Цэвэрлэгээ – таатай ажил биш. Цаг, хүч хөдөлмөр шаардсан хүнд ажил. Зэвэрсэн сав суулга, тосондоо баригдсан аяга шанага – энэ бүгд дуртай кино үзэх цагаас хумслаад л… Биднээс өөр хэн энэ бүх бохир зүйлийг цэвэрлэх вэ дээ?
Гэрийн эзэгтэй бүрт хэрэг болох цэвэрлэгээний зарим нэг аргаас танилцуулахаар бэлдлээ.
Гялалзсан гоожуур
Цаасан алчуурыг уксусанд дүрээд гоожуураа ороогоод 30-40 минут орхино. Цаг дууссаны дараа цаасандаа бага зэргийн хүүхдийн тос түрхээд гоожуураа цэвэрлэнэ. Бохирдол арилахаас гадна таны гоожуур гялалзана.
Бага зэргийн зэв арилгах
Дундуур нь хэрчсэн нимбэгийг давсанд дүрээд зэвтэй газраар үрж арчаарай. Дороо арилах болно.
Агааржуулах сараалжинд хуримтлагдсан тоосыг цэвэрлэх
Лааны тосоор агааржуулагчийн сараалжийг арчвал тоос хуримтлагдах нь эрс багасна.
Цасан цагаар ванн
Ваннаа халуун усаар дүүргээд хүчилтөрөгчийн цайруулагчийг 2 хэмжээсээр хийгээд хонуулна. Өглөө нь сэрээд та гайхах болно.
Цэвэрхэн чулуун хавтан
2 аяга усанд хэдэн дусал шингэн саван болон 50 мл спирт дусааж сайтар хутгана. Уусмалаараа хавтангаа арчаарай, гялалзаад л ирнэ.
Цэвэрхэн плита
Хүнсний сод – ханын болон шалны плита, плитаны завсрыг цэвэрлэх шилдэг бодис.
Богино долгионы зуух яг л шинэ юм шиг
Устай сав, хэрчим нимбэг хийгээд шарах шүүгээгээ 5 минут ажиллуулаад дараа нь алчуураар арчаарай. Ид шид болно шүү.
Хийн зуух цэвэрлэх арга
Ус, сод болон хэдхэн дусал устөрөгчийн хэт исэл – зуухан дээр тогтсон бохир толбыг төвөггүй арилгана. Уусмалыг бохирдолтой хэсэгт түрхээд 5-10 минут байлгана – дараа нь цэвэр алчуураар цэвэрлээрэй.
Модон эсвэл хуванцар махны мод
Хэрчим нимбэгээр үрэхэд шинэ мэт болно. Нимбэгээр арчихаас өмнө давс цацвал толбыг нь ч арилгаж болно шүү.
Харин хуванцар хавтанг цэвэрлэхийг хүсэж байгаа бол хлорт нэг цаг хийгээрэй.
Цэвэрхэн жалюзи
Чимхүүрт чийгтэй алчуураа ороогоод жалюз хөшгийг цэвэрлээрэй.
Аяганд кофены ямар ч толбо үлдэхгүй
Бага зэргийн давстай цитрусийн төрлийн жимсний хальс аяганд тогтсон цай, кофены өнгөрийг төвөггүй арилгана.
Цэвэрхэн сав суулга
Хэрвээ уксус хийж буцалгаад дараа нь содоор цэвэрлэвэл шинэ юм шиг л гялалзана шүү.
Хоолны сав болон хайруулын таваг цэвэрлэх бас нэгэн энгийн арга байна. Давс хийгээд дээрээс нь таллаж хуваасан төмсөөр үрж цэвэрлээрэй. Дараа нь цэвэр усаар сайтар зайлаад бага зэргийн тос хийж бага гал дээр 30 минут байлгана. Гайхалтай үр дүнд хүрнэ.