, дотор муухайрах. Хэдий адил төстэй шинж тэмдэг илрэх хэдий ч сайтар ажиглавал ялгааг нь олж харах боломжтой. Хамгийн гол нь тайван байх хэрэгтэй.

Та эсвэл таны ойр дотны хүн сандралд орсон эсвэл зүрхний шигдээсийн шинж тэмдгийг зөв тодорхойлох ялгааг мэдэж байх ёстой. Энэхүү нийтлэл тус болно гэж найдаж байна.

 

Зүрхний шигдээсийг хэрхэн тодорхойлох вэ?

  • Зүрхний өвчний үед өвчтөнүүд дарж байгаа мэдрэмжийг мэдэрдэг.
  • Энэ нь цээжний төв хэсгээр илрэх бөгөөд аажимдаа зүүн гараас доош, нуруу руу шилжинэ.
  • Үүнээс гадна хүзүү, шүд эсвэл эрүүгээр дарж өвдөх нь ч бий.
  • Хүчтэй өвдөлт өөрчлөгдөнө.
  • Энэ өвдөлт ойролцоогоор 5 минут гаруй үргэлжлэх бөгөөд амьсгалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
  • Зүрхний шигдээсийн үед ихэвчлэн зүүн гараар өвдөх нь бий. Мөн огцом хүйтэн хөлс цувах, дотор муухайрах, заримдаа бүр бөөлжиж болно.
  • Зүрхний шигдээсийн дээд цэгийн үед өвчтөн айдаст бүрэн автсан байдаг нь цээжээр хатгаж өвдөж байгаа мэдрэмж нь үхэх байх гэсэн бодлыг төрүүлдэг байна.

Энэ үед хүний амьсгалд өөрчлөлт гардаггүй, гэхдээ зүрхний шигдээс нь сандралын дайралттай хавсраагүй бол шүү дээ.

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд 5-аас илүү минут илэрсэн бол – яаралтай түргэн тусламж дуудаарай. Хэрвээ тусламж дуудах боломжгүй бол хэн нэгнийг ойр байгаа эмнэлэгт хүргэж өгөхийг гуйсан нь дээр болов уу.

 

Сандралын дайралтыг хэрхэн тодорхойлох вэ?

Жирийн үед ч хүн сандралд ордог тул илэрч буй шинж тэмдгийг зүрхний шигдээсийн үеийн шинж тэмдэгтэй андуурах нь бий.

  • Сандралын дайралтын шинж тэмдэг нь ойролцоогоор 10-аад минут үргэлжилдэг.
  • Цээж орчим гол мэдрэмж явагдах бөгөөд өөрчлөлт ихтэй: нэг мэдрэгдээд, нэг болиод л …
  • Савлах, бадайрах зэрэг мэдрэмжүүд нь зөвхөн зүүн гарт илрээд зогсохгүй баруун гар, хөл, хуруугаар ч мэдрэгдэнэ.
  • Сандралын үед хүмүүс айдастай байдаг: магадгүй өөрсдийгөө амьсгал нь боогдох эсвэл галзуурах байх гэсэн айдас.

Хэрвээ өөрийгөө зүрхний шигдээс болж байна уу эсвэл түр зуурын айдаст автаж байна уу гэдгээ тодорхойлж чадахгүй байгаа бол мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Ямар ч тохиолдолд “харзнах” гэдэг бол зөв шийдэл. Хэрвээ зүрхний шигдээс бол эмнэлгийн тусламж оройтох тусам үхэлд хүрэх эрсдэл нэмэгдэнэ. Харин сандралын дайралт бол асуудлыг хурцатгаж өөр бусад сэтгэл санааны өвчлөлд хүргэж мэднэ. Цаг үеэ олсон шинжилгээ хийлгэж эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *