in ,

ГоёГоё ХахаХаха

Спортоор хичээллэх нь турах цорын ганц арга биш юм. Эдгээр 12 зөвлөгөө илүүдэл өөхийг шатаахад туслана

Төгс бие галбиртай байхын тулд зарим нэг дүрмийг баримтлахад л хангалттай.

Төгс биеийн жинд хүрч тэр хэмжээгээ барих нь тийм ч хэцүү биш санагдах боловч үнэндээ таны төсөөлж байснаас ч амаргүй. Хүн болгоны бодисын солилцоо харилцан адилгүй явагддагт гол учир шалтгаан оршино. Үүнээс гадна сайхан бие галбиртай байхын тулд зарим нэг дүрмийг мөрдлөг болгох хэрэгтэй. Та бүхэнд биеийн жингээ хэвийн байлгахад туслах 12 дүрмийг танилцуулж байна.

 

Хоолоо алгасалгүй иднэ

Өдөр гурван удаа хоол идэх дэглэмийг алдагдуулахгүй. Ингэснээр таны бие махбодь өдрийн ачааллыг даах эрч хүчээр сэлбэгдэнэ. Таны идэж байгаа хоол уураг, амин дэмээр баялаг байх ёстой.

 

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай

Идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар маш чухал. Боловсруулсан бүтээгдэхүүн нь өөх тос, сахар, давс ихтэй байх тул эрүүл мэндэд хортой. Ялангуяа диабет, илүүдэл жинд хүргэх аюултайг бүү мартаарай.

 

Өглөөний цайг алгасч болохгүй

Өглөөний цай бол өдрийн дэглэмийн чухал хэсэг юм. Хэрвээ та өдрийн турш бодисын солилцоог эрчимтэй ажиллуулахыг хүсэж байгаа бол өглөөний хоол заавал идэж байгаарай. 2013 онд бүлэг хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас харахад өглөөний хоол иддэггүй эсвэл маш бага хэмжээгээр иддэг хүмүүс өдрийн хоол дээрээ 145 калори илүү хоол идэж байсныг тогтоожээ. Тийм учраас та өглөөний хоолонд багагүй анхаарал хандуулж өдрийн турш идэвхтэй бодисын солилцоог дэмжих хэрэгтэй болж байна.

 

Биеийн тамираар хичээллээрэй

Богино ч гэсэн биеийн хүчний дасгал таны бодисын солилцоог идэвхжүүлнэ. Цахилгаан шатаар гарахын оронд шатаар алх, эсвэл машинаа холхон зогсоолд тавиад алх. Зурагт үзэж байхдаа босож сууж болно. Гэрээ цэвэрлэх ч бас хэрэгтэй: зүгээр суухын оронд тоосоо соруулаарай.

 

Д амин дэм

Д амин дэм нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ, булчин, ясны эрүүл байдлыг хангаж, ядаргаа, илүүдэл жинтэй тэмцэнэ. Боломж гарах бүрт нарыг ашигла, гэхдээ нарнаас хамгаалах тосоо түрхэхээ мартаж болохгүй шүү.

 

Уургаар баялаг хоол хүнс түлхүү хэрэглэ

Турахын тулд зарим хүмүүс уургаас татгалздаг. Уураг нь цусыг хүчилтөрөгчөөр хангахад нөлөөлдөг тул та хоол хүнсэндээ: шош, өндөг, шувууны мах болон өөр бусад уургаар баялаг хоол идээрэй.

 

Кальцийн хэрэглээг нэмэгдүүлэх

Кальци нь ясанд сайнаар нөлөөлөх бөгөөд ясны эд эсийг бэхжүүлэхээс гадна биед өөхний хуримтлал үүсэхээс хамгаалдаг. Насанд хүрсэн хүн өдөрт ойролцоогоор 900 мг кальц авч байх ёстой бол өсвөр насныхан болон өндөр настнууд өдөрт 1200 мг кальци хэрэглэх ёстой ажээ. Теннесийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаанаас харахад кальци нь өөх тосны эд эсэд орж шатаах үйлчилгээ үзүүлж байгааг тогтоожээ.

Кальциар баялаг хоол хүнсэнд: сардин, хавч, жүрж, бууцай, хушга зэрэг багтана.

 

Хүйтэн шүршүүрт орох

Хүйтэн шүршүүр нь булчин амраахаас гадна турахад тусална. Мөн арьсны уян хатан чанарыг хадгалж унжихаас урьчилан сэргийлэх ажээ.

 

Ус уух

Ус – жин хасах хамгийн шилдэг арга. Өглөөг аяга усаар угтаарай, хэсэг хугацааны дараа таны бодисын солилцоо 25 хувиар нэмэгдэх болно. Хоол идэхээсээ өмнө 2 стакан ус уувал богино хугацаанд турах ажээ.

 

Сайтар унтах

Бат бөх нойр нь хүний эрүүл мэндэд бүхэлдээ сайнаар нөлөөлдөг. Дутуу нойртой явах нь илүүдэл жинд хүргэнэ.

 

Давстай усанд ороорой (сульфат магнитай)

Давстай ус нь ядаргаа тайлж тайвшруулах үйлчилгээтэй гэдгийг бид мэднэ. Магни зэрэг эрдэс бодисоор баялаг тул булчин суллана. Сульфат магни нь арьсаар дамжин хүний биед шингэж мэдрэлийн эсийг тайвшруулж, хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг байна.

Бүлээн устай ваннд та аяга Эпсон давс нэмснээр:

  • Бие махбодийг цэвэрлэх
  • Серотонины хэмжээг тогтворжуулах
  • Булчин суллах
  • Толгойн өвчин намдаах болно

 

Давсны хэт их хэрэглээг багасгах

Давсны хэмжээг хэтрүүлбэл эрүүл мэндэд муугаар нөлөөлнө, ялангуяа та турах гэж байгаа бол анхаарна уу. Хэрэглээний давсаа багасгаж чадвал та илүү хурдан турж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *