in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Яг зөвЯг зөв

Анхаар! Энэ бол гэдэс дүүрэх гол шалтгаан: одоо том гэдэснээс салах амархан боллоо!

Гэдэс дүүрэх – хэвлий томорч, эвгүй мэдрэмж төрүүлэх таагүй асуудлуудын нэг. Гэдэс дүүрэх шалтгаан нь таны биед Helicobacter pylori орсонтой холбоотой байж болох юм. Энэ нь ходоод болон арван хоёр хуруу гэдсэнд халдварладаг!

Хеликобактер пилори нь бохир гар, хоол унд, сав суулга, шууд бус хавьтлаар халдварлагддаг. Биед нэвтрэн ороход ямар нэг шинж тэмдэг илрэхгүй. Гэвч энэхүү эмгэг төрүүлэгч нянгийн үржил нь ходоодны шархлаа, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, тэр ч бүү хэл хорт хавдар үүсэхэд нөлөөлнө.

 

Гэдэс дүүрэх шалтгаан, эмчилгээ

Энэ нянгийн тухай яаж мэдэх вэ? Пилори бактерийн халдвар авсан үед бидний бараг анзаардаггүй зарим шинж тэмдэг илэрч болно: гэдэс дүүрэх, цээж хорсох, суулгалт, гэдэс эвгүйрхэх. Бид эдгээр шинж тэмдгийг биеийн хэвийн үйл ажиллагаа гэж андуурдаг.

Пилори нян таны хоол боловсруулах тогтолцооноос гадна сэтгэл санаанд тань муугаар нөлөөлнө. Пилори тархин дахь серотониний түвшинг бууруулж таныг бухимдуулж сэтгэлээр унагаана. Насанд хүрэгсдийн гэдэс дүүрэлт нь түгээмэл тохиолддог асуудлуудын нэг юм…

Азаар пилоригоор үүсгэгддэг өвчнүүд эмчлэгддэг. Эмчилгээнд ихэвчлэн антибиотикийг ходоодны хүчил багасгах эмийн хамт хослуулан хэрэглэдэг.

Ходоодонд ирэх хэт ачааллаас ходоодоо хамгаалахын тулд зөв хооллож, А, С, Е амин дэм болон цайр ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Мөн лактобацилл болон бифидобактери зэрэг пробиотикууд хэрэглэх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд ариун цэвэр сайтар сахих хэрэгтэй: гаднаас орж ирээд мөн хоолны өмнө гараа заавал угаа. Ундны усаа гаднаас худалдаж авч эсвэл гэрийн нөхцөлд шүүж хэрэглээрэй.

 

Гэдэс дүүрэлтийн эсрэг ундаа

Орц:

  • 1 нимбэг
  • 1 өргөст хэмх
  • 1 амны халбага зуун настын шүүс
  • 1 багц яншуй
  • Тал аяга ус

Ундааг бэлтгэх маш амархан: бүх орцоо блендерт хийж холино.

Энэ ундаа нь хоол боловсруулах тогтолцоонд маш тустай бөгөөд та эхний аягыг уугаад л эрч хүчийг мэдрэх болно! Эдгээр бүх орц нэгдсэнээрээ таны бодисын солилцоог хурдасгаж унтаж байх үед хүртэл өөхийг тань шатаана.

Хэрэв та энэ нийтлэлийг хэрэгтэй гэж бодож байгаа бол найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *