80 улс орны 9000 гаруй эмэгтэйчүүдийг судалгаанд оролцуулан эмэгтэй хүн амьдрахад илүү таатай нөхцөлтэй гэгдэх улсыг шалгаруулжээ. 5 хүчин зүйлд үнэлгээ өгөх замаар явагдсан бөгөөд эдгээр нь хүний эрх, хүйсийн эрх тэгш байдал, орлогын тэгш байдал, аюулгүй байдал, болон ахиц дэвшил гэсэн үзүүлэлтүүд юм.
10. Шинэ Зеланд
Шинэ Зеланд бол дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэг юм. 1980 оноос хойш цөмийн чөлөөт бүс гэж зарласан бөгөөд хэд хэдэн онцлогтой улс юм.
- Ямар нэгэн байгалийн аюул нүүрлэхгүй. Хорт могой, аюултай зэрлэг амьтад, цус сорогч шимэгчид ч байхгүй.
- Шинэ Зеланд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж ихтэй, тэдэнд маш их боломж олгодог бөгөөд үүгээрээ дэлхийд тэргүүлдэг.
- Гудамж талбай нь үнэхээр цэвэрхэн. Швейцариас ч илүү цэвэрхэн.
- Танихгүй хүн өнгөрч байсан ч бүх хүн мэндэлдэг, эелдэг боловсон улс.
9. Австри
Хүйсийн эрх тэгш байдал, өв уламжлал, орлогын түвшин нь өндөр. Вальс, сүрлэг уулс, амтат бялуу хамгийн түрүүнд Австрийг санагдуулдаг. Энэ гайхалтай орон өөр ямар онцлогтой бол оо?
- Австричууд юунд ч яардаггүй. Хотын хүмүүсийн хэн нь ч хаашаа ч яардаггүй.
- Эрүүл хооллолт бол амьдралынх нь салшгүй хэсэг. Эмэгтэйчүүдийн зөвхөн 20% нь л илүүдэл жинтэй. Энэ бол бүх Европын хувьд бага үзүүлэлт юм.
- Оройн 20 цагаас хойш гудамжинд зөвхөн жуулчид л үлддэг. Оршин суугчид найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл гэртээ оройг өнгөрүүлдэг.
- Австри эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дургүй. Тэд арьсанд сөрөг нөлөөтэй гэж үздэг тул хэрэглэдэггүй. Тод хувцас өмссөн эмэгтэйг бүдүүлэг гэж үздэг ба эрэгтэй хувцасны дэлгүүр эмэгтэй хувцасны дэлгүүрээс арай олон байдаг.
8. Австрали
Хамгийн өндөр наслалттай улсын нэг. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд засгийн газрын, их сургуулийн, компаниудын тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Хэрвээ та зэрлэг байгальд дуртай бол Австралийг сонирхоорой.
- Хамгийн гол зүйл бол хүмүүс нь үнэнч, бизнес нь шударга явагддаг. Тэд орлогын хэмжээгээрээ төдийлөн ялгардаггүй.
- Тэд бүгд өндөр түвшинд биеэ даасан байдаг. Мөн маш хүндэтгэлтэй хүмүүс.
- Ямар ч эрх бүхий байгууллага шүүмжлэлийг сайн хүлээж авдаг. Амжилтанд хүрэхийн төлөө тэмцэж буй хүн бүхнийг бага гэлтгүй маш их дэмжиж тусалдаг. Мөн өөртөө хэт итгэлтэй, бардам хүмүүст дургүй.
- Айлд зочлохдоо уух зүйл авч очихыг сайн зүйл гэж үздэг.
7. Швейцарь
2017 онд амьдрахад хамгийн таатай орны нэгээр шалгарсан. Швейцарийн парламентийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Мөн маш сайн шоколад, бяслаг, үйлдвэрлэдэг гэдгээр нь та сайн мэдэх буй заа.
- Олон үндэстний олон зан ааш хосолсон хүмүүс. Тэд ажил хэрэг дээр герман зан, сэтгэл хөдлөлийн хувьд итали, франц зан ааш гаргадаг. Гудамж талбай нь хүн амрахад зориулагдсан мэт байдаг.
- “Швейцарьчууд цаг барьдаг” гэсэн үг нь товчхондоо нийтийн тээврийн тухай яриа юм. Автобус 14:42-т ирнэ гэж бичигдсэн бол яг тэр цагтаа л ирдэг. Цас орж байсан ч бороо цутгаж байсан ч нэг ч хором хоцордоггүй.
- Айлд зочлох. Найз нөхдөөрөө цуглардаг. Гэрийн эзэгтэй зочдыг дайлах зүйлсийг авдаг. Найз нөхөд, гэр бүлийн уулзалт нь тэс өөр байдаг.
- Хичээл эхлэхээс 40 минутын өмнө хүүхэд сургууль дээрээ ирсэн байх ёстой. Хичээл эхлэхийн өмнө халуун шоколад уух ба дараа нь танхим руугаа явдаг. Хичээл 11:00 цагт дуусна.
6. Финлянд
Финлянд бол эмэгтэй хүн сонгууль өгөх, өрсөлдөх эрхээ олж авсан хамгийн анхны улс юм. Чанартай боловсрол эзэмшиж болох ба цалингийн ялгаа бага байдаг.
- Удаан ярьдаг ба энэ нь ёс заншилтай нь холбоотой. Чанга ярих, болон инээх нь энгийн хүмүүст зөвшөөрөгдсөн байдаг бол язгууртнууд чимээгүй байж нэр төрөө эрхэмлэх ёстой.
- Зочиддоо онцгой хүндлэл үзүүлдэг. Уламжлал ёсоор зочдыг ирэхээс өмнө маш удаан бэлддэг. 2 долоо хоног бэлдэх тохиолдол байдаг ба ширээ, уулзалт бэлэг сэлт бэлддэг.
- Эсрэг хүйстнүүд хоорондоо хамтрагч мэтээр харилцдаг. Хамгийн тааламжтай зүйл нь зоогийн газарт орсон бол зөвхөн өөрийнхөө төлбөрийг л төлдөг явдал юм.
5. Канад
Канадын засгийн газар нь гадны улс орны эмэгтэйчүүдийн эрхийг өөрийн улсын эмэгтэй шиг хамгаалдаг. Энэ орны хамгийн давуу тал нь ерөнхий сайд нь бүх дэлхийд танигдсан явдал юм. мөн:
- Нүүр будахыг тийм ч тааламжтай зүйл гэж хүлээж авдаггүй бөгөөд тэд өөрсдөө үдэшлэгт явахдаа л нүүрээ буддаг.
- Маш өгөөмөр хүмүүс. Зардлын 10-15% нь цайны мөнгөнд үрэгддэг. Тэд ихэвчлэн зөөгч, таксины жолооч, үсчин, зочид буудлын үйлчлэгч гэсэн хүмүүст өгдөг.
- Найз нөхөрлөлийн холбоо нь биднийхээс тэс өөр. Тэд өөрсдийгөө бие даасан улс гэж үздэг бөгөөд хүмүүстэй ойр дотно, найрсаг харилцаа тогтоож, найз нөхөд хайх хэрэггүй гэж үздэг. Тэдний хувьд найз нөхөд гэдэгт ажлын хамт олон, сургууль болон спортоор хичээллэдэг хүмүүс, мөн хөршүүд багтана.
4. Голланд
Жирэмсэн эмэгтэйд сувилагч гаргаж өгдөг ба энэ үйлчилгээ нь даатгалтай холбоотой. Тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Голландын засгийн газар янз бүрийн салбарт эмэгтэй хүнийг сайн албан тушаалд тавьдаг ба энэ нь эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах давхар зорилго агуулдаг. Та яг Голланд хүн шиг байж чадвал Голланд таны эх орон болж чадна.
- Маш эрүүл улс. Тэд өвөл хүртэл маш нимгэн хувцасладаг.
- Дугуйнд дуртай. Амстердамын оршин суугчид бараг бүгд дугуйтай.
- Халуун хоолонд дургүй. Өдрийн хоолондоо ихэвчлэн бяслагтай юм уу самрын тостой сэндвич иддэг.
- Цэцгэнд дуртай. Цэцэг маш хямд төдийгүй маш сайн чанарын цэцэг худалдаалдаг.
- Маш өндөр хүмүүс. Дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн тоонд ордог. Тэдний дундаж өндөр 182 см.
- Харилцаанд заль гаргах. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй харилцахдаа заль мэх гаргахад Голландчууд дургүй байдаг.
3. Норвеги
Жирэмсний амралтаа авахаас өмнө 35 долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, төрсний дараа 45 долоо хоногийн цалинг 80%-иар тооцож олгодог. 1980 оноос Норвегийн засгийн газрын гишүүдийн 50%-ийг эмэгтэйчүүд эзэлж байв.
- Хэрвээ та зохиолч бол Норвеги танд яг тохирно. Шинэ гарсан ном бүрээс 1000 хувийг худалдан авч нийтийн номын санд тавьдаг.
- Эхнэр нь төрсөн эрчүүдэд 14 долоо хоногийн амралт олгодог.
- Нийтийн тээвэр нь өндөр настнуудад зориулагдсан тул эхлээд тэднийг орж суутал нь хүлээх хэрэгтэй.
- Ажил 10 цагт эхэлж 15:00 эсвэл 16:00 цагт дуусдаг. Дундаа өдрийн хоолны цаг болон 2 удаагийн цай уух цагтай.
2. Дани
Дани бол боловсрол, эрүүл мэндийн үзлэг нь үнэ төлбөргүй байдаг улс юм. Тиймээс ч Европын холбооны улсууд дотроосоо хамгийн уян хатан гэр бүлийн бодлоготой улсад тооцогддог.
- Ажлын цаг 8:00 цагт эхэлж 16:00 цагт дуусдаг.
- Хамгийн түгээмэл унаа бол дугуй
- Автобус нь баруун талаараа нугаларах боломжтой байдаг тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэргэнцэртэй хүн, хүүхдийн тэрэгтэй ороход хялбар байдаг
- Гэр цэвэрлэх, сав суулга угаах, дэлгүүрээс хүнс цуглуулах, хүүхдээ харах зэрэг нь дани эрчүүдийн хувьд хийдэг ажлынх нь нэг хэсэг.
- Хамгийн өндөр барилга нь ердөө 6 давхар.
1. Швед
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр улс юм. Бүх оюутны 60%-ийг эзлэх ба удирдах албан тушаалын 25%-ийг эзэлдэг.
- “Турших” дуртай. Турших гэдэг нь кофе уунгаа ямар нэгэн амттан хийхийг хэлж байгаа юм. Ажлын байран дээрээ ч бас хийдэг төдийгүй тогтсон нэг өдөрт дуртай зүйлээ хийцгээдэг байна.
- Амралтаа төлөвлөдөг. 6 сарын сүүлээс 8 сарын дунд хүртэл бүгд амрах ба энэ үед гудамжинд бараг хүн байдаггүй.
- Амттан идэх. Бямба гараг бүрийн орой гэр бүлээрээ тойрч суугаад зурагт үзэнгээ томчууд ба хүүхдүүд амттан иддэг. Нэг гэр бүл дунджаар 7 хоног бүр 1,2 кг амттан иддэг.
- Эрт унтаж, эрт босдог. 21:00 цаг гэхэд гадаа нам гүм болдог. Цэнгээний газар шөнө дунд хүртэл ажилладаг. Тэд эрт амрахын тулд гэр лүүгээ яардаг. Өдөр бүрийн хийх ёстой зүйл дарааллын дагуу байлгахыг эрхэмлэдэг.