in ,

Хүмүүс соёолсон сармисыг амт, чанараа алдсан гэж бодоод шууд л хаядаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь маш том алдаа юм!

Сармис яг сонгино шиг хавар ойртоход соёолдог. Ихэнх хүмүүс соёолсон сармисыг амт, чанараа алдсан гэж бодоод хаядаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь уучилж боломгүй алдаа юм.

Энгийн сармисанд байдаггүй биед тустай бодисууд соёолсон сармисанд агуулагддаг. Антиоксидантын бүхэл бүтэн цуглуулга л гэсэн үг: аллицин, аллиин, диаллилдисульфид.

Өнөөдөр бид та бүхэнд ямар тохиолдолд энэ гайхалтай ногоо хамгийн тустай байдгийг илүү дэлгэрэнгүй ярьж өгөх болно.

 

Яагаад соёолсон сармис идэх хэрэгтэй вэ?

  • Соёолсон сармисанд маш олон хүчтэй үйлчилгээтэй ферментүүд шинээр үүсдэг. Эдгээр нь маш олон өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг. Ийм сармис хурц үнэр, амтаар илүү баян байдаг.
  • Дархлаа суларсан үед болон вирусын шалтгаант өвчний үед өдөрт нэг ширхэг соёолсон сармис идвэл тустай.
  • Сармиснаас төрөл бүрийн ханд гарган авч судас цэвэрлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Харин соёолсон сармисыг хандалж, жигнэх огт шаардлагагүй – зүгээр л дангаар нь бариад ид!
  • Соёолсон сармисыг уламжлалт анагаах ухаанд цус харвалт болон бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэхийг зөвлөдөг.
  • Энэ нь хордлогын үед суулгалтыг зогсооно.
  • Хорт хавдрын эс үүсэхээс сэргийлж, биеийг хавдраас хамгаална.
  • Соёолсон сармис дахь антиоксидантууд нь үрчлээ үүсэхээс сэргийлэх ба эсийн эрт хөгшрөлтийг зогсоох чадвартай.

 

Хэрхэн соёолсон сармисыг хэрэглэх вэ?

  1. Гэрт ургуулсан сармис, дэлгүүрийн сармиснаас илүү тустай байдаг. Супермаркетад эргэлзээтэй, чанаргүй хятад сармис худалдаалагддаг учир анхааралтай байгаарай.
  2. Тиймээс гэртээ сармис ургах таатай нөхцөлийг бүрдүүлж өөрөө сармис тариарай.
  3. Хэрэглэхийн өмнө сармисаа голоор нь зүс. Соёо харлаагүй, ялзраагүй эсэхийг шалгаарай.
  4. Энэ ногоог дуртай хоолондоо нэмж идээрэй. Заавал болгож идэх шаардлагагүй.
  5. Соёолсон сармис энгийнийг бодвол илүү хурц, хүчтэй амттай байдаг учир хэтрүүлэн хэрэглэв ээ!

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд соёолсон үр тариа, вандуй, өнгөт лууван, укроп, царгас идэхийг зөвлөдөг. Ийм хүнсэнд маш олон ургамлын уураг, амин дэм, антиоксидант агуулагддаг. Бид эдгээр ногоонуудын биед тустай шинж чанаруудын тухай өөр нийтлэлүүддээ заавал бичих болно. Та бүхэн энэ мэдээг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартав аа!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *