in ,

ГоёГоё

Гал тогооныхоо харагдах байдал, өнгө төрхийг өөрчлөх мөнгөнд хэмнэлттэй 10 санаа

Засварын тухай энд дурьдах гэсэнгүй – удаан хугацаанд, үнэ өртөг ихтэй, ер нь бол гал түймрээс ялгараад байх зүйлгүй эд шүү дээ.

Гал тогооны өнгө төрхийг өөрчлөхийн тулд хэдэн жилээр мөнгөө хуримтлуулах шаардлагагүй.

Итгэхгүй байна уу? Эдгээр гал тогооны зурагнуудыг харна уу – төгс гал тогоотой болохын тулд багахан уран зөгнөл, бүтээлч байдал, тэвчээр л хэрэгтэй.

 

1. Модон тавилгыг даруухан өнгөөр будах

Саарал будаг нь “хөдөө тосгоны” шаргал өнгийг орчин үеийн өнгө төрхтэй болгож чаджээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

2. Хоёр өнгөний хослол

Дээд хэсгийн тавиур, тавилгын дээд тавцан зэргийг “далайн” өнгө оруулахад маш бага зардал гарахаас гадна уйтгартай өнгө төрхийг өөрчлөх болно.

Хуучин гал тогоог амь оруулах аргыг эндээс үзнэ үү.

 

3. Шкаф болон бусад тавилгыг нэг ижил төрхтэй болгох

Шкафыг цагаанаар амилуулж бусад өнгийг ч мөн хослуулснаар гал тогоог улам цэлгэр харагдуулдаг байна.

Ийм гал тогоотой болох санааг эндээс авна уу.

 

4. Гэрэл, контраст нэмэх

Энэ гал тогооны нууц нь өнгөний зохицолдлогоонд байгаагаас гадна цонх, гэрлийг оновчтой зохицуулсанд оршино.

Хэрхэн зохион байгуулахыг та эндээс үзнэ үү.

 

5. Ажлын орчинг тодруулах

Ажлын модон тавцан нь цагаан фон дээр гайхалтай харагдана. Цэвэрхэнээс гадна том зайтай харагдаж байгаа биз дээ?

Илүү дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

6. Бараан өнгөөс зайлсхий

Байдаг л нэг шаргал өнгөтэй хуучинсаг гал тогоог орчин үеийн зайтай гал тогоо болгох амархан.

Хэрхэн өөрчлөхийг эндээс үзнэ үү.

 

7. Орон зай гаргая

Үнэтэй сэтгүүлийн хавтсан дээр гардаг гал тогоотой болохыг хүсэж байна уу? Цайвар тавиур, хар шургуулга – илүү задгай орон зайг бий болгоно.

Хэрхэн өөрчилснийг эндээс үзнэ үү.

 

8. Засал чимэглэлд анхаарал хандуулах

“Өмнө нь” болон “Дараах” зургийг сайтар ажиглавал гал тогооны тавилга нь өөрчлөгдөөгүй хэдий ч шинэ гал тогоонд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Учир юунд оршиж байна вэ гэвэл хана болон шкафны хаалгуудыг цайвар өнгөөр будсанд байгаа ажээ.

Өөрийнхөө гал тогоог өөрчлөхийг хүсвэл энэ сайтаар зочилно уу.

 

9. Хуучин тавилгыг амилуулъя

Гал тогооны хичнээн хуучин тавилга байсан ч гэсэн өнгө оруулж амилуулж болно. Хамгийн гол нь – өнгөний хослолыг зөв сонгож, зөв чимэглэх.

Авралгүй гэсэн ч амь оруулах аргыг энэхүү нийтлэлээс үзнэ үү.

 

10. Ханын цааснаас татгалзаж ханаа будаарай

Бидний өмнө тэс хоёр өөр гал тогоо харагдаж байна. Үнэн хэрэгтээ, тавилга огт өөрчлөгдөөгүй, зөвхөн хана, гарнитур, хаалгыг л будсан юм.

Илүү дэлгэрэнгүйг эндээс мэдэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *