in ,

Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ

Хосуудын харилцааг аз жаргалтай болгох чадалтай чухал үгс. Гол нь чин сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй шүү!

Бие биедээ хайртай хосуудад тэдний харилцааг удаан хугацааны туршид хадгалахад тусалдаг, аз жаргалын нэг жижиг нууц бий. Сэтгэл судлаачид дурын харилцааг илүү аз жаргалтай болгож чадах хэд хэдэн үг байдаг гэж үздэг.

Бид өнөөдөр та бүхэндээ эдгээр үгнүүдийг мэргэжилтнүүдийн тайлбартайгаар хамт хүргэж байна. Гэхдээ хамгийн гол нь чин үнэн сэтгэл гэдгийг санаарай.

 

Би чамтай гэрлэсэндээ үнэхээр их баярладаг!

Бид бүгд хайрлагдаж байгаа гэдгээ сонсох хэрэгтэй. Хамт байх шийдвэрийг бид бүх л амьдралынхаа туршид гаргадаг. “Та хайртай хүнээсээ таньтай байхдаа аз жаргалтай байдаг гэдгийг сонсоход энэ нь түүний гэрлэхдээ өргөсөн тангаргийг дахин нэг нотлох шиг л болдог. Энэ бол харилцааны эхэн үеийнхээс ч илүү хүчтэй хайрлаж байгаагийн нотолгоо” хэмээн нийгмийн ухааны проф6ссор, секс судлаач Пеппео Шварц хэлжээ.

 

Чамд туслах уу?

Дурьдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна аа. Хамтдаа 50-иас дээш жил амьдарсан хүмүүс нөгөөгийнхөө асуудлыг өмнөөс нь дур зоргоороо шийдэхээс аль болох зайлсхийдэг. Заримдаа таны хайртай хүнд зүгээр л түүнийг сонсож, анхаарал хандуулах нь чухал байдаг. “Би энд чамд дэмжлэг үзүүлэхийн тулд байгаа” гэдэг үг “Чиний хийх ёстой зүйлс бол энэ” гэж хэлэхээс хавьгүй дээр сонсогддог” хэмээн “Хайрын 30 хичээл” номын зохиолч Карл Пиллимер өгүүлжээ.

 

Чи юу гэж бодож байна?

Энэ бол дараах харилцан ярианы урилга юм. Ингэж хэлнэ гэдэг нь «Надад чиний бодол чухал маш сонирхолтой байна, чи ч бас надад сонирхолтой байдаг. Чиний үзэл бодол миний үзэл бодлын нэгэн адил чухал»” хэмээн гэр бүл судлаач Уинфред Рейли ярьсан байдаг.

 

Чамгүйгээр би яах байсан юм бол оо?

Танд уйтгартай санагдаж эсвэл таагүй үйл явдлуудын талаар бодож байхад хайртай хүнээсээ ийм үгнүүд сонсоно гэдэг хамтын амьдралаас хүртэж болох хамгийн үнэт бэлэгнүүдийн нэг. “Энэ нь тэр хүн амьдралд аз жаргалтай байж, өөрөөрөө байхад туслах тэр хүчийг өгч байна гэсэн үг” хэмээн “Эхнэрүүдийн нууц амьдрал” номын зохиолч Айрис Краснов нэгэнтээ хэлсэн байдаг.

 

Намайг уучлаач!

“Уучлаарай” гэдэг үг маш ховр үг болсон. Өнөө үед хүмүүс өөрийгөө л болгож байхыг хичээж, амьдралаас бүх зүйлийг авахыг хүсэх болсон. Төгс төгөлдөрт хүрэхийн төлөөх тэмцэлдээ төгс хүмүүн бид алдаж болдог талаарх бодол, сэтгэлгээг маш хүндээр хүлээж авах болсон. “Аз жаргалтай холбоо гэдэг бол төгс төгөлдөр бус гэдгээ мэддэг, алдаа хийх эрхийг нь хүлээн зөвшөөрдөг төгс бус 2 хүний холбоо юм. Бид бүгд л алддаг, алдаа хийдэг” хэмээн эрчүүдтэй голдуу ажилладаг, сэтгэл засалч Курт Смит хэлсэн байдаг.

 

Надад бүгдийг илүү тодорхой ярьж өгөөч…

“Хэрвээ таны амьдралын хамтрагч тань түүний хувьд чухал нэгэн үйл ажиллагаанаас юм уу аяллаас ирсэн бол түүнд бүх зүйлийг илүү дэлгэрэнгүй ярих боломж олгож, түүний яриаг таслахгүйгээр сонсоорой. Одоо байгаа асуудлуудаараа түүнийг шууд битгий булаарай. Түүний ярих гэж байгаа зүйлст (хурлын сэдэв, хурлын илтгэгч нарын тухай, загасчлалын тухай, майханд хоносон тухай нь гэх мэт) чин зүрхнээсээ анхаарал хандуулаарай. Болсон зүйлийг бүгдийг нь ярих боломж олгоорой. Бид бүгд л хэн нэгэн биднийг анхааралтай сонсож байхад дуртай байдаг шүү дээ!” хэмээн Карл Пиллемер өгүүлжээ.

 

Чи ийм хөөрхөн!

Энэ үгнүүдийг сонсохоос хэзээ ч залхана гэж байхгүй. Энэ үгнүүдийн өөр даруухан хувилбарууд бол “Чи энэ даашинзыг өмссөн байхад би дуртай”, “Чамд энэ өнгө их зохидог шүү” гэх мэт. “Хамтдаа амьдрах хугацаандаа бид бие биенийхээ тухай бараг л бүх зүйлийг мэдэж авдаг. Ялангуяа юу илүү зохидог талаар. Гэвч энэ үгс сонсох бүрт жижигхэн нээлт болдог” хэмээн Пеппер Шварц ярьжээ.

 

Чи яг байгаагаараа л надад таалагддаг

Таны хүрээлэл дунд таныг өөрчлөхийг оролддог, тэдэнд таалагддаг тэр нэгэн дүрдээ таныг хувиргах гэж оролддог хүмүүс хэтэрхий олон байгаа. Хамгийн бат бөх харилцаа дараах зүйл дээр тогтдог. Секс судлаач эмч Дэниел Харелийн ярьснаар “Хэрвээ та таны хажууд байгаа тэр хүнийг байгаагаар нь хүлээж авбал тэр хүн эрх чөлөөг мэдэрч, цэцэглэн хөгжиж эхэлдэг” ажээ.

 

Миний буруу байсан. Чиний зөв.

Энэ бол эрэгтэй хүний амнаас гарч болох хамгийн эрхэм дээд, ариун шударга, гайхалтай өгүүлбэрүүдийн нэг. Энэ өгүүлбэр бараг л дурын зөрчилдөөнийг шийдвэрлэж чадна. Тэрчлэн ийм үгнүүдийг эмэгтэй хүнээс ч сонсох сайхан. “Эдгээр үгнүүдийг би миний нөхрийн буруу, миний зөв байсан үед ч гэсэн хэлдэг” хэмээн Айрис Краснов дурджээ.

 

За яахав мартъя. Би аль хэдийн чамайг уучилчихсан.

“Над дээр үзлэгт хийсэн буруу үйлдэл болгоныг нь, бие биенийхээ үг бүрийг санадаг 1 хос ирсэн. Хэлсэн үг болгон, хийсэн буруу үйлдэл болгоныг нь иш татаад байна гэдэг нь уучлаагүйн илрэл” хэмэн Курт Смит ярьжээ. Уучилна гэдэг юу ч санахгүй бай гэсэн үг биш. Энэ бол энэ тухай дахин дахин дурсах шаардлага танд огт байхгүй гэсэн үг. Зүгээр л өөртөө “яах гэж?” гэсэн асуулт тавиад хариулах гээд үз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *