“Prisoner of another war” номын зохиолч Мериллин Мюррей нэгэн сургалт явуулжээ. Энэ сургалт нь хүмүүс хэдий гэр бүл, ойр дотныхонтойгоо хамт амьдардаг мөртлөө үнэн хэрэгтээ хол байдаг тухай ажээ. Бидэнд тэдэнтэй дотносоход юу саад болдог, хэрхэн өөртөө, нөхөртөө, хүүхэддээ, эцэг эхтэйгээ дотносох вэ, мөн ингэхдээ хэрхэн өөрийн хил хязгаараа хадгалан үлдэх вэ зэрэг асуудлуудыг ярилцжээ.
“Дотны тойрог, хариуцлага, нөлөөлөл” сэдэвтэй энэ сургалтаас хүмүүс гайхалтай зүйлсийн тухай олж мэдсэн юм. Одоо үүнийг та бүхэнд ярьж өгье.
Тэгэхээр, эхлээд ийм загвар гаргах хэрэгтэй:
Дотор нь танд хамгийн ойр байдаг бүхнээ бич. Үүнд хүн, амьтан, ажил төрөл, хобби ч байж болно. Үүнийг санаандгүй байдлаар, толгойд орж ирсэн дарааллаар бичээрэй.
Таны амьдралд ийм зүйл болох ёстой. Яг ингэж харагдана:
- 1-р тойрог, төвийн – энэ тойрогт зөвхөн бурхан та хоёр л байгаа. Яагаад та вэ гэвэл энэ амьдрал зөвхөн таных. Та бол бурхантай хамт бичилцэх амьдралынхаа зохиолын гол дүр. Энэ хэсэгт шашин шүтлэг дээр хэт анхаарах хэрэггүй. “Бурхан”-ы оронд, нэгдүгээр тойрогт “Хүн чанар”, “Бодит байдлыг” ч оруулж болно. Энэ дэлхийг юу удирддаг гэж боддог түүнийгээ л бич.
- 2-ын а тойрог – ор хөнжлөө хуваалцдаг эхнэр/нөхрийн тойрог. Тиймээс энэ тойрогт багтсан эцэг эх, үр хүүхэд “сэтгэл зүйн цус холилдолт” холбоотой асуудал байгааг илтгэж байгаа юм. Хэрэв нөхөр байхгүй бол энэ хэсэг хоосон байх ёстой. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хэсэгт хамтрагчаа бичиж болно шүү дээ.
- 2-ын б тойрог – энд тантай хамт амьдардаг насанд хүрээгүй хүүхдүүд байх ёстой.
- 3-р тойрог – насанд хүрсэн хүүхэд болон эцэг эхчүүд.
- 4, 5, 6-р тойрог – энэ бол найз нөхөд, ажил, хобби, гэрийн тэжээвэр амьтны тойрог юм. Үүнд мөн таны амьдралыг дүүргэх олон зүйлс багтана.
Дараа нь “дотны тойрог” загвартай ажиллахад туслах хэдэн асуулт таниас асууя.
2, 3-р тойрогт байгаа хүмүүстэй хэрхэн учраа ололцох вэ:
- Би энэ хүнтэй аюулгүй харилцаатай юу?
- Би тэдний дэргэд эмзэг байхдаа бэлэн үү?
- Би энэ хүнд итгэдэг үү?
- Энэ хүн надад шударга ханддаг уу?
- Энэ хүнтэй харилцахдаа би нэг талыг баримталдаг уу?
- Бид бие биетэйгээ өөрсдийн мэдрэмжээ хуваалцдаг уу?
- Бид бие биенээ хүндэлдэг үү?
- Бид бие биедээ анхаарал халамж тавьдаг уу?
- Энэ харилцаа аль алинд маань ашиг тустай юу?
- Энэ хүнтэй хамт байхад надад тухтай байдаг уу?
- Надтай байх боломж гарвал тэр баярладаг уу?
- Намайг харсандаа баярлаж байгаагаа тэд харуулдаг уу?
- Би тэдний дэргэд “төрсөн хүүхэд” нь байж чадах уу?
- Энэ хүн намайг тэдний хувьд “төрсөн хүүхэд” нь байлгахын тулд дэмжиж, урамшуулдаг уу?
- Энэ хүний дэргэд би сэтгэл хангалуун, тайван байдаг уу эсвэл стресстэй байдаг уу?
- Бид бие биенээ сонирхдог уу?
- Бидний харилцаа ямар түүхтэй вэ? Энэ урт хугацаанд бид жаргал, зовлон, сонирхлоо хуваалцаж байсан уу?
- Бидэнд нийтлэг сонирхол бий юу?
- Бидэнд нийтлэг үнэт зүйлс бий юу?
- Бид хэр тогтмол харьцдаг вэ?
Гэвч энэ бүхэн ихэвчлэн ямар байдаг вэ:
Энэ загвараас юуг олж харж болох вэ?
- Нэгдүгээрт – эндээс хувийн амьдралгүй эхнэр, гэр бүлийн харилцааг олж харж болно. Түүний амьдралд нөхөр нь их том байр суурь эзэлдэг.
- Хэрэв өсвөр насны охинтой бол охин нь өөрийн байранд биш харин нөхрийн байрыг эзэлж байна. Энд “сэтгэлзүйн цус холилдолт” байж болох юм. Ийм охид гэр бүлтэйгээ үүрд үлддэг эсвэл гэр бүлээсээ зугтан нөхөрт эрт гардаг.
- Ажил төрөл нь өсвөр насны хүүхдийн байранд буюу байх ёсгүй газартаа байна. Заримдаа ийм тохиолдол нэг бол хүүхэдгүй айл байдаг, нэг бол ажлаа хүүхдийнхээ өмнө тавьдаг нэгэн байдаг.
- Эх хүн эмэгтэй хүний амьдралд зөв байр суурь эзэлж байна.
Таны амьдралд болж буй үйл явдал тэнцвэргүй мэт санагдвал энэ тестийг хийгээд амьдралынхаа тодорхой дүр зургийг олж хараарай. Дүгнэлт гаргаад амьдралдаа шинэчлэлт хий. Өөрөө өөрийнхөө ирээдүйн сэтгэл зүйч бай.
Таны амьдралд бүх зүйл байх ёстой байрандаа, ялангуяа та байрандаа байхыг хүсье!