in ,

Гар мэдээ алдаж бадайрах нь дараах 7 шалтгаантай холбоотой. Хэрэв энэ шинж тэмдэг удаан үргэлжилбэл маш ноцтой асуудал!

Хүн бүр тохиолддог шинж тэмдгийн нэг бол хөл гар бадайрах, мэдээ алдах явдал. Ихэнхдээ мэдрэлийн судас шахагдсанаас цусны эргэлт түр зуур саатсантай холбоотой байдаг. Явах болон байрлалаа өөрчлөх үед буцаад хэвийн байдалдаа ордог.

Унтаж байх үед ийм зүйл тохиолддог бөгөөд хамгийн элбэг үзэгдэл нь гар мэдээ алдах юм.

Хэрвээ олон удаа мэдээ алдах, удаан үргэлжлэх, ирвэгнэх гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн бол ноцтой өвчний шинж тэмдэг байж болзошгүй.

 

Гар мэдээ алдах шалтгаанууд

1. Шилэн хүзүүний остехондроз. Шилэн хүзүүны мөгөөрс ачаалал үүссэнтэй холбоотойгоор өвчилдөг. Өвчний шинж тэмдэг нь гар бадайрах, чилэх, мэдээ алдах зэрэг юм. Мөн толгой өвддөг. Тусгай дасгал хийх хэрэгтэй ба хамгийн чухал нь эмчид хандаж эмгэгийг илрүүлэх явдал юм.

2. Тархмал хатуурал. Мэдрэлийн олон тогтолцооны голомтот гэмтлийн нэн хувирамтгай шинжүүдээр илэрдэг үрэвсэлт өвчин юм. хамгийн ноцтой өвчлөлүүдийн нэг. Мэдрэх байдал буурдаг ба гар мэдээ алддаг. Хэрвээ гар мэдээ алдахаас өөр шинж тэмдэг илэрвэл мэдрэлийн эмчид хандаарай.

3. Сувгийн хам шинж. Хөдөлгөөнгүй сууж гараараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс (програмист, оёдолчид, хөгжимчид) голдуу өвчилдөг. Хурууны давтагдах хөдөлгөөн нь нарийн сувгаар дамжин шөрмөсийг гэмтээдэг. Мэдрэлийн суваг шахагдсанаас (ялангуяа өглөөгүүр) гар мэдээ алдаж, ирвэгнэх, хорсох мэдрэмж төрдөг. Мэдрэлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй ба хүндэрвэл хурууны булчин ажиллагаагүй болох аюултай.

4. Венийн Тромбоз өвчний үед гар мэдээ алддаг. Цус нөжрөн урсгалыг хаагдуулснаас болж гар мэдээ алддаг. Тромбозыг нэн даруу оношилж эмчлэхгүй бол ноцтой хүндрэх ба үхжил явагдах аюултай. Хүндрэх үед нь гар хавагнах, судас төвийж гарч ирэх гэх мэт шинж илэрдэг.

5. Цус багадалт, чихрийн шижин өвчний үед ихэвчлэн гар бадайрч мэдээ алддаг ба цусны эргэлт буурч байгаагийн шинж юм.

6. Бугалга, мөр хэсгийн мэдрэлийн эс урт хугацааны үрэвслийн дүнд өвчилснөөс гар бадайрах, мэдээ алдах гэх мэт шинж тэмдэг илэрч болдог.

7. Тархины цус харвалтын (цус харвах) хамгийн аюултай шинж тэмдэг бол гар мэдээ алдах юм. Гар мэдээ алдахтай хамт доод мөч мэдээ алдах, толгой өвдөх, нүд харанхуйлах зэрэг шинж илэрвэл нэн даруй түргэн тусламж дуудаарай!

Гар мэдээ алдах шинж тэмдэг илэрдэг өвчний талаар мэдээлэл хүргэлээ. Хэрвээ та үргэлж ийм шинж тэмдэг мэдэрдэг бол, унтах үедээ эвгүй байрлалд хэвтсэнээс болж эвгүй болдог бол яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Энэ шинж тэмдгийг хайхралгүй орхиж болохгүй ба таныг ноцтой өвчлөлд хүргэж болох юм!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *