Хэн нэгэн таныг ямар нэгэн байдлаар дарамтлаад байгааг мэдэхэд таатай биш байх нь ойлгомжтой. Сэтгэл санаагаараа хариу үйлдэл үзүүлэх нь үр дүнтэй гэдгийг тэр болгон мэдэхгүй нь харамсалтай.
Энэ удаад сэтгэл санааны хувьд таныг дарамталж байгааг илэрхийлэх 8 шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.
1. Таны аливаад итгэх итгэлийг өөрчлөгдтөл толгойг чинь эргүүлнэ
Сэтгэл санааны дарангуйлагч – маш авьяаслаг худалч хүмүүс байдаг. Хэдий таныг харж байсан ч гэсэн аливаа зүйлийг хийгээгүй гэж мэлзэнэ, эсвэл таныг хэлээгүй үгийг тань хэлсэн мэт болгож тулгана. Эцсийн эцэст та өөртөө нээрээ тэгсэн ч билүү гэж эргэлзэж эхэлнэ. Тулгарсан асуудлыг зөвхөн таны төсөөлөл гэж итгэхэд ч хүргэж мэднэ – тэд таагүй байдалтай нүүр тулгарах тун дургүй хүмүүс.
2. Үйлдэл, үг хоёр нь зөрнө
Сэтгэл санааны дарангуйлагч таны сонсохыг хүссэн зүйлийг л хэлнэ, харин үйлдэл – тэс өөр зүйл байх ажээ. Тантай уулзаж учирч байхдаа бүрэн дэмжинэ гэж байсан бол асуудал шийдэх эгзэгтэй мөчид таниас нүүр бууруулна.
3. Тэд гэмших сэтгэлээр тоглолт хийдэг
Тэд таны гэмших сэтгэлийг өөрт ашигтай байдлаар ашиглана. Өөрсдийнхөө асуудлыг нэгд нэгэнгүй тоочих бөгөөд үүнд таныг буруутай мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Түүний зовлонг бусдад ярихгүй байснаар түүний зовлон улам нэмэгдэж байна гэж та өөрийгөө буруутгаж эхэлнэ. Сэтгэл санааны дарангуйлагчид таны хийж байгаа үйлдэл болгоныг буруу мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд энэ бүгд таны буруугаас гэж өөрт тань ойлгуулна.
4. Өөрсдийгөө золиосын дүрд хувиргана
Сэтгэл санааны дарангуйлагчид юунд ч хэзээ ч буруутан байдаггүй. Ямар алдаа гаргасан нь хамаагүй тэр биш харин өөр хүн буруутай (бараг та буруутай). Хэрвээ таны уур хүрч, бухимдвал та л буруутай – та хэт их зүйл хүлээж байсны хар гай. Сэтгэл санааны дарангуйлагчид өөртөө хэзээ ч хариуцлага үүрдэггүй юм.
5. Тэр аливаа зүйлийг байнга яаравчлуулдаг
Хувийн ч бай, ажил хэргийн ч бай харилцааг яаравчлуулдаг. Тэд чухал асуудлыг хагас дутуу танилцуулаад таниас илүү ихийг хүлээнэ. Тэд ажил хэрэгч, эмзэг мэт харагдах боловч энэ бол мэх юм шүү. Ингэснээр таны итгэлийг хүлээн авч өөрийгөө илүү дотны хүн гэж ойлгуулахыг хичээж байгаа ажээ.
6. Туслахыг тэр дор нь хүлээн зөвшөөрөх ч эцэс сүүлд нь өөрөө зовсон хүн болж хувирна
Туслах хүсэл нь тун удахгүй санаагаар алдаж зовж байгаа дүр болон хувирна – хүнд тусална гэдэг дааж давшгүй ачаа гэж тэд ойлгох ажээ. Зорилго – та түүнд маш их өртэй хоцорлоо гэдгийг танд илэрхийлж байгаа хэрэг.
7. Түүнд таниас ч илүү хүнд хэцүү байгаа
Та ямар ч зовлон ярьж сэтгэл санааны дарангуйлагч дээр ирсэн байлаа түүнд илүү их зовлон байгааг тэр тоочиж эхэлнэ. Түүний зовлон таныхаас ч том, чухал гэдгийг тэд байнга сануулах болно. Тэгэхээр та зовлон тоочоод байх хэрэггүй л болох байх.
8. Тэд таны сул талыг мэдэж байгаа, үүнийг тань ч таны эсрэг ашиглана
Хэрвээ та илүүдэл жиндээ санаа зовж явдаг бол таны идэж байгаа хоол, өмсөж байгаа хувцасны талаар хэд хэдэн таагүй үг түүнээс сонсоно. Эсвэл чухал илтгэл тавихын тань өмнө таныг улам бүр сандаргах үг хэлээд амжина даа. Тэд таны сэтгэл санааг сайтар судалж ойлгосон байгаа учраас өөрийнхөө муу чадварыг ашиглан таны ажил хэрэгт муугаар нөлөөлөх оролдлогыг хийх болно.
Сэтгэл санааны дарангуйлагч өөрсдийн үйл хөдлөл, үг хэлээрээ таныг галзууруулж мэднэ. Тэднийг давж гарах гэж оролдсоны хэрэггүй. Тийм хүмүүстэй зайгаа бариад мэхэнд нь орохгүй байхыг хичээгээрэй.