in

Хэзээ нэгэн цагт таны аминд ч орж мэдэх 17 чухал зөвлөгөө

Утсаар ярингаа жолоо барьж болохгүйг бүгд л мэддэг. Харин түймрийн үед бүгдийг хаяад өөрийгөө л авардаг. Амьдрал бидний төсөөлж байгаагаас тэс өөр бөгөөд цаг үргэлж шинэ зүйлтэй тулгарч байдаг. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болох мөн таны амийг ч аварч мэдэх 17 баримтыг хүргэж байна.

 

1. Алхаж байх үедээ ухаалаг утас ашиглах үед бидний тархи хяналтаа алддаг

Бид хаа явсан газраа энэ зуршлаа үйлдсээр л байна. Алхаж байх үедээ утсаа оролдох нь тийм ч ухаалаг үйлдэл биш бөгөөд маш их энерги алддаг. Анхаарал дутмаг үйлдлээс үүдэлтэй “сохрох” гэдэг шинэ өвчлөл бий болсон бөгөөд өмнөө байгаа зүйлийг анзааралгүй гэмтэх, машинд мөргүүлэх гэх мэт эрсдэлүүд таныг хүлээж байдаг.

 

2. Ар талаа харах толийг зөв байрлуулах

Үүнийг хийхэд танд 5 минут л хангалттай. Толио зөв тохируулснаар өөрийн машинаа бүрэн хянаж, зам дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох ба ингэснээр аюул ослоос бүрэн сэргийлж болно.

 

3. Норох үед хурдан дулаанаа алддаг тул нэвт норгохгүй байх тал дээр анхаар

Чийг болон хүйтэн шууд хамааралтай. Өвөл хөлдөхгүйн тулд хөвөн хувцаснаас илүү хуурай ноосон хувцас сонго. Дулааныг маш сайн хадгалдаг бөгөөд гадагш дулаан алддаггүй. Ноос нь чийгийг бага шингээж, дулаан барихдаа илүү сайн.

 

4. Цангаагаа тайлахын тулд цас идэх хэрэггүй

Та магадгүй үүнийг өмнө нь хийсэн байж мэдэх юм. Хүний бие нэг бодисыг хүлээн авахын тулд маш их энерги алддаг. Тиймээс бид цангаагаа тайлах биш илүү ихийг алдаж байна гэсэн үг юм. Хүн ус уулгүйгээр 2 эсвэл 3 өдөр байж чаддаг.

 

5. Онгоц усан дээр ослын буулт хийх гэж байгаа бол аврах хантааз өмсөх гэж яарах хэрэггүй

Аврах хантааз өмсчихвөл аврах гарцаар гарахад хүндрэл учирна. Бүр илүү хүндрэл бол онгоц тань усаар дүүрч байгаа үед аврах хантаазтайгаа сэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Хантааз бол усан дээр тогтоход туслах зүйл тул эхлээд онгоцноосоо гарсныхаа дараа өмсөх хэрэгтэй.

 

6. Та төөрсөн бөгөөд өндөрлөг газарт явж байгаа бол доош буугаарай. Аврагдах магадлал ихэснэ.

Суурин газрууд ихэвчлэн гол мөрөнтэй ойрхон байдаг. Тиймээс доош чиглэн явж тусламж хайх хэрэгтэй. 1971 онд сүйрсэн онгоцноос амьд үлдсэн Жулиана Коепкийн түүх үүнийг батална. Тэрээр 9 өдөр төөрсөн юм. Тиймээс төөрсөн бол гол руу буюу уруу газар луу яваарай.

 

7. Хейлимхийн аргаар өөртөө тусламж үзүүлэх

Хахсан үед хэн нэгний тусламжгүйгээр өөрийгөө аварч болно. Үүнийг Хейлимхийн арга гэдэг. Ингэхийн тулд нэг гараа чанга атган нөгөө гараараа дахин чанга атгах хэрэгтэй. Гараа урдаа барин “дотроосоо мөн дээш” (ходоодны дээд хэсэгт гацсан зүйл очих болно) чиглэлд хүчтэй түлхэлт хийх ба сорох, нулимах маягаар гацсан зүйлийг гартал хийнэ.

 

8. Харшлын эм. Аялалд явахдаа зайлшгүй авч яваарай

Энэ бол харшлын эсрэг хамгийн шилдэг эм юм. Харшилгүй хүмүүс ч гэсэн энэхүү эмийг гэрийнхээ эмийн санд байлгах хэрэгтэй. Бид өөрсдөө юунаас харшилтай, харшилж болох вэ гэдгээ огт мэддэггүй. Аялал бол цоо шинэ ургамал бусад зүйлтэй танилцах боломж байдаг тул та харшилж мэдэх юм.

 

9. Хүний бие “гурав” гэсэн тоотой холбоотой

Хүн дунджаар агааргүй 3 минут, усгүйгээр 3 хоног, цаг агаарын эрс тэс нөхцөлд 3 цаг, хоолгүй 3 долоо хоног байх чадвартай.

 

10. Хоол хийх үед тань тос үсэрч гал авалцвал яаралтай тагийг нь хааж агааргүй болгоорой.

Усаар унтраах гэж оролдох хэрэггүй. Галын дөл улам илүү тархах аюултай.

 

11. Ямар нэгэн зүйл зоогдож шархадсан бол биед орсон зүйлийг авах гэж яарах хэрэггүй

Хүнд, гүн шарх авсан бол биед орсон зүйлийг татаж авах гэж яарах хэрэггүй. Хэрвээ авчихвал илүү их цус алдах болно. Тиймээс хэн нэгний юм уу эмнэлгийн тусламж иртэл байлгах хэрэгтэй.

 

12. Агаарын ослын ихэнх нь хөөрсний дараах 3 минут, буултын өмнөх 8 минутанд болдог

Агаарын ослын 80% нь яг энэ хугацаанд болсон байдаг. Тиймээс дөнгөж суусан дороо ослын бүсийг бүслэх хэрэгтэй. Таны энэ үйлдэл таныг аварч мэдэх юм.

 

13. Гал түймрийн үед гарсан үхлийн ихэнх нь галд түлэгдсэнээс биш угаартаж үхсэн байдаг

Судалгааны дүн гал түймрийн үед гарсан үхлийн ихэнх нь галд түлэгдсэнээс биш угаартаж үхсэн байдаг гэдгийг харуулж байна. Шатаж буй байшингаас хүн гарч амжилгүй угаартаж үхдэг байна. Учир нь эргэн тойронд маш их гал байгааг харж хэсэг хугацаанд яахаа мэдэхгүй самгарддаг. Энэ хугацаанд хүн угаартдаг. Тиймээс ам хамраа дарж, хурдан гадагш гарахыг зөвлөе.

 

14. Тусламж хэрэгтэй бол тодорхой нэг хүнд хандаж тусламж хүсээрэй

Та гудамжинд эсвэл олон нийтийн газар явж байх үедээ бие тань муудах үед эргэн тойрноосоо биш хэн нэгнийг онцолж тусламж гуйх хэрэгтэй. Учир нь хүмүүс өөрөөс нь өөр хэн нэгэн туслах байх гэж найдан тусалдаггүй байна.

 

15. Хурц гар чийдэн маш сайн зэвсэг

Ихэнхдээ харанхуй, оройн цагт. Хэн нэгэн тань руу халдвал гарт байгаа чийдэнгээрээ цохиж зугтаах ч боломжтой.

 

16. Нөхрийнхөө эд зүйлсээс бэлгэвч олвол хардах гэж яарах хэрэггүй

Бэлгэвч бол хамгийн ашигтай эд зүйл юм. Хэрэв та ямар нэгэн техник, эд зүйлийг норгохоос хамгаалахыг хүсвэл бэлгэвч ашиглаарай. Мэдээж маш энгийн бөгөөд хийхэд хялбархан.

 

17. Олон нийтийн газарт яагаад гарах гарцыг сануулсан зураг их байдаг вэ?

Ямар нэгэн зүйл болох үед эсвэл нүүлгэн шилжүүлэлтийн үед хүмүүс цагаан хоолойгоор хэлж байгаа зүйлийг сонсдоггүй. Яаралтай үед гарах гарцыг сануулах нь аюултай үед үүсэх нөхцөл байдлыг хөнгөвлөхийн тулд бөгөөд хүмүүс байнга харснаар ой тоонд нь хадгалагдан үлдсэн байдаг. Тиймээс анхааруулж дуу хоолойгоор ярьснаас илүү нүдэнд нь ил харагдуулах нь илүү дээр байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *