in ,

Өдөр болгон 10 ширхэг ангаахай самар идвэл таны биед ямар ашиг тустай вэ?

Энэ самар нь эрүүл мэндийн эх үүсвэр юм. 100 гр ангаахай самар 540 калори агуулдаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Ангаахай самрыг их хэмжээгээр идсэн ч таны биед тустай учир хамгийн зөв сонголт юм.

Ангаахай самар нь зүрх судасны тогтолцоо болон бодисын солилцоог сайжруулдаг. Мөн холестерины түвшинг бууруулдаг ба хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг.

 

Өдөр бүр ангаахай самар идэхийн ашиг тус:

1. Е витамин нь төрөл бүрийн хорт хавдраас хамгаалдаг; ангаахай самар гамма-токоферолоор (Е витамины төрөл) баялаг байдаг, энэ нь уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 30%-иар бууруулдаг. Өдөрт 50 гр ангаахай самар идвэл хорт хавдраас урьдчилан сэргийлж чадна.

2. Ангаахай самар идсэнээр 2-р төрлийн чихрийн шижинтэй болох магадлалыг 10 дахин бууруулж чадна.

3. Ангаахай самар хүчтэй антиоксидантыг агуулдаг – лютеин нь өөх хуримтлагдах болон үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Хэд хоногийн турш ангаахай самар идвэл та холестерины түвшингээ 20%-иар бууруулж чадна.

4. Өдөр бүр ангаахай самар идэх нь эрчүүдийн бэлгийн чадамжийг 51%-иар нэмэгдүүлдэг. Учир нь түүнд агуулагдах тосны хүчил нь бэлгийн дааврыг дэмждэг бөгөөд бэлэг эрхтэний цусны урсгалыг ихэсгэнэ.

5. Ангаахай самар нь ислэгээр баялаг байдаг ба энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. 10 гр ангаахай самар л гэхэд ширхэглэгийн хоногийн хэрэгцээг хангаж чадна.

6. Бусад самарнаас олоход бэрхшээлтэй байдаг 2 каротиноид нь ангаахай самранд байдаг. Энэ нь лютеин, зеаксантин юм – эдгээр антиоксидант нь нүдийг хамгаалж болор цайх өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

7. Хэрэв та хөгшрөхөөс айдаг бол өдөрт дор хаяж 5-10 ширхэг ангаахай самар идэх хэрэгтэй. Энэ самар нь антиоксидантаар баялаг учраас тэднийг “байгалийн ботокс” гэж хэлж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *