Хамаатан садныхаа өндөр настай хүмүүсийг шалгаад үзээрэй.
Юуны түрүүнд ийм нэгэн түүх зохиож үзье. Та хотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явтал тэнд зугаалж явсан нэгэн эрэгтэй гэнэт уначихлаа. Та хийж байсан зүйлээ орхиод туслахаар очтол нөгөө хүн бүх зүйл зүгээр, би зүгээр л уначихлаа гэж хэлэв.
Өнөөх хүний царай цонхигор, ядруу харагдсан ч та хэлсэн үгэнд нь итгэсэн. Орой болтол тэр хүн хэвийн байсан бөгөөд орой түүнийг түргэнээр авч явсан байна. Өнөөх эрийн тархинд цус харвасан тул нас барсан.
Хэрвээ та түүнийг цэцэрлэгт хүрээлэнд байхад тусламж үзүүлсэн бол тэр хүн амьд байх байсан.
Гэхдээ яаж? Энэ боломжтой гэж үү?
Мэдрэлийн өвчин судлаачид тархины цус харвалтыг гэнэтийн зүйл гэж үздэг. Үнэндээ үүнээс сэргийлэхийн тулд шинж тэмдгүүдийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал аминд халтай гэнэтийн зүйлийг “хойшлуулж” болно.
Тархинд цус харвахын өмнөх 4 шинж тэмдэг:
- “Сэжигтэй” найз эсвэл гэр бүлийн гишүүнээсээ нүүрэндээ өргөн инээмсэглэл тодруулахыг хүсээрэй. Өвчтэй хүмүүс ихэвчлэн хийж чаддаггүй эсвэл маш их хичээж байж хийдэг.
- “Бүдэрч” унасан хүнээр энгийн хэдий ч урт үетэй 2 үг хэлүүлнэ. Хэдийгээр “Би зүгээр л уначихлаа, санаа зовох хэрэггүй” гэж хэлж байсан ч гэсэн хэлүүлээрэй.
- Гараа толгой дээрээ өргөхийг гуйгаарай. Өвчтөн үүнийг хийж чадахгүй, эсвэл гараа талд нь хүргээд дээш өргөж чадахгүй бол цус харвахын өмнөх шинэ илэрч байна гэж үзнэ.
- Хэлийг нь гаргаад хараарай. Хэл нь нэг тал руугаа эргэсэн эсвэл тахир юм шиг харагдвал яаралтай эмнэлэгт хүргээрэй.
Хэрвээ дээрх шинж тэмдгүүд илрээгүй хэдий ч өвчтөн толгой нь өвдөх, толгой эргэх, хараа нь муудах гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эмч дуудаарай. Учир нь хэдэн цагийн дараа хүнд байдалд орж ч мэдэхээр байгаа гэсэн үг.
Бусад шинж тэмдгүүд: нэг нүд нь юм харахгүй байх, гэнэт учир шалтгаангүй бөөлжих, ухаан алдах.
Магадгүй 10 хүнд дээрх шинж тэмдгийн тухай хэлж өгөх юм бол хэзээ нэгэн цагт хэн нэгнийх нь амийг аврах болно гэдэгт эмч нар итгэдэг!