Онгоц – орчин үеийн хамгийн хурдан тээврийн хэрэгсэл. Зорчигч болгон агаарын нислэгийн онцлогийг сайтар мэддэггүй.
Тиймээс энэ удаад бид нислэгийг багахан ч гэсэн тухтай болгох зарим нэг нууцаас дэлгэхээр бэлдлээ.
Цонхны хажууд илүү хүйтэн
Онгоцны гаднах агаар – 66 – 65 хэм хүйтэн байгаа тул зуны улиралд шорт, майктай явж байгаа бол хүйтнийг цонхны хажууд сууж мэдэрч болно. Тэгэхээр цонхоор юм харж явахыг хүсэж байгаа бол дулаахан хувцасласан нь дээр болов уу.
Онгоцонд цай, кофеноос татгалзсан нь дээр
Онгоцонд уух зүйл бэлддэг усанд гэдэсний савханцар байх аюултай. Маш олон агаарын тээврийн онгоцнуудаас авсан шинжилгээний дээжийг лабораторид шинжлэхэд ийм дүгнэлтэнд хүргэжээ. Тийм учраас цай, кофены оронд савлагаатай цэвэр ус эсвэл улаан лоолийн шүүс уугаарай.
Эвхэгддэг ширээ, суудлын халаас хамгийн бохир
Нислэгийн үеэр хогоо суудлын арын халаасанд л хийдэг. Уг халаасыг тэр болгон нямбайлан цэвэрлэхгүй. Үүнээс гадна эвхэгддэг ширээ: заримдаа хүүхдийнхээ живхийг солиход ашигладаг ээж нар ч бий гэж стюардессууд гомдоллох тохиолдол гарч байжээ. Тийм учраас нисэхдээ гар дор нойтон салфетктай явж ширээгээ арчиж байгаарай. Хувийн эд зүйлсээ тэр болгон ил гаргаж ирээд байх хэрэггүй биз ээ.
Нисэхэд хамгийн тохиромжтой цаг – өглөө
Хэрвээ танд нислэгийн цаг сонгох боломж байгаа бол өглөөний нислэгийг сонгоорой. Өглөө нислэг хойшлох магадлал бага, үүнээс гадна нисэхээс айдаг хүмүүст хамаагүй амар гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь өглөөгүүр агаарын чичиргээ бага байдаг ажээ.
Онгоцны арын суудлын үйлчилгээ сайн
Онгоцны эхний эгнээнд суухад та хамгийн түрүүнд онгоцноос гарч болох юм, гэхдээ тахианы махны оронд сонголтгүй үлдсэн загасны мах идэх байх. Арын суудалд сууснаар та үйлчилгээний багийн анхаарал халамжинд илүү ойр байх бөгөөд стрюардессууд үүнийгээ тайлбарлахдаа: арын эгнээнд үйлчилгээ хүргэхэд амар, бүх зүйлдээ ойр байдаг юм. Арын суудлын зорчигчийн хүсэлт тэр болгон бусдын анхаарлыг татаад байдаггүй гэжээ.
Хийлдэг дэрийг дүүртэл нь хийлэхгүй
Дэр хийлэхдээ физикийн хуулийг бодолцоорой. Агаарын даралтын өөрчлөлтөөс болж дэр хагарч болзошгүй. Тийм учраас бага зэрэг хий нь сул байвал илүү тохиромжтой.
Тусгай цэсийг сонгохыг хичээгээрэй
Агаарын тээврийн компаниуд нислэгийн үеэр олон төрлийн цэснээс сонгохыг санал болгодог. Цагаан хоол, далайн гаралтай, холимог – сонголт маш их. Хоолны онцгой дэглэмгүй ч гэлээ та тусгай цэсийг сонгоорой: туршлагатай зорчигчдын зөвлөж байгаагаар хамаагүй илүү амттай байдаг ажээ. Жишээ нь, зураг дээр Аэрофлотын энгийн бөгөөд тусгай цэсээр сонгосон хоолыг харагдаж байна.