Амьдралын идэвхгүй хэв маяг, удамшил, хэтрүүлэн идэх, стресс зэргээс болж таргалалт үүсдэг. Эдгээрээс гадна бодисын солилцоог хариуцах гормон таргалахад багагүй нөлөөлдөг ажээ. Та идэх хоолныхоо хэмжээг багасгаж спортоор хичээллэсэн ч гэсэн үр дүн гарахгүй байвал нэгийг бодох цаг болжээ.
Гормонтой холбоотой таргалалтын шалтгаануудаас танилцуулахаар бэлдлээ.
1. “Бөөрний булчирхайн” жин нэмэгдэлт
Бөөрний булчирхай нь бие эрхтний “цохь эсвэл гүй” буюу стрессийн үед хариу үйлдэл үзүүлэхэд оролцдог. Хэрвээ бие эрхтэн байнга стрессийн байдалд байвал гормоны тэнцвэрт байдал алдагдаж эрхтнүүдийн хэвийн ажиллагаа эвдэгдэнэ.
Бөөрний булчирхай нь стрессийн гормон болох кортизолыг дардаг. Хэрвээ кортизолын хэмжээ ихэсвэл биеийн дунд хэсгээр таргалах магадлал өндөр (кортизолын гэдэс).
Бөөрний булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаагийн шинж тэмдэг:
- Гэдэс, бэлхүүс орчим өөхний хуримтлал бий болох
- Хүзүү, нүүрээр таргалах хэдий ч гар, хөл нь нарийхан байх
- Цусны даралт ихсэх
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх, булчин сулрах, сэтгэл санаагаар унах
Таны илүүдэл жин бөөрний булчирхайтай холбоотой гэж та сэжиглэвэл эмчид үзүүлээрэй. Стрессийн байдлаа аль болох бууруулахыг хичээ (жишээ нь, бясалгал, йогоор хичээллэж болно)
Эх сурвалж: articles.mercola.com
2. “Элэгний” илүүдэл жин
Элэг – маш чухал эрхтнүүдийн нэг бөгөөд эрүүл бие, өөдрөг сэтгэл санааг хариуцдаг. Хэрвээ элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдвал хэвлий орчмоор таргалалт үүснэ.
Мөн дараах асуудлууд илэрдэг байна. Үүнд:
- Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх
- Холестерин болон цусны даралт нэмэгдэх
- Үе мөчөөр өвдөх, харшил, арьсны өвчлөл
Хэрвээ таны хэвлий орчмоор жин нэмэгдээд байвал (хэдий эрүүл хооллосон ч гэсэн) – эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Магадгүй элэгний хэвийн ажиллагаа алдагдсан байж болох талтай.
Эх сурвалж: naturalnews.com
3. “Бамбай булчирхайн” жин нэмэгдэлт
Бамбай булчирхай нь биеийн эрч хүчийг зохицуулахад оролцдог. Хэрвээ бамбай булчирхай идэвхгүй болж эхэлвэл багахан калори хэрэглэсэн ч гэсэн жин нэмж эхлэхэд нөлөөлдөг.
Бамбай булчирхайн өвчлөлийн шинж тэмдэг:
- Булчин сулрах, арьс унжих
- Байнга ядарч сульдах, жин нэмэх
- Үс унах
- Зүрхний цохилт удаашрах
- Депресст орох
Бамбай булчирхайн өвчлөлийг мэргэжлийн эмчид заавал үзүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Эх сурвалж: thyroid.org
4. Өндгөвчний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас үүдэлтэй таргалалт
Гормоны тэнцвэрт байдал алдагдсан эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох таргалалт юм. Эмэгтэй хүний хэрэглэж байгаа бүх нүүрс ус нь биед өөхний хуримтлал болдог. Хичнээн эрүүл хооллосон ч гэсэн жин нэмсээр байх болно.
Өндгөвчний өвчлөлийн үед илрэх шинж тэмдэг:
- Биеийн тамираар тогтмол хичээллэж хоолны дэглэм барьсан ч жин нэмэх
- Сүү болон сүүн бүтээгдэхүүн, амттан идэх гэж хорхойсох
- Биеийн доод хэсгээр таргалах
- Өндгөвч орчим өвдөх
Эх сурвалж: webmd.boots.com
Дээр дурдсан 4 шалтгаан нь таргалалтын цор ганц шалтгаан болж чадахгүй. Эдгээрээс гадна өөр бусад өвчлөл, хоол хүнс зэрэг нөлөөлөх нь мэдээж юм. Тийм учраас та огцом жин нэмэгдэж байгаа бол эмчид үзүүлэхийг зөвлөж байна.