Тэднийг хүмүүст дургүй гэж хэлж болохгүй. Тэд зүгээр л сонгомол хүмүүс юм.
Дотогшоо хандлагатай хүмүүсийн ихэнх нь бүрэг, эмзэг, сэтгэлээр унамтгай байдаг. Гэхдээ бид та бүхэндээ эдгээр бүх зүйлийг худал гэдгийг батлахаар шийдлээ.
- Цуу яриа 1 – Дотогшоо хандлагатай хүмүүс ярилцдаггүй
Тийм биш. Тэдэнд ярих зүйл байхгүй болохоор л ярихгүй байгаа хэрэг. Тэд зүгээр л хий хоосон чалчих дургүй. Магадгүй тэдний сонирхдог зүйлийн талаар ярилцвал тэд зогсоо чөлөөгүй ярих болно.
- Цуу яриа 2 – Дотогшоо хандлагатай хүмүүс ичимхий байдаг
Ичимхий байдал бол тэдэнтэй огт хамаагүй зүйл юм. Тэд хүмүүсээс айдаггүй бөгөөд гагцхүү хүмүүстэй холбоо тогтоохын тулд шалтгаан хэрэгтэй болдог. Хэрвээ тэдэнтэй ярилцахыг хүсвэл зүгээр л ярилц. Эелдэг бус харагдахаас айх хэрэггүй.
- Цуу яриа 3 – Дотогшоо хандлагатай хүмүүс маш бүдүүлэг
Дотогшоо хандлагатай хүмүүс ёслолын ажиллагаан дээр болон нэрийн хуудас солилцохдоо бүх хүмүүсийг чин сэтгэлээсээ бас шударга байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд ийм байдаггүй бөгөөд бүрэг дотогшоо хандлагатай хүмүүс үүнд дасан зохицохын тулд маш их хүчин чармайлт гаргадаг.
- Цуу яриа 4 – Дотогшоо хандлагатай хүмүүс – хүмүүст дургүй
Харин ч эсрэгээрээ. Тэд өөрт байгаа цөөн хэдэн найз нөхөдөө маш их үнэлдэг. Магадгүй тэдний найз нөхөд гарын хуруунд багтахаар цөөн байж болно. Хэрвээ тэд таны найз нөхөд дунд байгаа бол та насан туршийнхаа үнэнч холбоотноо олсон байна. Гагцхүү түүний итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Ингэж чадвал тэд ч бас таны итгэлийг алдахгүй.
- Цуу яриа 5 – Дотогшоо хандлагатай хүмүүс олон нийтийн өмнө гарах дургүй
Утгагүй юм. Дэндүү удаан байх дургүй. Тэд маш хурдан мэдээллээ өгдөг тул олон нийтийн өмнө удаан байх шаардлага гардаггүй. Тэд өөрийгөө амраахаар болон болсон явдалд дүгнэлт хийхээр гэртээ харихаар явдаг. Тэд амар тайван байдлыг эрхэмлэдэг.
- Цуу яриа 6 – Дотогшоо хандлагатай хүмүүс үргэлж ганцаараа байхыг хүсдэг
Тэдэнд ганцаараа байх, өөрөө өөртэйгээ ярилцах нь хангалттай. Мэд маш ихийг боддог, мөрөөддөг. Тэдэнд асуудлын учрыг олж, шийдэлд хүргэх даалгаврууд таалагддаг. Өөртэй нь илэн далангүй, нээлттэй харилцах хүн байхгүй байгаа тохиолдолд тэд өөрсдийгөө ганцаардмал хүн гэж мэдэрдэг. Тэдэнд цэвэр зүрх сэтгэлтэй ЗӨВХӨН ГАНЦ Л ХҮН хэрэгтэй.
- Цуу яриа 7 – Дотогшоо хандлагатай хүмүүс хачирхалтай
Ихэнх дотогшоо хандлагатай хүмүүс хувиа хичээгч нар байдаг. Тэд олонхыг дагадаггүй. Амьдралын ер бусын хэвшлийг илүүд үзнэ. Тэд хэвийн гэж үздэг бүх зүйлийг толгойноосоо авч хаядаг. Тэд алдартай бол яг одоогийн нийтлэг болж байгаа зүйл рүү хошуурдаггүй.
- Цуу яриа 8 – Дотогшоо хандлагатай хүмүүс хаалттай хүмүүс байдаг
Тэд ихэвчлэн дотогшоогоо хандлагатай, өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөлдөө гойд анхаарал хандуулдаг хүмүүс юм. Тэд гаднах ертөнцөд анхаарлаа хандуулдаггүй, тэдэнд огтхон ч сонин биш. Харин дотоод ертөнц нь тэдэнд илүү чухал байдаг.
- Цуу яриа 9 – Дотогшоо хандлагатай хүмүүс хөгжилдөж болон амарч чаддаггүй
Тэд гэртээ юм уу амралтын газар амардаг. Тэд олон нийт цугларсан, чимээ шуугиантай газар байж чаддаггүй. Тэд архи ууж согтууран, мансуурах хүмүүс биш. Хэрвээ түүний эргэн тойрон дэндүү их дуу чимээтэй байвал тэд зугтдаг.
- Цуу яриа 9 – Дотогшоо хандлагатай хүмүүс өөрийгөө “сайжруулж” зөн билэгтэн болж чадна
Дэлхий ертөнц дотогшоо хандлагатай хүмүүсгүй байсан бол эрдэмтэн, хөгжимчин, зохиолчид, яруу найрагчид, эмч нар, математикчид, зураач, философичдоор бага байх байсан. Тэд хүн төрөлхтний өгсөн хүндлэлд хариу хэлж чаддаггүй, учир нь тэд хэт даруу. Судлаач Silverman (1986) дотогшоо хандлагатай хүмүүс хамгийн өндөр IQ-тэй хүмүүс болохыг олж тогтоосон.