in ,

Танай угаалтуурын хоолой бөглөрөөд таагүй үнэр гараад байна уу? Үүнийг арилгах хямд төсөр, хялбар уусмалыг гэртээ хийж сураарай

Айл болгон өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдгийг анзаарч байсан уу? Шинэхэн барьсан талх, дөнгөж халуун зуухнаас үнэртэх алимны бялуу, магадгүй цэцгийн үнэр ч сэнхийнэ. Харин гал тогоо эсвэл угаалгын өрөөний хоолойноос үнэртэх бохир усны үнэр? Хоолой бөглөрснийг илтгэх бөгөөд яаралтай цэвэрлэх цаг болжээ.

Усны хоолойн бөглөрснийг гаргах маш олон бодис бий. Эсвэл сантехникч дуудаж болно, химийн бодисоор цэвэрлэж ч болно. Энэ удаад та бүхэнд нэгэн жорыг танилцуулахаар бэлдлээ.

 

Усны хоолойн бөглөрснийг хэрхэн арилгах вэ?

Танд хэрэгтэй зүйл:

  • “Алька-Зельцер”-ийн 2 хавтгай эм
  • 1 хоолны халбага уксус

Хэрэглэх арга:

  1. Усны хоолойд 2 эмээ хийнэ.
  2. Дээрээс нь уксусаа хийж 2 минут байлгана. Энэ үед хоолойгоо таглаагаар нь таглаарай.
  3. Халуун усаа гоожуулж бохирыг урсгана. Бөглөрлийг арилгахаас гадна эвгүй үнэрийг дарна.

Та дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа химийн бодис ашиглаж болно. Гэхдээ ямар хор уршигтайг нь санаж явахад илүүдэхгүй л болов уу. Үүнээс гадна мэргэжлийн сантехникчид химийн бодис хэрэглэхгүй байхыг зөвлөдөг, учир нь усны хоолойг идэж эдэлгээнд муугаар нөлөөлнө хэмээн үздэг ажээ.

 

Усны хоолойг бөглөрүүлэхгүйн байхын тулд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  1. Ус буцалгагчинд ус буцалгаад халуунаар нь хоолой руу хийнэ. Хоёр өдөр өнжөөд л хийгээд байвал сайн. Халуун ус нь хуримтлагдсан тосыг арилгаж усны хоолойн ханыг цэвэрлэнэ.
  2. Хамгаалалтын тор байрлуулна. Хоолны үлдэгдэл, хог, үс зэрэг нь хоолой руу орохоос хамгаална.
  3. Үе үе бүхэл давс хийж дээрээс нь буцалсан ус хийж цэвэрлээрэй. Мөн содтой уксус ч хийж цэвэрлэх боломжтой.

Ванн болон угаалтуурын усны хоолой үсээр дүүрч байгаа эсэхийг сайтар анхаар. Бөөгнөрсөн үсийг химийн бодис ч устгах чадалгүй байдгийг анхаарах хэрэгтэй.

Бидний танилцуулсан арга хүн бүрт хэрэг болно гэж найдаж байна. Тиймээс найз нөхөдтэйгөө уг нийтлэлийг хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *