Муу зуршлаасаа салах эхэндээ их хэцүү. Бид ихэнхдээ эдгээрийг ашигтай бөгөөд биеийг ноцтой гэмтээх шалтгаан болдог гэж төдийлөн мэддэггүй.
Ингээд та бүхэндээ бидний өдөр тутамдаа хийдэг хорт зуршлуудыг танилцуулья.
Найтаахаа зогсоох
Найтаах үед хүн амаа хамраа хаадаг бөгөөд ингэх үед тархины дотоод даралт ихэсдэг. Тархины цусан хангамж судас болон мэдрэлийн эсүүд рүү дамжигддаг. Энэ нь толгойн өвдөлт, судасны гэмтэл бүр цаашлаад сонсголыг гэмтээх магадлалтай. Тиймээс найтаахаа хүчээр болилгүйгээр өөрийнхөө эрүүл мэндийг бодоорой.
Сүрчиг хэрэглэх
Бидний дуртай үнэртэн хүний биед муу гэдгийг бидэнд хэн ч хэлдэггүй бөгөөд худалдааны нууц юм. Гэхдээ үнэртэнг хийхийн тулд синтетик бодис маш ихээр ашигладаг. Эдгээр бодис нь гайхалтай үнэртэй, бас хямд байдаг бөгөөд толгой эргэх, дотор муухайрах, нойрмоглох, арьс хоолой загатнуулах гэх мэт сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс эмч нар байгалийн гаралтай тосоор хийсэн үнэртэнг худалдан авахыг зөвлөдөг.
Хуванцар саванд хоол хүнс хадгалах
Ихэнх хуванцар савнууд химийн бодис агуулсан байдаг. Найрлага дахь фталат, бисфенол зэрэг бодис нь уян хатан байдлыг хадгалахад тусалдаг бодис юм. Ийм саванд хоол хүнсийг хийвэл эдгээр бодис нь хоолонд шингэж дотоод шүүрлийн системд нөлөөлдөг. Харин богино долгионы зууханд “хуванцар” савтай хоол халаах нь дээрх хор шингэх явцыг түргэсгэж байна гэсэн үг юм.
Эмч нар хоол хүнсээ шил болон зэвэрдэггүй ган, керамик хүнсний зориулалттай саванд хийхийг зөвлөдөг. Мөн саван дээрх тэмдэглэгээг сайтар анхаар. Эдгээр нь тухайн савыг хэрхэн ашиглаж болохыг заасан байдаг. Зурагдах юм уу хагарвал шуудхан шинээр солих хэрэгтэй.
Хоол идсэнийхээ дараа шууд шүдээ цэвэрлэх
Эмч нар хоол идсэнийхээ дараа дор хаяж 30 минутын дараа шүдээ цэвэрлэхийг санал болгодог. Нэг цаг бол бүр сайн. Хоол хүнс болон уух зүйл, ялангуяа хүчиллэг зүйл нь шүдний паалан дээр наалддаг. Тиймээс хоол идсэнийхээ дараа шүдээ шууд угаах нь хүчлийг шүдний гүн рүү түлхэж пааланг гэмтээж хэт мэдрэг болгодог.
Нянгийн эсрэг үйлчилгээтэй саванг тогтмол хэрэглэх
Бидний арьсан дээр хүний биед хэрэгтэй маш олон тооны нянгууд байдаг. Тиймээс нянгийн эсрэг саванг тогтмол хэрэглэх нь эдгээр хэрэгтэй нянг устгадаг. Мөн зарим нэгэн дархлаагаа үгүй хийж байна гэсэн үг юм.
Тиймээс эмч нар зүсэж, шалбарсан үедээ мөн 7 хоногт 2 удаа нянгийн эсрэг саван хэрэглэхийг зөвлөдөг.
Хэт бариу жинс өмсөх
Хэдийгээр загварлаг мэт боловч арьсны мэдрэлийн эсүүдэд дарамт учруулдаг. Тиймээс үргэлж тав тухгүй эвгүй мэдрэмж төрдөг. Үүнээс гадна агаарын солилцоо муу байдаг тул хонго загатнах, чичрэх, хөл мэдээ алдах зэрэг шинж илэрдэг.
Цэвэр шүүс уух
Цэвэр шүүс уух нь багахан хэмжээний ашиг тустай гэдгийг хүн бүр мэддэггүй. Цэвэр шүүс ууснаар биед ноцтой өвчлөл үүсдэг. Жишээ нь исгэлэн шүүсийг (алим, нимбэг, цангис гэх мэт) шархтай үедээ хэрэглэдэггүй. Усан үзмийн шүүс өндөр калоритой тул илүүдэл жинтэй болгодог.
Үүнээс гадна жимсний шүүс маш хүчтэй харшил өгдөг гэдгийг мартаж болохгүй. Бага насны хүүхдэд маш болгоомжтой өгөх ба эхлээд маш бага хэмжээгээр эмчийн заавраар өгдөг.